
ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 2 /Kyodo/. Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан нам Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн халааг авах хүнийг томилохын тулд 10 дугаар сарын 15-нд парламентын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар зохицуулалт хийж байна гэж нэгэн өндөр албан тушаалтан лхагва гарагт мэдээлжээ.
Хууль тогтоох байгууллага тухайн өдөр шинэ ерөнхий сайдыг томилж магадгүй бөгөөд ингэснээр шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Энэ бямба гарагт болох эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд ялсан хүн Японы дараагийн ерөнхий сайд болох магадлалтай байна.
ЛАН болон түүний түнш Комэйто нам парламентын хоёр танхимд олонхын суудлаа алдаад байгаа юм. Гэвч сөрөг хүчний намууд нэг нэр дэвшигчийн ард нэгдэж чадаагүй байгаа тул эрх баригч эвсэл хамгийн том хүчин хэвээр байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн Ш.Ишиба нам нь сонгуульд тааруу оролцсоны хариуцлагыг хүлээн намын даргын суудлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэний дараа намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэлсэн юм.
Энэхүү сонгуульд ЛАН-аас Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми, Дотоод хэргийн сайд асан Санаэ Такаичи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши зэрэг таван хууль тогтоогч өрсөлдөж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0