
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдолреза Рахмани Фазли Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Абдолреза Рахмани Фазли харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл2
Монголтой эртнээс харьцаж ирсэн Перс том үндэстэн.
Dear Ambassador: Iran needs reform and modernization. Regardless of the enemy of Iran.US and Iran’s unsolved problems must be solved peacefully. In simple language:”unfinished business must end.There is the Boss of bosses.” Sincerely Iron Leader The Great