sonin.mn

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.


Тэрээр: "Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Засгийн газрын гишүүний хувь, иргэдээд төлөөлөөд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд их харамсаж байгаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг багаас нь мэднэ. Хамтдаа МАН-д олон жил явсан. УИХ-ын дарга гэдэг бол хамгийн өндөр албан тушаал. Монголын бүх дарга нарыг удирдаж байгаа маш их хариуцлагатай ажил.


Өөрийн үг үйлдэл, үйл ажиллагаагаар үлгэрлэх ёстой. Ёс суртахуунтай байх ёстой. Нэгэнт нүүрсний хулгайд хардагдаж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүний хувьд шийдэл нь маш амархан.



Ажлаа өгөөд, хуулийн байгууллагаар шалгуулаад, нэр төртэйгээр улс төрийн карьераа үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.



Тийм учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд улстөрд байгаа бусад олон залуу дарга нартаа манлайлал үзүүлж, ажлаа өгөөд шалгуулчих гэж уриалж байна. Ирээдүйд улс орноо авч явах залуучууддаа ямар эх орон үлдээх юм бэ гэдгийг өдөр бүр бодож байх ёстой. Улстөрч хүн манлайлалтай, ёс суртахуунтай, аливаа хууль бус үйлдлээс ангид байх хэрэгтэй.



Нийгэмд нэгэнт Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой гэдэг ойлголт бий болчихлоо. Иймд нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй.



Гэтэл айгаад, сандраад, өдөр бүр гарч ирээд өөрийгөө буруугүй гэж мэдэгдэл хийж, мянган удаа яриад ч хүмүүс үнэмшихээ больчихлоо шүү дээ. Олон жил хамт ажилласан хүний хувьд ажлаа өгөөд шалгуулчих гэж зөвлөмөөр байна. МАН-ын даргын асуудал дээр намын дүрмээрээ явах ёстой. Их хурлаар шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. " гэсэн юм.



М.Чой