
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Даваа гарагт АН-ын УТЗөвлөл хуралдаж УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой асуудлаар сая УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Эрх баригч МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор нийгэмд маш олон мэдээлэл задарч байгаа.
Хэн нэгний биш МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь үгээр, хариуцлагатай албан тушаалтнуудын амаар энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийн уг үндэс хаанаас эхтэй вэ гэдэг дээр өөрсөд рүүгээ зааж ярьж байна.
Ийм асуудлууд хөндөгдөж, нөгөө талдаа УИХ-ын дарга нь холбогдсон учраас хууль тогтоогчдын хувьд асуудал шийдэгдтэл парламентыг ийм асуудалд холбогдсон намын дарга болж байгаа хүн удирдах нь зохимжгүй. Сонирхлын зөрчил үүсч байна.
Тийм учраас Д.Амарбаясгалан гэдэг хүн УИХ-ыг даргалж, энэ индрийг намын даргынхаа асуудал дээр ашиглах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх учраас АН энэ хүнээр парламентыг удирдуулахгүй.
Ийм асуудалд оролцохгүй гэдэг шалтгаанаар УТЗ-өөс өгсөн чиг баримжааг барих ёстой юм байна. Эргэлзээ байгаа бол нүдээ аниад хажуугаар нь өнгөрч болохгүй. Сонирхлын зөрчил үүсгэхгүйн тулд МАН-ын даргатай холбоотой асуудлаа шийдэж дуустал, ядаж олон нийт итгэхүйц тайлбар, мэдүүлэг өгөх хүртлээ Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индэр дээр суух нь зохимжгүй гэдэг зүйл яригдсан.
Нөгөө талдаа төсөв эзэнгүй, УИХ дээр орж ирж байгаа сайдууд нь ч итгэлгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Тийм учраас бид парламентыг хямраахгүй, Үндсэн хуулийн хямрал үүсгэхгүй. УИХ ажлаа хийнэ. Ардчилсан нам төр засгийг гацаахгүйгээр ажлаа урагшлуулна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл6
Шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад Тэмүүжин хүнийг буруутгах ямар эрхтэй юм бэ??? Чи хаан уу заан уу???
Чи ч гэсэн шалгуулж дуусталаа наанаа байх нь зохимжгүй байнашүү!!!!
Чи эхлээд хэлж байгааг нь гүйцэд уншаад ойлгочих. тэгээд дараа нь буруутга
Энхбаяр гишүүн шударга царайлж гарч ирээд намаа, төрөө самарч байгаа юм биш үү. Энхбаяр гишүүн мэргэжлийн хуульч биш гэнээ. Үүнийгээ нотлохгүй бол хууль зүйн сайд байх ямарч боломжгүй.
Дэд дарга Булгантуяа, Пүрэвдорж гишүүн хоёрын нэг нь удирдаад л явна ш дээ.
Яаг үнэн