Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
Тухайлбал өнөөдөр баасан гарагт Тамхины хяналтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч хуралдсангүй учир юу байв гэдэгт тэрээр, УИХ-ын байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт болгож хойшлуулах санал гаргасан учраас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй. Энэ 7 хоногт УИХ-ын түвшинд Ажлын хэсэг 4 удаа, Байнгын хороо 9 удаа, Түр хорооны нэг хуралдаан, Төсвийн төслийн хэлэлцүүлэг нэг удаа болсон. Хүмүүс заримдаа чуулганы нэгдсэн хуралдаан яагаад хуралдсангүй вэ гээд яриад байдаг. Чуулган нь Байнгын хороо, дэд хороо, түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Тэдгээр нь хуралдаж байна гэдэг нь чуулганы үйл ажиллагаа буюу чуулган хуралдаж байна гэсэн үг.
Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ 7 хоногийн мягмар гарагт хуралдаад, Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт хийе гэсэн санал гарсны дагуу түр хойшилсон.
Байнгын хорооноос санал, дүгнэлт гарч байж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг. Тиймээс эрх бүхий Байнгын хорооны санал, дүгнэлт гараагүй учраас энэ асуудал хойшлогдсон. Мөн Хянан шалгах түр хорооноос үргэлжлүүлэн хэлэлцэх асуудал байна, түүний дараа чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх саналтай гэсэн учраас өнөөдөр хуралдаангүй. Ажлын хэсгүүд хуралдаад явж байгаа хэмээв.
Сэтгэгдэл2
Энэ ногоон малгайтыг зайлуул.
Төрийн ажил гацаагч ийм нөхдийг нүүрсний хулгайчтай хамт шийтгэ