sonin.mn

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс ОХУ Украины энхийн хэлэлцээрт оролцохоос татгалзсан гэж мэдэгдэж, АНУ-ын засаг захиргаа Киев рүү “Томагавк” крилат пуужин нийлүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгааг батлав. Fox News телевизэд өгсөн тайлбартаа тэрбээр сүүлийн хоёр долоо хоногт Оросын тал Украиныг оролцуулсан хоёр талт уулзалт болон АНУ-ыг оролцуулсан гурван талт хэлэлцээрээс татгалзсан гэж тэмдэглэжээ. “Вашингтон энх тайван тогтоохыг зорьж байна” хэмээн тэрээр онцлов. Тэрээр мөн Орос улс “ойролцоогоор ямар ч үр дүнд хүрэлгүй их хохирол амсаж байна” хэмээн дүгнэж, тэднийг нөхцөл байдалд ухаалаг хандаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, тэмцлийг дуусгахын төлөө алхам хийхийг уриалав.


Украин руу “Томагавк” пуужин нийлүүлэх боломжтой эсэх талаар асуухад Вэнс энэ асуудал ид хэлэлцэгдэж байгаа гэжээ. “Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Ерөнхийлөгч АНУ-ын ашиг сонирхолд хамгийн нийцсэн шийдвэрийг гаргана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Өмнө нь The Telegraph сонин Киев “Томагавк” авах хүсэлт гаргасан талаар мэдээлсэн. Сонины мэдээллээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд Дональд Трамптай хийсэн хаалттай уулзалтын үеэр энэ зэвсгийг өгөхийг хүссэн бөгөөд үүний ач холбогдол нь Владимир Путинийг хэлэлцээрийн ширээнд суулгахад туслахад оршино гэж тайлбарласан байна. Дараа нь Зеленский өөрөө Трамп түүний хүсэлтэнд “ажиллана” гэж амласан гэж ярьжээ.


Мөн сонин дипломат эх сурвалжид тулгуурлан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Европын түншүүддээ Дональд Трамп Украины дайныг дуусгахад Бага ордны оролдлогыг үл ойшоосон Путинийг “үнэхээр ууртай” байгааг мэдээлсэн гэж бичсэн байна.


М.Чой


Эх сурвалж: moscowtimes.ru