sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад, 114 гишүүнээс 102 нь түүнийг чөлөөлөх нь зүйтэй" гэж үзлээ.

УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлэх ажээ.


Г.Бямбажав