Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу ажиллаж, Туулын хурдны замыг эсэргүүцэгчид улс төрийн зорилгоор эсвэл хувийн эрх ашгийн үүднээс тэмцэж байгааг илчиллээ. Туул голын эргээр бетон ширэнгэ болтол байшин барилга, хотхон хорооллуудыг барьж, тэдгээрээс Туул руу бохироо урсгадаг хотхонууд ч байгаа хэдий боловч Туул голоо аврахаар тэмцэгчид нэг ч удаа дуугарч байсангүй.
Энэ байдлыг зогсоож, Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх томоохон төслүүдийг дэмжихийг хотын дарга Х.Нямбаатар уриаллаа. Тэрбээр “Туулын хурдны замыг дандаа хөрөнгөтөн, олигархууд эсэргүүцэж байна. Тухайлбал, Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа Ц.Лут-Очир өмнө нь авлигын хэргээр ял шийтгэгдэж байсан.
Энэ нөхөр Туулын урд эргээр уулын замыг бариулсан “Эсто” компанийн санхүүгийн захирал нь байсан хүн. Уулын замыг өөрөө санаачилж бариулчихаад нөгөө талд нь зам тавих гэхээр эсэргүүцээд байгаа.
Мөн АСЕМ-ийн дулааны шугам сүлжээг барих нэрээр Туул голын урсгалыг бүтэн хаваржин хаасан экологийн гэмт хэрэгтэн.
“Туул голоо аваръя” гэх хөдөлгөөний Г.Мөнх-Эрдэнэ Д.Бум-Очирын захиалгаар явж байгаа хүн. Хулгайтай тэмцэж, ард түмнээ баян амьдруулж чаддаггүй юм аа гэхэд том авто замтай болъё л гэсэн. Д.Бум-Очир өөрөө ард түмнээс дэмжлэг аваагүй УИХ-ын гишүүн. Зарим нөхдийнхөө дэмжлэгээр МАН-ын жагсаалтад багтсан.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хагас коксон түлшийг яаж эсэргүүцэж байлаа. Гэтэл хагас коксон түлш хэрэглээд нийслэлийн агаарын бохирдол 30 гаруй хувь багассан. Түлш нь агаарын бохирдлыг бууруулаад ирэхээр юм хэлж чадахаа больсон ч дахин Туулын хурдны замыг санаатай эсэргүүцээд эхэлсэн.
З.Энхболдын найз, мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аав Саруулсайханы 6 давхар орон сууц ХААИС-ийн хойно Туулын эко бүсийг анхнаасаа зөрчиж баригдсан. Заримдаа бохир нь хальж, Туул голыг бохирдуулдаг. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ч өөрөө ойрхон 20, 30 удаа гадаад руу зугаалсан, хуралдаа ирдэггүй. Үүнийгээ тайлбарладаггүй. Харин энэ удаад мөн л Туулын хурдны замыг эсэргүүцэж байна.
Ц.Оюунгэрэл өөрөө Туулын эрэг дагуу 3 давхар хауст амьдардаг, бүх юмыг жадлан эсэргүүцдэг. Тухайн орчинд нь дүүргээс эко зурвас хийж, байгаль орчин, Туул голыг хамгаалъя гэхэд мөн л жадлан эсэргүүцэж байлаа.
Эдгээр эсэргүүцэгч нарынхаар бол Туулын эргээр хотхон, хорооллуудыг олноор нь барихад бургас мод сүйддэггүй гэнэ. Харин ард түмэнд хэрэгтэй, түгжрэлийг шинэ тойрог замтайгаа нийлээд 50 хувь бууруулах Туулын хурдны замыг барих гэхлээр эрс эсэргүүцэж байна. Нийслэлийн МАН-ын хороо нийслэлчүүдэд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах 2 том амлалт өгсөн. Үүнийхээ дагуу л ажлаа хийж байна, зам тавьж байна. Том зам баригдаж, мега төсөл нь биеллээ олоод Улаанбаатар хотын түгжрэлийг зогсоочих вий гэсэн хорт санаа агуулж буй хүмүүс Туулын хурдны замыг эсэргүүцэж байгааг дахин хэлье” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар УИХ нь Засгийн газраа ээлж дараалан унагааж, өөрсдөдөө ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж, гишүүд нь гадаадад зугаалж, хотын бүтээн байгуулалтыг зогсоох, гацаахад төвлөрч ажиллаж байна. Нэг нь Богдхан уул Туул голын дундуур явж байгаа уулын зам, нөгөө нь үнэтэй хотхон хорооллуудын хажуугаар, далангаа дагаж барих Туулын хурдны зам хоёрын аль нь байгаль орчинд ээлгүй вэ гэдгийг бодоход л ойлгомжтой зүйл.
Ц.Лут-Очир, Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, С.Цэнгүүн, Ж.Золжаргал нараас гадна Б.Шүүдэрцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Эмүжин гээд зохиолч, нийтлэлч гэсэн хүмүүс ч Туулын хурдны замыг бодлогоор буюу санаатайгаар эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх, ард түмний ая тухтай амьдралын төлөө хийж байгаа Туулын хурдны зам төслийг би зогсоохгүй. Ард түмний эсрэг бүхний эсрэг хэзээд тэмцэнэ. Туулын хурдны замыг 3 шатны шүүхээр оруулаад, хууль бус, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж нотлоод шийдвэр гаргахаас бусдаар Туулын хурдны зам төслийг зогсоохгүй. 2013 оноос эхлэн хэрэгжих гээд чадаагүй нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Туулын хурдны зам төслийг хамгаалж, Туул гол орчимд штаб хүртэл байгуулж тэмцэхэд бэлэн” гэж хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл10
YAAG ODOO NEN YARALTAI ZOGSOO MUU MALAAA .. NAAD ZAM CHIN BIDEND OGTOOS HEREGGUI. TUULIIG MIN USTGAAD L DUUSNA
ганц биш 126 салаа хурдны замтай болоё, Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан ядаргаатай байгуулагын тугжирэхгуй бурэн ирцтэй хуралдаж сурах байх даа !!!!!!!!!!!!!!!!!!!!
Зүүн аймгуудаас баруун аймгуудар явж байгаа машинууд Зуунмодоор явж байгаа. Бао данжаад худлаа шаахаа болино уу. Биднийг тэнэг мал гэж бодоод байгаа юм байх даа.Хужаа нараас авсан авлигалаа буцааж өгөөд асуудлаа шийд..Хужаа нараас авсан мөнгөө идээд баас болгоод гаргачихсан уу
Энэ Бао Данжаад мөнгө идэж амтшаад бүүр яахаас ч буцахгүй галзуу солиотой амьтан болсон байна.Удахгүй хүн барьж амьдаар зулгааж идэхээс сийхгүй болж..
Зүүн аймгуудын Баруун аймгууд руу явж байгаа машинууд Зуунмод хотод түжрээд сүйд болж байгаа юм байна. Зуунмодын түгжрэлийг гаргахын тулд Төв аймгаар дайруулалгүй шууд Туул голоор явуулах болж байгаа юм байна.
Дэмжиж байна
наад зам чинь хэнд ч хэрэггүй урдаас ирсэн хужаа хөвсгөл сэлэнгэ хэнтий улаан үд иркутскад Г М чихдэг сүүлийн жилүүдэд халуун орноос сэрүүн газар луу зугтаж амьдрах болсон монголчуудад вагоны билет олдохоо больсон бид монголчууд сэрүүн орноо орос хойт нутгаа үзэлж амьдарч чадахгүй байж байтал ихЖИПТЭЙ ХҮИҮҮС сэрүүн сайхан хангай монгол орос руу дүрвэн орж байна казакстан аль хэдийн дайрлагад орсон экватрын өмнө зүгийн халуун үер байгалын гамшгаас зугтсан дүрвэгсэд сэрүүн уужим амьсгалдаг орноор дүрвэгсэд дүүрч байна нямбаатар огцор гол талаас үлээсэн салхи машины утаа уулаас буусан жорлон микроб вирус хотод тунаж тахал үүссэр байна
наад зам чинь хэнд ч хэрэггүй урдаас ирсэн хужаа хөвсгөл сэлэнгэ хэнтий улаан үд иркутскад Г М чихдэг сүүлийн жилүүдэд халуун орноос сэрүүн газар луу зугтаж амьдрах болсон монголчуудад вагоны билет олдохоо больсон бид монголчууд сэрүүн орноо орос хойт нутгаа үзэлж амьдарч чадахгүй байж байтал ихЖИПТЭЙ ХҮИҮҮС сэрүүн сайхан хангай монгол орос руу дүрвэн орж байна казакстан аль хэдийн дайрлагад орсон экватрын өмнө зүгийн халуун үер байгалын гамшгаас зугтсан дүрвэгсэд сэрүүн уужим амьсгалдаг орноор дүрвэгсэд дүүрч байна нямбаатар огцор гол талаас үлээсэн салхи машины утаа уулаас буусан жорлон микроб вирус хотод тунаж тахал үүссэр байна
3 шатны шүүхийн шийдвэр гартал бургас хядахаа зогсоож бай найзаа. Чи штаб байгуулбал ард түмэн ч бас штаб байгуулж тэмцэнэ, тэгээд хэн нь дийлэхээ үзье л дээ
Үхсэн баас 30 хан км хурдны зам гэж юу байхав. Ордог гардаг үзүүртээ таг түгжрэхээс хойш. Мөнгө идэх гээд бүр үхэхнээ