Эрт балраас эхтэй араатанлаг шинж, зан авираа хүн төрөлхтөн хэзээ бүрмөсөн хаях, орхих юм бэ?
Хүмүүс бидний нэн эртний өвөг дээдэс бол (сүүлтэй, сүүлгүй) хүн дүрстэй мичүүд юм. Тэд анхандаа үр жимс, навч, үндэс, шувуудын өндөг, зарим шавьжаар хооллож байжээ. Аажимдаа тэд өвсөн идэштнээс холимог идэштэн, махан идэштэн, бүр араатны шинжтэй ч болсон бололтой. Яагаад гэхлээр тэдэнд амьтныг зууж барих, алах соёо шүд ч буй болжээ. Бүр нэлээд хожуу шатандаа махчин ч болсон ажээ. Энэ бол олон сая жилийн туршид явагдаж өнгөрсөн хувьсал, түүх юм. Махчин гэдэг нь өөртэйгөө адил төрөл, зүйлийн амьтны махыг иддэг гэсэн үг.
Өмнө дурдсан амьтан байх үеийн маань зарим нэгэн шинж, ааш авир мэдээжээр (оюун ухаантай хүн болж хувирсны дараа ч гэсэн) хүмүүст аль нэгэн хэмжээгээр үлдэж хоцорсон болох нь ч тодорхой билээ.
Ер нь бүх амьтдын, тэр дундаас зарим хөхтөн амьтдын нэгэн тод, чухал шинж бол тэдний амьдрах, идэш тэжээлээ олох орон зай, газар нутгаа булаацалдах, эзэгнэх ааш авир, шинж юм. Ийм шинж ялангуяа бүх зүйлийн араатан амьтанд их тод харагддаг. Бидний өвөг амьтад (хүн дүрстэй мич, хүн төрхтэй бич, бичин хүн байхдаа ч) хувьсал, хөгжлийн бүх шатандаа л амьдрах орон зай, идэш тэжээлээ булаацалдаж тэмцэлдсээр иржээ. Бичин хүн болж чадсан шатандаа ч гэсэн том бага сүргүүд амьдрах газар нутгаа булаацалдан хүчтэй нь хүчгүйгээ, олон тоотой нь цөөн тоотойгоо хөөн зайлуулж, бүр устгаж ч байжээ. Чингэж бичин хүний зарим сүрэг хомосапиенс болж явах үе шатандаа ч устгагдаж сөнөжээ. Тийм хувь тавилан неандертальчуудыг ч тойроогүй бололтой. Тэд үхэгсдээ оршуулдаг хэмжээ, түвшний ухамсар, соёлтой болчихсон байсан гэгддэг билээ. Гэхдээ тэд бол яг хомосапиенс болж чадсан салаа, популяцийн өвөг нь биш гэгддэг. Энэчлэн бичин хүний түвшинд хүрээд мөхсөн өөр олон ч салаа байж болох ажээ. Тэдний зарим нь Африкт, мөн Австрали, Европт ч байсан, мөхсөн байж болох талтай. Бичин хүн ойролцоо бүс нутагт ойролцоо цаг үед үүсээд тэднээс цөөн хэд нь, бүр ганц том, хүчирхэг сүрэг нь л шалгаран үлдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Африкаас олдсон чулуужсан яс, Австралиас олдсон чулуужсан яс бичин хүниых мөн байлаа ч гэсэн эцсийн дүндээ шалгаран үлдсэн хомосапиенсийн шууд өвгийнх биш байж ч болох юм. Энэчлэн XXI зууны эхэн үеийн түвшин, байр сууринаас бодох, тооцох, эргэж нягтлах зүйл маш олон байгаа болно.
Хомосапиенсийн анхны сүргүүдээс тасран холдож хагас зэрлэг байдлаар энд тэнд, арал, хойгуудад амьдрах болсон зарим популяциуд ч амьдрах нутаг газраа булаацалдан тэмцэлдэж мөн л хүчтэй, тоогоор олон нь хүчгүйгээ, цөөн тоотойгоо устгаж, бүр махыг нь идэж ч байжээ. Амьдрах орон зайгаа, хоол хүнсээ, байгалийн баялгаа булаацалдан зөрчилддөг, бүр дайн тулаан хийдэг мөнхүү эртний бүдүүлэг шинж, харгис зан авираа сүүлийн 2000 жилд ч хүн төрөлхтөн аль нэгэн байдлаар дахин давтан гаргасаар л иржээ.
Энэ араатанлаг шинж, зан авир бүр одоо ч, XXI зуунд ч гарсаар, гай гамшиг тарьсаар, дайнд амь үрэгдсэн идэр залуу эрсийн булшаар, мөн дайны хөлд өртөж сүйрсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн булшаар хэд хэдэн бүс нутгийн оршуулгын газрыг дүүргээд байна.
Аль нэгэн улс, аль нэгэн үндэстэн, эсвээс аль нэгэн шашинтан, бүр аль нэгэн анги, бүлэг, мөн аль нэгэн арьстан (цагаан, хар, шар) өөрийгөө бусдаас нэн дээгүүрт тавьж, илүү их ухаантай, илүү их хөгжилтэй, илүү их хувь заяатай, бурхдаас шилэгдсэн, эзэд байх тавилан, зориулалттай мэтээр үзэж, тооцож бусдыгаа үзэн ядах, боолчлох, мөлжих, бүр устгахыг эрмэлзэх нь дэлхийн түүхэнд байсхийгээд л гарч, тохиолдож байжээ. Ялангуяа шинэ, дэвшилттэй гэгдэх болсон ямар нэгэн үзэл суртал буй болж, өргөн сурталчлагдаж, бүр тодорхой нэгэн угсаатан, анги, бүлгийн оюун санааг бүрэн эзэмдэх болсон нөхцөлд мөнхүү үзэл сурталд дөрөөлсөн дарангуйлал, хүчирхийлэл, дайн, аллага хядлага олон олон улс оронд зүрх шимшрэм, нүд хальтрам гамшгийг тарьж байжээ.
Хүмүүс оюун ухаандаа, үзэл сурталдаа, шүтдэг шашиндаа хөтлөгдөж, бүр боол нь болж амьдардаг. Хоёр өөр үзэл сурталд, хоёр өөр шашинд бүрэн автагдсан ах дүү хоёр нэгийгээ алж байсан тохиолдол ч олон буй. Хүү, охидыг нь эцэг, эхийн нь эсрэг үзэл сурталтай болгочих аваас тэд төрсөн эцгээ, эхээ ч хөнөөж чадна. Ингэхлээр үзэл сурталдаа, итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд хүмүүс сайн зүйлийг ч үйлдэж чаддаг, бас муу муухайг ч үйлдэж чаддаг ажээ. Энэ бол амьдрал, практикаар батлагдсан, нотлогдсон үнэн юм.
Аль нэгэн үзэл санаа олон түмнийг бүрэн эзэмдэх аваас тэр үзэл санаа материаллаг хүч, бодит хүч болж хувирдаг ажээ. Буруу, муу үзэл суртал хүмүүсээр бурууг л хийлгэнэ. Зөв, сайн үзэл санаа хүмүүсээр зөвийг л хийлгэнэ. Өмнө өгүүлсэн дээр тулгуурлаад хүмүүс бид үзэл суртал, том онол нэг бүриын үлдээсэн үр дагаврыг заавал ч үгүй тодруулж, тооцож байх ёстой. Тэр бүхнээс, бүр нэг бүрээс нь сургамж авч байх ёстой. Энэ талын өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, зөв үнэлгээ, дүгнэлттэй байх учиртай. Тэгж байж л хүмүүс бид оюун ухаантай амьтан болохынхоо ач тусыг олох, эдлэх ёстой.
Өнгөцхөн, тойм жишээ татъя. Социалист, коммунист үзэл онол (коммунист намын тунхаг) хүн төрөлхтөнд юу өгөв, ямар үр дагавар үлдээв?
Пролетарийн интернационализмын ач тус, өгөөж юу байсан бэ?
Дэлхийн нэг ба хоёрдугаар дайныг дэгдэхэд хүргэсэн үзэл санаа, хүйтэн дайны үеийн үзэл санаа, бодлого хэн хэнд, юу юунд хэрэг болсон, ямар ямар үр дагавар үлдээсэн бэ?
СССР-ийн задралыг үүдсэн үзэл санаа, НАТО-г өргөжүүлсэн үзэл санаа, бодлого чухамдаа юу байсан, ямар зорилго агуулсан, үр дагавар нь юунд хүргэв?
Орос-Украины дайны хоёр талын үзэл санаа, суртал, зорилго яг үнэндээ бол юу юм бэ?
Ганц төвтэй дэлхий, олон төвтэй дэлхийг хүсэх, зөвтгөх, тогтоохын цаад үндэс, зорилго, үзэл суртал нь юу юм бэ? Сайн, муу үр дагавар нь юу юу байх бол оо?
Даяаршлын үзэл санаа, зорилго, мөн ардчиллын үзэл санаа, зорилго чухам ямар байдлаар хэрэгжвэл зөв, зохистой юм бэ? Тэдгээр үзэл санаа, зорилго өнөөдөр зөв ашиглагдаж, орон орны ард түмэнд ач тусаа өгч байна уу, эсвээс буруугаар ашиглагдаж тухай тухайн орны ард иргэдийг хохироож байна уу?
Даяаршил болон ардчиллын талаарх үзэл баримтлал, түүниы хэрэгжилт чухам аль, ямар улсад зөв зүйтэй явагдаж, ач тусаа өгч байна вэ?
Даяаршил болон ардчилал аль алин нь л хүн төрөлхтөнг өөд нь татах, хөгжил, дэвшилд хүргэх ёстой шүү дээ. Гэтэл энэ хоёр үзэл санааг аман дээрээ яриад, тунхаглаад, яг хэрэг дээрээ бол ард иргэдийг хохироосон, аж байдлыг нь доройтуулсан, нийгмийг нь хөл толгойгүй болгож задалсан жишээ, баримт олон боллоо.
Тив болгонд л ийм сөрөг үр дүн, хор хохирол одоо ч гарсаар л байна. Ер нь дэлхийн I дайныг өдөөгчдийн нууц төлөвлөгөө, алсын зорилго нь юу байсан юм бэ? Дэлхийн II дайныг өдөөгчдийн гол зорилго бас юу болох, энэ хоёр дайныг өдөөгчид ямар үзэл санааны эзэд, хэрэгжүүлэгчд байв аа? II дайн бол дуусаагүй, бараг л удаан хугацаагаар завсарлага авсан дайн гэдэг нь одоо тодорхой болж байна. АНУ, Их Британи тэргүүтэй барууныхан ба Оросын хоорондох зөрчил, барууныхны дээрэнгүй үзэл суртал, дэлхийн хэдэн ч дайныг дэгдээж болох олон үндэс, шалтгаан, дээр нь нэмээд элдэв зүсмийн хонзогнол, газар нутаг ба хил хязгаарын маргаан хадгалагдсаар л, улиран үлдсээр л байгаа нь тодорхой болчихлоо. Объектив болон субъектив шалтгаантай зөрчлүүд сүлэлдээд, ужгирч архагшаад, ойлгоход ч бэрх, шийдвэрлэхэд ч бэрх, үнэн худал хоёрыг ч ялгахад бэрх, мөн ч хүнд байна даа...
Дэлхийн хэмжээний дайн Европод л гардаг, шинэ нь хуучныхаа үргэлжлэл болж л гардаг энэ архаг үзэгдэлд хэн, хэзээ цэг тавьж дуусгах байна аа?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл47
Судлаач гуай, эхлээд еерийгее харчих. Амьдарч байгаа орчноо танд. Бусдын орон зай руу еерее ашиг харж нэвтэрснээ одоо хуртэл ойлгоогуй юм уу. Мэдэж, мэдэрч байж л хуцах нь зев байх гэж еерт чинь зевлее
Коммуникм толгойд нь бэхжсэн хөгшин хүн ер нь юу олж харахав дээ.
Дайны хийх шалтгаан бол орос хүний цусанд буй бусдын газар нутгийг эзлэх тэр араатанлаг авирт бий юм. Тийм тул орос бүхнийг үзэн яд, орос бүхнээс сал
Чулуунжав гуай бичээд байгаарай! Гадны гар хөл болсон 5-р цувааны урвагч уяахуяа тролл шаахай мансуурал ацнуудыг бачуурч солиортол нь бичээд бай!
соц• комм• изм - basis, cement. исма. хэт иссэн туламтай хөрөнгө 🐐📚. чойрын дээд хоёрт доод хоёр 🍔💩🪨🗄. 🧊мөстлөг, улиралууд ажил сургасан гэсэн чж, яг цагаан арьс уу. 🥶❄️☃️. 🍄⚡️🔋🪫. big bang 💥. Oct 8,9, 10 Oct.
орос хүн гэнэн цайлган коммунхзм тархий нь угаачхаар тийм байдаг байж болно капитализм хар муу санаа байнга муу үзэгдэл эргэн тойронд хөл толгой ороож байдгаас хашраадаг анх нэглүгээрт ХРУЩЕВ крымийг украйнд орсоос салгаж өгсөн хоёрдугаарт ЗХУКН-ЫН 20-Р Их хурлаар агуу их генералисмус СТАЛИНЫГ шшүүмжилж коммунист ажилчны хөдөлмөрийн ардын намын удирдагчдыг зайлуулах эх суурийг тавьж нэр хүндийг нь унагасан тэр үеэс хрущев брежнев щербаков горбачёв мэтийг тойрсон украйны бүлэг явсаар ЗХУыг задрааж бутраасан Үүнийг далимдуулж ЗХУ-ын хиймэл улс украйн бие даав варшавын гэрээний орнуудыг устгав НАТО ашиглан дорно зүгт орсын бүгд найрамдах улс социалист улсуудыг нэгтгэв улмаар украйн майдан хийж фашист нацист улс болж домбаассын орсуудыг ялгаварлан гадуурхаж алж эхлэв ЛЕНИН СТАЛИНЫ тэргүүний ухамсартай украйн нэгтгэсэн орсуудыг хэл үндсээр нь ялган алж эхлэв
кузькина мать. никита эх орны дуудлага, нутаг руу нь буцаагаарай л гэх маягийн зүйл хэлээд. номоор бол нөгөө юу, өдөр тутмын 🌾🍞🥖-ыг нь 🦗 идчихээд, тэгээд л эх рүү нь үүсэл рүү нь гэсэн болтой.
барьцаалагдсан захчиныг чөлөөл!
зүүн дээр будаа тогтохгүй. лгэрт зүүг хугал!
цахар ишбалжирын шүлэгт падан хар цаван цагаан
“””Тоон дотор үсэг цохиж явахчиньээ””””гэж гайхширдаг шиг,,,,Чулуунжав абугай ч бас л сайхан бантан хутгана шүүдээ,,,чулуунжав абугай,,,таны хэлж байгаагаар,,,,тэр муу муухай даяаршил ардчиллыг бөөөррр,,,таг орхьё,,,ТЭГЭЭД сайн сайханд хүргэх өөр ямар арга зам онол сургааль байнаа,,,,та тэр тухай нэг сайхан бичиж тайлбарлаж өгөөч,,,,мунхаг миний бодлоор бол,,,,кремлийн нэгэн мунхаг нөхөр украинд дайн хийж зарлагадсан энэ их хөрөнгө хүн хүчээрээ,,,,украин улсад хөрөнгө оруулалт хийсэн бол,,,украин нь ч хөгжин дэвжээд орос нь ч найдвартай хөрштэйгөө хамтран амьдарч болох байсан юм бишүү,,,,тийм боломж цаг хугацаа кремлийн мунхаг нөхөрт мөн ч их байсандаа,,,,2014 оноос өмнө шүүдээ,,,,
Чулуунжав абугай,,,мунхаг миний л асуулт шүү,,,,жишээлбээс,,,,1рт,,,хойд солонгос өмнөд солонгос хоёр улсын аль нь хүн амьдрахад АРАЙ ая тухтай байх вэ,,,,2рт кримийн хагас арал оросынх уу,,,,украины газар нутаг уу,,,,тийм бол яагаад,,,,
Салгалсан бөгсөн толгойт уяахуяа тролл шаахай өөр өөртөө хариулчихсан дэмийрчихсэн явж байна!
Гях,,гяхх,,гяхх,,,золбин оросын шээсээ,,,,эмээ уу,,,,дебиль ээ,,,,
Эмний хамааралтай салгалсан бөгсөн толгойт уяахуяа тролл шаахай зүгээр ч бичиж чадахгүй салгалж бичдэг! Ха ха ха
Зайлаа,,,,чи,,хэрүүлээс өөр хийх ажилгүй золбин оросын шээсээ,,,би Чулуунжав абугайгаас мэдэхгүйгээ мэдэх гэж асуулт асууж байна,,,энд балайрч байхаар чи,,,баасандаа хөгцөрч түлэгдсэн бандаашаа угаа,,,,дебиль орк,,,заавал надаар хараалгуулаж зүхүүлмээр байна уу,,,””иди нахуй,,,,сукин сын””””золбин орос эцгийн чинь амны уншлагыг чамд дамжуулав,,,,
орос бүх хөрөнгөө украйн зүүн германд хаяад хөгжүүлснээр украйн толгой улс болсон украйн нь фашист улс болсоныг одоо байгуулсан бүх юмаа устгаж дуусгах болоогүй байна уърайн нь орсыг эсэргүүцэх чадвар байсаар байна буулгаж авч байж орсын аюулгүй байдал сайжирна
Энэ Чуукаа өвгөн аргагүй диалёктик матёриалист хүн шүү ! Юманд одоогийн баньд нар шиг субьяктив идёалист хандлагаар биш нухацтай обьяктив үүднээс авч үздэг юм ! Марксын шавь байсан гэдэг нь үнэн ! Одоо Ази тивд үлдсэн ганц матёриалист хүн нь ч байж магадгүй Хүн хүний мах иддэг цаг үё хүн төрөлхтөний их удаан байсан ! Дөнгөж саяхнаас больсон ! гэхдээ одоо Амазонкийн ширэнгэн ой мөн Папау Гвинёйн ширэнгэнд ганцаараа очвол идүүлнэ ! иддэг зооглодог омог бий ! Хүн бол амьтадын дундаас хамгийн муухай амьтан нь бөгөөд хөдөлдөг юм болгонйг иддэг юм ! Шоронд өөрийн болон хүний баасыг хүртэл иддэг юм !
ангараг руу 🚀 нисвэл кака-гаа иднэ гэсэн. 🫢
ёотон, πоклеческин давтан хэлээд байсан ядамын сүм 🕋, донгодох намч 6. давс мавс хийвэл уустал ажил хийвэл дуустал нь хийхэд яасын бээээ 😾
ямартай ч чулуунжав гуй диалектик матерлизм полит экономи исторический матерлизм БХКЗЭ-КОМСОМЛЫН ТҮҮХ КОММУНИСТ АМЫН ТҮҮХ МАРКСЫН КАПИТАЛ УНШСАН СУДАЛСАН ХҮН
Путин ахын араатанлаг авир зөв болж таарав уу
санаа нь ОХУ улс нь дандаа зөв гэж хэлж байгаа бололтой. Шууд хэлчиж чадахгүй учраас баахан утга муутай юм нэмж бичсэн бололтой
за муу оросын сурталч байна
Incident at Map Grid 36-80 🫡 🤤
энэ мэдрэл муутай хүний тэмдэглэл шиг юмыг нийтлээд байгаа нь ямар учиртай вэ
cement хийх. ташуур, түлхээс. бүх юм илрэх үед бичлэг сайн хийх. нвп
Чулуунжав гуайн бичсэн санааг ойлгох хүн байхгүй байгаа нь харамсалтай! Тайлбарлах гэж оролдьё. Украiна це Европа гэдэг уриа яах аргагүй Оросуудын От Лиссабона до Владивостока это Европа гэдэг суртал ухуулгын хувилбар. Уралаас дорно зүгийн Түрэг Ази үндэстнүүдийг Чукча дурак Чурка баран гэж Оросууд авч хэлэлцдэггүй нь Москали Азиатчина гэж Украйнчууд Оросуудыг доош чихдэгтэй яг адил. Украйнчууд Орос хэл соёлын эсрэг тэмцэж байгаа нь ч Оросууд багуудынхаа хэл соёл шашин шүтлэгийг доош чихэж устгаж оросжуулж ирсэнээс ялгаагүй. Үнэн алдартан Оросууд баахан үндсэрхэг Еврей Арменчуудыг магтаж өөд татдаг бол Украйны бүүр сүүлчийн хоёр ерөнхийлөгч нь Еврейчүүд. Оросоос ялгаагүй Украйны бүх банк, том бизнес,урлаг соёл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн нь эзэд захирлууд нь Еврейчүүд. Гэхдээ нэг том ялгаа бий. Украйнчууд Түрэг үндэстнүүдэд Оросууд шиг хэт дайсагнадаггүй. Оросуудын аймаглан устгасан Крымын Татаруудыг тэд хүлээн зөвшөөрч, тэднийг Крымын уугуул ард түмэн гэж хүлээн зөвшөөрдөг.
Mongol shig baildaa gazar nutgaa deeremdyyleed elit haani ugsaagaa ustguulaad toriin tergyynyydee aluulaad ahaa geel doldoigood nutag orondoo ezen shig baij chadahgyi guilagchid heden hulgaichidaa deeree zalchihaad gonishignood l baij baihgyi
"Хөрөнгөтнүүд толгой дээр нь гараад бааж, шээж байхад дуугүй суудаг ард түмэнд би юу ярихав" гэж алдарт зохиолч, улс төрч Л.Түдэв гуай нэгэнтээ хэлжээ.
70. күйэ одоо тэгээд 15-ны цагдаа ирэхээр 70 барих байлгүй дээ. now нагацын дэргэд… 99 хүрээгүй вайна
Чулуунжав одоо хүртэл орос улсад фашизмын боловсронгуй төрөл РАШИЗМ үүссэнийг ойлгоогүй дахиад орос ялна бичжээ Чулуунжавын ойлголтоор украйнчууд орос улсад дайн зарлаж орос улс руу довтолсон юм байхаа Харин Путлер телевизээр оросын ард түмэнд хандаж украйнд дайн зарласан хэлсэн үг бичлэг оросын ерөнхийлөгчийн сайт дээр хадгалсан байж л байна Дэлхийн 2р дайны дараа жижиг орныг хамгаалах эзлэхгүй байх шинэ дэг тогтсон журамыг путлер эвдэж 21р зуунд жижиг орныг эзэлдэг дундад зууныг дахиад сэргээчихээд байна Хажуу айлын согтуу эр хөршийн нөхөр хулгайч байсан тул эхнэрийг хүчиндэх эрхтэй зөвтгөсөн путлерийн үйлдлийг украйны баатрууд зогсоох гэж тулалдаж байна Украйн ялахад монгол шиг жижиг орнууд дахиад амар амгалан байх болно Хэрвээ путлер хятадын дэмжлэгээр ялвал монгол өрх бүр өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэг эзэмших эрхтэй болно Монгол улс ийм л 2 замын уулзвар дээр байна
ма хоёр суга
дэлхийн түүх бол дэлхийн нэг хоёрдугаар германы өдүүлсэн дайны орос руу довтолсон түүх шүү дээ одоо дэлхийн хоёр германыг нэгтгэсний дараа герман улс украйныг зэвсэглэж бункер блиндаж командын байр галын цэг зэвсгийн үйлдвээрүүд герман маягаар барьж герман зэвсгээр байлдаж байгаа гуравдахь дайн нь болоод байна
Баярлалаа. Хэд хэдэн шинэвтэр санаа байна. Чулуунжав др бол ялангуяа шашны эерэг, сөрөги нөлөөлөлийн талаар маш сайн судалгаатай бичдэг хүн.
булаад аль. хаантаан, ядаж хэвлийд байгаа үрээ бодооч, аааа….
Баярлалаа. Хэд хэдэн шинэвтэр санаа байна. Чулуунжав др бол ялангуяа шашны эерэг, сөрөги нөлөөлөлийн талаар маш сайн судалгаатай бичдэг хүн.
https://youtu.be/0xqSmIBZHMM In The Zone of Special Attention
Дандаа худлаа шаанаа
https://youtu.be/lggYiKV96V4
Orosin buuni nohod
украйн орсын НПЗ-НЕФТЬ ПЕРЕРАБАТЫВАЮЩИЙ ЗАВОД-НЕФТЬ НЭРДЭГ ЗАВОДУУДЫГ ДРОНДСОНООС МОНГОЛД БЕНЗИН ТАСАЛДААД БАЙГАА БИЗ ДЭЭ УКРАЙНЫ БУУНЫ НОХОД ОО-------
Дайн дуусаасай
зүгээр л ярьдаг сэтгэдэг ухаантай шуналтай МАХЧИН-АРААТАН. Иймд хүнийг бусдыг ИДЭХ, айлгах, дээрэлхэх дарлах нь араатны "Байгалын өгөгдөл" юм. Ө/х шунал нь хүнийг удирддаг юм. Д Чулуунжав гуай зөв бичсэн бна, ойлгохгүй тэнэг төрсөн хүмүүжсэн бол ухаант хүнийг бүү доромжил. Шарын шашинтан болж тангуд, тангуд болсон монгол ламынхаа толгой, заасан замаар "төвөд хошного" долоогоод мөхлөө хүлээ.
бабр л бошгыг хална халахгүй хална…
Орос гэдэг газар нутгийн шунал нь дэндчихсэн улсын Их Гүрний үзэл дарагдвал л энэ дэлхий нэг амарч магадгүй дээ.
Амьдаа ах гуай! Орос гэдэг бол газар нутгийн шунал нь дэндчихсэн их гүрний амбицдаа өөрсдөө алуулж байгаа. Орос өөрийгөө хорлоод дуусна, цаг нартай, Путин алуулах юм уу, ОУШүүхэд явна. Тэр үед Та минь амиа хорлочихгүй тэсээд амьд үлдэх ээ бод!!! Дайн өөгшүүлсэн хэргээр бас шүүхийн хаалга татах магадлал бий шүү!!!