
Монгол Ардын Намын “Хамтын хүч” жигүүр мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: “Монгол Ардын Намын VIII Бага хурлын үеэр намын даргад нэр дэвшсэн өрсөлдөгч талуудын байр суурь зөрүүтэй байгааг өнгөрсөн хугацааны талуудын мэдэгдлээс тодорхой харж болно.
VIII Бага хурлын шийдвэр намын гишүүдийг эвлэрүүлж, нягтруулах бус, улам талцан, хагалан бутаргах нөхцөл байдал руу оруулж, улмаар намын дотоод асуудал гэхээс илүүтэй төрийн хямралын түвшинд хүргэж, цаашлаад улс орныг тогтворгүй байдал руу түлхэн оруулах нөхцөл бүрэлдэж байгаад “Хамтын хүч” жигүүрийн зүгээс гүнээ харамсаж байна.
Тиймээс намын даргад нэр дэвшигч талууд асуудалд ухаалгаар хандаж, МУ-ын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна. Цаашид та бүхний үйл ажиллагаа улс орныг хямралт нөхцөл рүү улам гүн түлхэх аваас намын гишүүд бид та бүхнээс аливаа улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг олон мянган гишүүдийн хамтаар шаардах болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө зарим гишүүдийг намаас хөөх шийдвэрийг намын Хяналтын ерөнхий хороо хэт нэг талыг барьж, явцуу хүрээнд удаа дараа гаргаж байгаа нь намын эв нэгдлийг сарниулах, хагарлыг улам гүнзгийрүүлэх алхам болсоор байгаад харамсаж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой Хяналтын ерөнхий хороог толгойлж буй УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Та намын Үндсэн дүрмийн 33.7-д заасан “Хяналтын ерөнхий хорооны дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хяналтын хорооны дарга нар бүтэн орон тоогоор ажиллана” гэсний дагуу намын Хяналтын ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардаж байна. Монгол Ардын Нам Монголын ард түмний өмнө өндөр итгэл хүлээж, төрийн үйл хэргийг нэр төртэй явуулах хариуцлагатай амлалтаа бүх шатанд хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд намын гишүүдийн оролцоо, дуу хоолой нэн чухал байгааг онцлон тэмдэглэж байна. Удахгүй болох намын XXXI Их хурлыг хариуцлагатай, нээлттэй, ардчилсан зарчмыг баримтлан зохион байгуулахад “Хамтын хүч” жигүүрийн зүгээс тодорхой хувь нэмрээ оруулах зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд:
Нэг. Монгол Ардын Нам нь бодлогын нам байх ёстой. Бага хурал, Удирдах зөвлөл нь угтаа улс орны амин чухал асуудлаар бодлогын баримт бичгийг батлан, мөрдүүлж, тайлан үнэлэлтийг хэлэлцэж байх ёстой атал үнэн худал нь үл мэдэгдэх хов, цуурхал, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцдаг болтлоо жижгэрлээ.
Манай нам улс орны амин чухал асуудлыг бус ёс зүйгүй, хувь хүний мэдэгдэл, сошиал хандалтаас хамаардаг нам болон хувирах үйл явцыг намын гишүүд бид хэрхэвч даамжруулж болохгүй хэмээн үзэж байна.
Иймд намын XXXI Их хурал, түүнээс байгуулагдах Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын байгууллага зэрэг бүхий л намын бүтцийн байгууллагад сонгогдох, томилогдох намын гишүүд, нэр дэвшигч нарт энэхүү чухал байр суурийг илэрхийлж, сануулж, ятгаж ажиллах нь зүйтэй. Намын Их хурлаас батлагдах намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд жигүүрийн зүгээс идэвхтэй хамтран ажиллах болно.
Хоёр. Монгол Ардын Намын Үндсэн дүрэм тодорхой ойлгомжтой байх учиртай. Гэтэл намын даргын сонгуулийг явуулахад эргэлзээтэй, хоёрдмол утгатай заалтууд тус дүрэмд байсаар байна. Иймээс намын Үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулах ажилд жигүүрийн гишүүд идэвхитэй оролцож, намын анхан шатны байгууллагууд, гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэн намын Их хуралд танилцуулах болно.
Гурав. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш намаас нэр дэвшүүлж сонгогдсон, томилогдсон гишүүдийн талаарх хүний нөөцийн бодлогод үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байна.
Намын төлөө анхан шатны байгууллагаас нь эхлэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн туршлагатай мэдлэгтэй гишүүдийг төрийн хариуцлагатай албанд томилох атал харамсалтай нь зөвхөн дарга нарыг тойрон хүрээлэгсэд төрийн алба даргын суудал эзэлж боловсон хүчний бодлого алдагдсаныг намын гишүүд шүүмжилж байна.
Иймд нэр дэвшиж сонгогдсон өндөр албан тушаалтнууд гэж хэн болох, тэд хууль журмыг мөрдөж буй эсэхэд намын гишүүд болон анхан шатны байгууллагуудаар дамжуулан үнэлэх ажлыг "Хамтын хүч" жигүүрийн зүгээс зохион байгуулах болно. Эдгээр ажлыг зохион байгуулахын тулд "ХАМТЫН ХҮЧЭЭР" аяныг намын Их хурал хүртэлх хугацаанд орон даяар эхлүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна. Эцэст нь Намын эрх барих дээд байгууллага бол намын Их хурал байдаг. Намын XXXI Их хурал амжилттай зохион байгуулагдаж энэ бүх зөрчилтэй асуудалд цэг тавих хүртэл намын гишүүдийн үзэл бодолд нөлөөлөх зорилгоор аливаа сөрөг мэдээ, мэдээлэл тараах, хагалан бутаргах зорилго агуулсан жагсаал цуглаан, төлбөрт тэмцэлд нэгдэхгүй байхыг намын нийт гишүүд, дэмжигчид, ард түмэндээ уриалж байна” гэсэн байна.
Сэтгэгдэл20
ARDIIN NAMIIN MAANAGUUD KKK . TANAI NAM ALI HEZEENII SUNUSUN ULAAN KOMMUNISTUUDAA
МАН чинь АН-тайгаа ихэр төрсөн ах дүү 2. Монголын шилдэг удирдагч Цэдэнбалыг зайлуулж байгаад улс орныг тонон дээрэмдэж Хятадад газар нутгаа зарж баяжих далд санаатай бүлэг мафийнхан. МАН АН-ын толгойлогчид 90 оноос өмнө МАХН-ын төрийн томоохон алба хашиж байсан урвагчид. Зэс нь цухуйгаад ирэхээр эв нэгдэл гэж нүднээс далд хор найруулахаа боль. Коммунизм гэдэг чинь шударга нийгмийг хэлдэг юм. МАН бол коммунистууд биш хулгайчууд атал АН нь МАН-гаа коммунист гэж өргөмжлөхөө боль. 90 оноос хойш олон 1000 хүний амийг хөнөөсөн МАН АН төрийг удирдах ёсгүй.
Зөв мэдэгдэл байна. МАН их хурлаа яаралтай хийж энэ шившгээсээ салах хэрэгтэй байна. Улс орныхоо эрх ашгиг дээдэлсэн зөв хүмүүсээр намын удирдлагыг бүрдүүлэхгүй, түрийний бөөснүүдийг толгойд гаргах нь ямар аюултайг өнөөгийн байдал харуулж байна.
ХОЛ ОЧИЖ МӨӨРЦГӨӨ ҮХЭРНҮҮДЭЭ
ленин сталин сүхбаатар чойбаосан цэдэнбалын ардын намаар тоглохыг санаархаж байгаа хоншоор дутна зюганов даргыг урьж дууд
Зайлаа балай шахуу юмнууд
Энхбаярыг дэмжнээ. Нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж улсад учирсан 10 тэрбум доларын хохирлыг төлүүл.
АРД ТҮМЭН ШААРДААГҮЙ БАЙНА
Зөв
Б.Баярбаатар одоо хүртэл ажлаа өгөөгүй байга юмуу.
МАН Дарваан хар,Балин хар гэсэн хоер хар сдатай болжээ..
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!
Үхсэн баасны элэнцэг баланцгийн хамтын хүч бэ ? НАМ дагаж дарга долоож хоолоо олж идсэн луйварчид .. эднийг НАМ-с хөө ..!!!!