.jpg)
Дэлхийн II дайн бол зөвхөн тулалдаан, бөмбөгдөлт, танкийн дуу биш. Энэ бол хүний эрх, хүний ёс суртахуун хамгийн гүн харанхуйд унасан үе байлаа. Түүхийн хамгийн аймшигт харгислалуудын нэг нь Японы эзэнт гүрний армийн “зугаацуулагч эмсийн систем” (慰安婦, ianfu) гэгч байв.
1930-аад оны сүүлээр, Япон Хятад руу довтолж, дараа нь Зүүн Өмнөд Азийн олон оронд түрэмгийлэх үедээ армийн удирдлагууд цэргүүдийн “сэтгэл санааг тогтвортой байлгах” нэрийдлээр эмэгтэйчүүдийг албадан хөдөлмөрт дайчлах шинэ хэлбэрийг зохион байгуулжээ. Гэхдээ энэ “ажил” бол жирийн хөдөлмөр биш — тэд цэргүүдийн сексийн боол болох ёстой байв.
Түүхчдийн тооцоогоор 1932–1945 оны хооронд 200 мянга орчим эмэгтэг хүчээр элсүүлэгдсэн буюу хулгайлж, “зугаацуулагч байр”-анд (comfort stations) байрлуулжээ. Эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь Солонгос, Хятад, Филиппин, Индонез, Тайвань, мөн Нидерландын колонийн бүс нутгаас гаралтай байсан ба насанд хүрээгүй охид ч маш олон байжээ.
Тэднийг өдөрт багадаа л 20-30 цэрэгтэй бэлгийн харьцаанд орохыг албаддаг байсан бөгөөд татгалзсан тохиолдолд зодож, өлсгөж, зарим тохиолдолд хороодог байв.
Олон эмэгтэйчүүд бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, сэтгэцийн хүнд хямралд нэрвэгдэж, дайны дараа ч энгийн амьдралдаа эргэн орж чадаагүй.
1945 онд Япон ялагдсанаар “зугаацуулагч байр”-ууд хаагдсан ч амьдарч үлдсэн эмэгтэйчүүдийн олонхи нь ядуурал, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гутаагдсан нэр төртэй нүүр тулсан.
Дайны дараах олон арван жилд Япон улс энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж, хариуцлагаас бултаж ирсэн.
Зөвхөн 1990-ээд онд л олон улсын дарамт, амьдарч үлдсэн эмэгтэйчүүдийн гэрчлэл, судлаачдын илрүүлсэн архивын баримтуудын дараа Японы Засгийн газар хязгаарлагдмал байдлаар уучлалт гуйж, “Азийн эмэгтэйчүүдийн сан” гэх нөхөн олговрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч энэ нь бүхэлдээ зөрчил маргаан дагуулсан.
Өнөөдөр “зугаацуулагч эмс” гэх нэрийн цаана үнэндээ хүний бие, эрх чөлөө, нэр төрийг системтэйгээр устгасан түүхэн гэмт хэрэг оршиж байна. Энэ нь зөвхөн дайны үеийн харгислалын тухай бус, хүний эрхийн хамгаалал алдагдсан үед ямар эмгэнэлт зүйл тохиолддогийг харуулсан бодит жишээ юм.
Эдгээр эмэгтэйчүүдийн түүхийг мартвал, тэдний зовлонг хоёр дахь удаагаа үл тоомсорлосон хэрэг болно.
Э.Солонго
Сэтгэгдэл6
Японы эзэн хаан Монголд айлчилсан чинь одоо харилцааг нь муутгах гэж байгаа биш элдэв өнгөрсөн түүхийн алдааг сөхөж байна уу. Улс хоорондын харилцаа тул дипломат ёс, цэргийн хүчээр асуудлыг шийднэ. Нэгэнт япон улс дипломат ёсыг 1272 оноос 1274 оны хооронд 5 удаа элчийг илгээж Хубилай хааны захиаг хүргүүлэхэд үл тоож байснаар барахгүй манай их монгол улсыг элчийг хороож байлаа. Иймд Хубилай хааны зүгээс 1274 он, 1281 онуудад тус тус Даян улсынхаа усан флотыг илгээж дайтсан байдаг. Түүнээс хойш Япон улстай манай улс харилцаагүй явсаар 1939 оны халх голын дайныг үзсэн ба 1972 онд дипломат харилцааг тогтоосон байдаг. Дипломат харилцааг тогтоохын өмнө 1971 оны намраас 1972 оны 2 сар хүртэл Москва дахь Японы элчин дээр 3 удаа дипломат харилцаа тогтоох гэрээ байгуулах талаар уулзсан билээ. Уг уулзалтаар дээрх 1274 он, 1281 оны япон учруулсан хэмээх манай халдлага, 1939 оны халх голын дайны төлбөрийг ярилцсан боловч монголын талд дайны төлбөр төлөх асуудлыг шийдэхгүй орхиж үлдээсэн.
Манай улсын зүгээс халх голын дайны төлбөрийг шийдэхгүй бол японтой дипломат харилцаа тогтоохгүй гэсэн болно. Харин үүний хариуд японд халдсан 1274 он, 1281 оны Хубилай хааны усан флотын учруулсан гэх хохиролд дайны төлбөр нэхэмжлэх болно гэж монголын талд мэдэгдсэн. Ингээд Монгол, Япон улсууд харилцан улсынхаа дарга нарт мэдэгдсэн. Монгол улсын дарга Юмжаагийн Цэдэнбалд энэ тухай мэдэгдсэн ба эцэст нь 1972 онд дипломат харилцаа тогтоохдоо халх голын дайны төлбөрийн асуудлыг дараагаар шийдэхээр харилцан япон, монголын талууд зөвшөөрч гадаад харилцааны гэрээг байгуулсан билээ. Монголын талаас харвал 1274, 1281 оны Хубилай хааны илгээсэн усан цэрэг нь япрнд халдан довтолсон дайн байгаагүй. Яагаад гэвэл 1272 оноос японд элчийг удаа дараа илгээсэн боловч япончууд тэднийг цаазалсан байдаг. Иймд 1274, 1281 оны тэнгисийн тулаан бол халдан довтолсон гэх ямарч үндэслэлгүй. Монголын цэрэг японы арал дээр буугаагүйгээр далайд дайтаж живсэн түүхтэй.
1274, 1281 онд Японд халдан довтолсон гэх үндэслэл байхгүй, анхнаасаа энэ далайн тулаан бол тухайн үеийн дипломат ёсыг япон улс зөрчиж Хубилай хааны элчийг цаазалсан тул дипломатуудынхаа амь насыг хамгаалах гэсэн далайн тулаан мөн болно. Япон улс өөрсдөө 1274 онд алдаа гаргасан тул Хубилай хааны зүгээс усан цэрэг илгээжээ. 1939 оны халх голын дайн бол Монгол улсын газар нутагт халдаж, газар нутаг булааж авсан учраас хоёр талын их хүчээр дайн хийсэн байдаг. 1937 оноос хал голын хилийг тогтоох гэж хэлэлцээр манжго, монголын хооронд хийсэн боловч япон талаас үүнийг зогсоож монголд халдсан түүхтэй. Одоо бидний тухайд халх голын дайны төлбөрийг шийдэх шаардлага байгаа.
Азийг доорд үздэг Оросуудын турхиралт байна. Солонго буриад бололтой.Оросуудын шүтдэг Еврейчүүдийн яаж мал шиг аашилдаг ийг өнгөрсөн түүхийг нь орхиод орчин цагийнхыг нь хархад Голан Вайнстайн Эпстейн гээд 3 том төлөөлөгч байна.Багууд нь дуусашгүй олон.3 хан Еврей Холливууд Америкийн улс төр бизнесийнхнийг бүгдийг бохирлосон.
Дипломат яриа хэлэлцээр, гэрээгээр шийдэж чадахгүй бол цэргийн хүчээр шийддэг нь дэлхий дээр байгаа бодит үнэн юм. Иймд дипломатуудаас гадна цэргийнхэн гэдэг улсын чухал хүмүүс гэдгийг байнга санаж яв.
Энэ эмэгтэйчүүдийн тухай асуудал бол Монгол -Японы хооронд хамаарах зүйл биш. БНХАУ-ЯПОН, Сологос-Японы хоорондох асуудал бол энэ эмэгтэйчүүдийн тухай сэдэв болно. Монгол улс энэ ярианд оролцохгүй. ХАРИН ХАЛХ ГОЛД ХАЛДСАН ДАЙНЫ ТӨЛБӨР ярих сэдэв мөн. Манжго улстай хийж байсан яриаг зогсоож үг дуугүй халх голд халдсан гуравдагч этгээд болох Японы хариуцлага энд яригдана.