АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 24-ний өдөр Америкийн “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө, АНУ-ын ажилтнууд ОУАЭХА-гийн Ираны цөмийн байгууламжуудад хийх цөмийн шалгалтын ажиллагаанд оролцоно гэж мэдэгдэв.
Ираны тал халдлагад өртсөн цөмийн байгууламжуудад ОУАЭХА нэвтрэхийг зөвшөөрөх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Д.Трамп хариулахдаа: “Тэд эхлээд тохиролцоонд хүрч, бичгээр баталгаажуулна, дараа нь буцаад амласнаасаа няцаж, ийм зүйл болоогүй мэт ярьдаг” гэжээ.
Д.Трамп хэлэхдээ, “Тэд аль хэдийн зөвшөөрсөн, шалгалтын ажилтнуудыг оруулахыг зөвшөөрсөн” гэв. Гэхдээ шалгалтын багийг нэн даруй Иранд оруулах гэж яарахгүй гэдгээ Д.Трамп мөн хэлжээ. Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэл оруулахдаа, Ираны халдлагад өртсөн цөмийн байгууламж болон цөмийн материалын шалгалтын асуудлыг зөвхөн эцсийн хэлэлцээрийн хүрээнд, мөн нөгөө тал бүх хориг арга хэмжээг бодитоор цуцалсан нөхцөлд л хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл1
Америк бүрэн ялагдал хүлээсэн. Монгол улсын эрх ашгийн үүднээс харвал америкийн анхаарал манайд бараг байхгүй тул асуудлаа шийдэх цаг хугацаа ирсэн гэж үзээд хурдан ажиллахыг төрөөс шаардвал болно. Энэ боломжийг ашиглаачээ.