sonin.mn

Ираны дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг хоёр удаа оролдсон гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. 

"Одоо Ираны дэглэм манай энгийн иргэд амьдардаг бүс нутгийг бөмбөгдөж байхад бид террористуудыг онилж байна.


Энэ бол шинэ зүйл биш. Тэд Ерөнхийлөгч Трампын амийг хөнөөх гэж хоёр удаа оролдсон. Тэд Америкийн элчин сайдын яамдыг бөмбөгдсөн. Тэд Бейрутэд Америкийн 241 тэнгисийн явган цэргийн амийг хөнөөсөн" гэж тэрээр онцолсон байна.


Түүгээр ч зогсохгүй Нетаньяхугийн хэлснээр, Ирак, Афганистанд олон мянган америкчууд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгний улмаас амь үрэгдэж, шархадсан гэжээ.

Мөн тэрбээр "Тэд Америкийн төрийн далбааг шатааж, "Америкт үхэл!" гэж зогсолтгүй хашгирч байна. Бидний дайсан бол таны дайсан бөгөөд бидний хийж байгаа зүйл бол эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдэд аюул учруулах зүйлтэй тэмцэж байна "гэж онцлон тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: rbc.ua

Ж.Бат