
УИХ-д суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлээ далдхан базаагаад эхэлжээ. Улс төр “унтаа” байдаг энэ цаг үед ч “…УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдээс хэн хэн нэр дэвших вэ” гэдэг асуулт анхаарал татсаар байна. Тухайлбал, “Үндэсний эвсэл”-ээс МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвшиж магадгүй гээд яригдаад эхэллээ. УИХ дахь сөрөг хүчин АН-д ч энэ сонгуулийг угтсан элдэв яриа хөөрөө элбэг байна. Нэлээд хэдийнээс “…2027 онд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүс” гээд Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, З.Энхболд, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нарын нэр дуулдаад байсан. Тэгвэл, АН-аас саяхан горилогчдын рейтингийг судлахад, хамгийн өндөр нь Н.Алтанхуяг, араас нь С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, З.Энхболд гэсэн дараалалтай дүн гарчээ.
Гэхдээ, З.Энхболд албан ёсны сунгаа эхлэхээс өмнө горилогчдын жагсаалтаас хасагдаж магадгүй байна. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн хамт шүүхээр яваад байгаа юм. Түүнийг хууль хяналтын байгууллагаас “…ЕТГ-ын дарга байхдаа эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж, давуу байдал олгосон” гэж мөрдөн шалгаад хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцээд цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг прокурор эсэргүүцсэнээр Дээд шүүх хүртэл яваад анхан шатны шүүхдээ буцсан. Өнгөрсөн долоо хоногт, 2025 оны долдугаар сарын 24-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж хэргийг прокурорт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ, З.энхболдод тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээж, цагдан хоригдоод байсан Б.Энх-Амгаланг суллажээ. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлтэл З.Энхболдын асуудал эцэслэн шийдэгдэхэд хүнд болж байгаа юм. Тиймээс улс төрийн хүрээнд “…АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын жагсаалтаас хасагдав уу” гэх яриа гараад байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл28
Дээрхи нөхдөөс хэн нь ч Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй.
М Си Эс компаниас "Ухаа худаг" нүүрсний ордыг ард түмний гарт авч өгөх гэсэн З.ЭНХБОЛДыг дэмжих нь зөв. Монголын засгийн газартай ямарч гэрээ байхгүйгээр нүүрс олборлож байгаа М Си Эс компани бол жинхэнэ хулгайч мөн бөгөөд захирал Оджаргал гэж хүнийг Одзовлон болгох ажлыг хийхээс өөр зам байхгүй. Үүнийг хийх хэрэгтэй, тэгвэл дараагийн сонголт өөр болно.
За энэ урвагч хорт могойг дэвшүүлснээс гадаадын тагнуулыг дэвшүүлсэн нь дээр!!!
Тэмүүжин Ерөнхийлөгч болвол Монголд Хуулий н засаглал тогтоно, гэхдээ МАНАН-гийхан айж чацга тавиад.....
МАН гасууд ёстой баазтайгаа хутгалдана
Эдгээрийг гаргахгүйн тулд МАН бүхий л хүч чадвараа дайчилна гол зэвсэг нь гүтэглэг байх болов уу
Балай шахуу юм даа
Алтанхуяг ямар ч тооцоололгүй гадаадаас их хэмжээний зээл авч монголыг өрөнд оруулсан том нүгэлтэн байхгүй юу. өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлыг бий болгосон тнэг
Дээрх 103.57.92.62 сэтгэгдэл бичигч бага МАНгартаарай . Алтан хуягийн авсан зээлээр бүх аймгаа хатуу хучилттай замаар холбож , 3-р ЦС ыг хэсэгчлэн засварлаж, амгалан дулааны станцыг барьж, үлдсэн мөнгөө хөгжлийн банкинд байршуулж үйлдвэр ААН нэгжээ шинээр байгуулах дэмжих гээд хийчихсэний МАНынхан аваад идчихсэн юм . Харин яг тийм хэмжээний зээлээр МАНынхан Дарханы 204 хөн км зам тавьсныг эс тооцвол огт ажил хийсэнгүй идээд дуусгав 2016 онд гадаад өр 15 тэрбум доллар өнөөдөр 37.1 тэрбум доллар болтлоо өссөн байх юм . Аль нь их аль багаа мэдэх үү МАНын троллоо . Түүгээр барахгүй ЖДҮХС , НДС , ЭМДС , ГТЭС гэсэн сангуудын мөнгийг УИХ дахь МАН ы 49 гишүүн зохион байгуулалттайгаар хулгайлж хувааж авч байгаад баригдав. Өнөөдөр хулгай худалч , популист казиночин хүмүүс төр барьж тоглож байна МАН - гарууд чинь. Хамгийн их ажил хийсэн хүн бол Алтанхуягийн засгийн газар байсан даа.
УИХ-д сонгогдож байсан гишүүдээс хамгийн боломтой хүн гэж МАН үзээд , замаасаа зайлуулах арга саамыг эрж буй нь тэр. Хэрэв энэ хүн гарч ирвэл монгол түмэнд хэрэгтэй!!!
Монголыг худалдаад идчих л хүн дээ, чи бас тэрнийг дэмждэг бэлтрэгний өрөөсөн юм биз дээ !
2028 онд Хятад улс ар Монголд цэргээ оруулаад эзэлчихнэ гээд Хүрэлсүх дахиж ёрөнхийлөгч байхыг хүсэхгүй байгаа юм ! Нэг юм мэдээд байна !
Zailtsgaa bid teneg bish
ийм тагжийсан жижигхэн ерөнхийлөгчөөр яадгийн? улс орны нэр хүнд бол дуус2
Мао -гийн үед, мөн дараа нь сүйрч байсан хятадыг босгож ирсэн Ден Сио Пин манай З. Энхболдоос ч намхан байсан. Улсыг авч явахад ухааны бяд чухал болохоос бие хаа, өндөр нам нь чухал биш. Одоогийн мантуу царайт маанаг Үхэлсүг нь зовлого том ч тархи нь ширгэчихсэн амьтан шүү.
Н.Алтанхуяг
Тэр үнэн. З.Энхболд энхийн цагаан тагтаа биш. Бас л хулгайч. Тэр АН, МАН-ын нийлмэл мафийн сүлжээнд хутгалдаагүй нь үнэн байх. Гэхдээ Монголын өнөөгийн эмх замбараагүй байдлыг бий болгоход гар бие оролцож, гүнзгий нөлөөлсөн хулгайч. Тэр өмч хувьчлалыг гардаж жинхэнэ жүжиг болгож хасах гэснээ хасаж өгөх гэсэндээ өгөөд дуусгасан.УИХ-ын дарга байхдаа АН-ын 5 жил идсэн, хулгайлсан, луйвардсан гэмт хэргүүдийг цайруулж ял завшуулсан. Тэр ял завшуулсан эрх зүйн акт нь түүний гарын үсэг зурж баталгаажуулсан "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хууль. Энэ хуулийн үйлчилгээгээр 33 их наядын хөрөнгийн асуудлыг цайруулж ял завшуулсан байдаг.
Ард түмэн З. Энхболдыг л дэмжинэ. Бусад нь өөрийнхөа төлөө л ажиллах хүмүүс шүү
МАНАН МАФИЙНХАН З.ЭНХБОЛДЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХ ВИЙ ГЭХЭЭС ЦУС ХАРВАХ ДӨХӨЖ, ХАР ДАРАН ЗҮҮДЭЛЖ БГАА ГЭСЭН. ТЭГЭЭД ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД БГАА ӨӨРСДИЙН БҮХ Л ГАР ХӨЛ БОЛОГСДОО ТҮҮНИЙ ЭСРЭГ БОСГОСОН ГЭНЭ ЛЭЭ. К КК
Х.Тэмүүжинг дэвшүүлэх хэрэгтэй
З.Энхболд бол маш шударга хүн. УИХ-ын дарга байхдаа хувьдаа хүрз нүүрс ч аваагүй байж ЕТГ-ын дарга болж буухдаа албан тушаалаа ашигласан гэж хүн итгэмээргүй зүйлээр гүтгэхээ боль. З.Энхболд ЖДҮ, БЗСан, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд улс төрчдийн гараа дүрсэн бохир юманд огт оролцдоггүй, цэх шулуун, шударга улс төрч хүн шүү. Тийм болохоор зарим тохиолдолд хэлмэгддэг. Уул нь Монгол Улсын хөгжилд хэрэгтэй толгой юмсан. ТӨХ-ны дарга байхдаа улс төрчдийн оролцдог Эрдэнэтийн ГОК-ын бизнесээс маш хол байдаг байсан, ийм л төрөлхийн шударга хүн.
Зика бас хэдэн троллтой хэрэг үү, хаха ха Цалингий чинь унжина доо, та нарт юу ч өгөхгүй, хачин нарийн гуйлгачин удамтай амьтан ш дээ.
Зика бас хэдэн троллтой хэрэг үү, хаха ха Цалингий чинь унжина доо, та нарт юу ч өгөхгүй, хачин нарийн гуйлгачин удамтай амьтан ш дээ.
хуук хуулиинхантайгаа барьж ноцоод заваараад эхэллээдээ! уг нь хамгиин зов еронхиилогч болж чадах хун!
Эх орон ард түмэнд хэрэгтэй шударга зөв аваад явчих хүмүүс нь хасагдана. Харин луйварчин хулгайч нар өрсөлдөхөөр зэхэж буй.
Macro micro, bank sanhuugiin undur medlegtei, olon gadaad heltei, hurungu tatah ovsgootoi Emegtei shudraga changa hvn 2027 ond Euk bolno.
Баа баа тэгэж болохгүй.
Зи ерөнхийлөгч болох бөөн дур байгаа биз. Гэхдээ Монгол улсад гай л тарьна. Одоо тэтгэвэртээ тайван суусан дээр.