
МАН-ын Бага хуралтай холбоотой үүссэн асуудлаар МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэрээ: "МАН-ын Бага хуралтай холбоотой асуудал хурцаар яригдаж, ард нь олон хүний эрх ашиг, янз бүрийн зүйл явагдаж байх шиг байна. Гэхдээ би МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хуульч хүний хувьд зөвхөн хууль эрхзүйн талаар мэдээлэл өгч байна. Тэр нь ч зөв байх.
Улстөрийн намын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх шинэчлэлт хийгдсэн. МАН-ын даргаа сонгосон Бага хурал нь эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэйгээр явагдсан.
Бага хурал нь намын даргаа сонгож болох ганц заалт нь МАН-ын дүрмийн 20.0.7-д намын даргын орон гарвал Бага хурал намын даргаа сонгож болох урьдчилсан нөхцлийг заасан ганц л заалт бий.
Гэтэл орон гарвал гэдэг агуулгаа шийдээгүй байж дэг баталснаар асуудал гарч эхэлсэн. Тооллогын комисс батлагдаад, хурлын дэг батлагдсаны дараа Л.Оюун-Эрдэнэ дарга гарч ирээд би намын даргын ажлаа өгөхийг илэрхийлж байна гэдэг үгийг л хэлээд буучихсан. Хэрэв тухайн хүн ажлаа өгч байгаа бол өргөдлөө өгсөн юм уу, хүсэлт гаргасан юм уу гэдэг асуудлаа яриагүй.
Одоо нөхөөд биччихээгүй л бол над дээр хянагдахаар, миний харснаар, эсвэл Бага хурал дээр аливаа нэгэн байдлаар намын даргын өргөдөл харагдаагүй.
Тогтоолоо эхлээд намын даргаас чөлөөлсөн, дараа нь сонгож баталсан гэдэг дарааллаар бэлдсэн байсан. Гэтэл хурал даргалагч нэг тогтоолоор хоёр асуудлаа оруулчихая гэж уншсан. Үүний хууль зүйн үр дагавар нь маш ойлгомжтой.
Хэрэв хэн нэгэн хүн даргаар сонгогдоогүй бол намын хуучин дарга хэвээрээ байна гэсэн үг юм. Үүнийг би дараагийн Их хурал хүртэл аваад явья гэдэг зарчим байх гэж миний хувьд бодож байна.
Мөн тооллогын комиссд тооллогын журмыг батлах эрх олгосон ямар ч зохицуулалт байхгүй. Ганц л зохицуулалт байгаа нь аль нэг нэр дэвшигч Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3-н саналыг авч сонгогдох талаар заачихсан. Ингээд хэн нь ч 2/3 санал авч чадаагүй байхад хамгийн их санал авсан хүн дээр дахин санал хураая гээд оруулаад ирсэн.
Үүний цаана арай бага санал авсан хүнийг нь хасчихая гэдэг утга байгааг хэн ч ярихгүй байна. Нэг нэр дэвшигчээ хасаад, ганц хүн дээр санал хураагаад дэмжих үү? гээд УИХ-ын сонгуулиар санал авбал юу болох вэ? Бодоод үз дээ. Хүмүүсийн сонгох сонгогдох эрх зөрчигдөж, хүмүүс хүлээж авахгүй биз дээ? Яг үүнтэй ижил зүйлийг би МАН-ын Бага хурал дээр ажиглалаа.
Өмнө нь явж ирсэн уламжлал ямар ч нөхцөлд Монгол улсын батлагдсан хууль журам, МАН-ын дүрмийг зөрчих үндэслэл болохгүй. Энэ агуулгаараа тооллогын комисс эрх, хэмжээгээ хэтрүүлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэхэд хилсдэхгүй агуулгаар тайлбар хийж байна. МАН-ын Их хурлын гишүүдийг сонгох процесс өөрөө хууль, дүрэмд нийцсэн үү? гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. Мөн бүртгэлийн асуудлууд гарч ирнэ. Энэ асуудлуудаа яах юм бэ?
Хуульч хүний хувьд МАН ийм байдлаар асуудлаа зохицуулах боломжгүй гэж би бодож байна. Улс төр нь тусдаа байдаг байх. Ийм байж болохгүй юм. Би өнөөдөр зөвхөн хуулийн дагуу асуудлаа ярьж байгаа. Хэн нэгнийг доромжлоогүй. Худал мэдээлэл өгөөгүй. Хэн нь ч гарсан надад ач холбогдолгүй. Хууль, дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээчээ гэдэг зарчмийг л барьж байгаа." гэв.
М.Чой
Сэтгэгдэл11
Үнэн юм ярьжээ Уих ын залуу гишүүд анх удаа Бага хурлын гишүүн болоод засгийн газраа ч Парламментыг ч бужигнууоах эхлэлийг тавьчихлаа Одоо засгийн газар түр орлон гүйцэтгэгчид болоод ерөнхийлөгчийн сонгуультай хамт УИХ ын сонгуультай хамт хийх хэрэгтэй Эсвэл бүр наашлуулах ч шаардлага бий болох байх Эдийн засаг хчмарч байна шүү
ман бага хурал олон зөрчилтэй хууль бус болжээ хөөрхий
Яасан??? Ингэж хэлэхгүй бол Хүрэлсүх босс чинь чамайг бүлдэгдэнэ гэсэн үү Төгөлдөрөө ккк
монгол ардын намын өө сэвийг хайж хулийн хүрээнд хийснийг үгүйсгэх хэрэг байна уу их хурлын дарга намын дарга байсан ерөнхий сайд намын дарга байхнь аль нь ч ард түмэнд ээлтэй ардчилсан нам хүн намгүй дангаараа ман ажлаа явуулах хэрэгтэй
Ман энэ өлөн гичийнүүдээ зайлуулаа
Гахайн толгойтоо дагаад зайлж үз. Энэ намд Зандан яг ямар гаьяа байгуулсан гэж дарга болох гэж ингэж чичрээд байгаа юм ер нь. Тийм л лидер юм бол 24 оны сонгуулиар нутагтаа тойрог толгойлж очоод ядаад хамгийн сүүлд гараад ирэхгүй яагаав. Монгол Улс, монголчууд урагшилмаар байна. Сая хэд хоногт Элийрэгч Уянга, Дэнсийн Шинээ, нөүваарынхан, АН-ын Эбэ, Баярцогт, Хурцын сошиал хиамчид нь бүхэлдээ Занданшатар, Хүүк хоёрыг өмөөрч харлууллаа шд. Дээр нь МАН-ын хөгшин, залуу хоёр Энхбаяр гээд МАН-ын сүүлийн хэдэн жилийн түүхэнд дандаа гай болсон лалрууд Занданг дэмжсэн нь намын гишүүд, дэмжигчдийн хамгийн их уурыг хүргэлээ. МАНАН бүхэлдээ АБ-ын эсрэг ажилласан учраас Бага хурлын гишүүд шууд эргэсэн. Зөв шд. МАН-ын хувь заяаг АН-ынхан хэзээ ч мэдэх ёсгүй, шууд болон шууд бусаар тэд дотоод асуудалд оролцох, санаа зовох ямар ч шаардлага байхгүй.
Өвөрхангайд МАН-ын нэг дурак АН-ын гишүүнийг алчихсан. Түүний хаялагаар Занданшатар унасан. Өөрөөсөө болоогүй. Хөндлөнгийн нөлөөлөл гэдгийг өөрөө мэдэх үү?
эрлээд даргыг чөлөөлөх эсэх асуудлаа яриад шийдэж тогтоол гаргах ёстой шүүдээ. түүний дараа шинэ дарга сонгох асуудлаа хэлэлцэх ёстой. процедурын алдаа гаргажээ. тэр нэг хуухнаг шиг амтай сахалтай батэрдэнэ юуч мэддэггүй мал байна
Хуульч биш хүнд ч ойлгомжтой хуйвалдаан явчихсан шүү дээ. Орос "Единая Россия" Намын туршлагыг судлаад яваад байсан даа. Оросууд ийм махинац, манипуляци хийхдээ ч гарамгай даа...
Хуульч биш хүнд ч ойлгомжтой хуйвалдаан явчихсан шүү дээ. АБ-ынхан Оросын "Единая Россия" Намын туршлагыг судлаад яваад байсан даа. Оросууд ч ийм махинац, манипуляци хийхдээ ч гарамгай даа...
Санаа муут яван хатна гэдэг дэ. АБ арай залуу, Гахай ямар ч нэмэргүй насаараа 1 хүний татаасаар явлаа. Хор найруулж Монголыг сөнөөх юм сэдэхээс өөр юу ч гарахгүй, Янгуг гээд нэг гай байгаад хөгшин Энхбаяр Ж, Б гээд хувалжнууд энэ намд байгаа цагт нар үзэхгүй дээ Мнглууд..,