sonin.mn

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 30 /NHK/. Японы Засгийн газар 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн дараа цуцалсан Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдээ сэргээжээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан НҮБ-аас авсан хориг арга хэмжээнүүдийг сэргээсний дараа ням гарагт дээрх шийдвэрийг гаргасан байна.


Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу 2006 оноос хойш Ираны эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. Харин 2015 онд Иран болон дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дараа ихэнхийг нь цуцалсан байна. 


Японы сэргээсэн хориг арга хэмжээнүүдэд Ираны 78 аж ахуйн нэгж, инженерүүд зэрэг 43 иргэний хөрөнгийг битүүмжлэх зэрэг багтаж байна. Японы тал мөн цөмийн технологид оролцдог Ираны бизнесүүдийг Японы компаниудад хөрөнгө оруулахыг зарчмын хувьд хориглодог. Түүнчлэн цөмийн болон пуужингийн технологи хөгжүүлэх зорилгоор Иран руу хөрөнгө мөнгө шилжүүлэхийг, мөн Иранаас цөмийн болон пуужинтай холбоотой бүтээгдэхүүнүүдийг импортлохыг хориглодог.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг