Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов. Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл17
ҮХЦэцээс гаргаж байгаа шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байх тул УИХ ын Занданшатарыг огцруулсан тогтоолын үйлчлэлийг хэвээр үргэлжлүүлэхийг дэмжих ёс зүй, эрх зүй, хууль зүйн актуудыг нягтлах шаардлагатай болов. Ер нь тэгээд хулгайчдаар төр удирдуулах ямар хууль ёс хаана хэрхэн бүрэлдсэнийг Шүүх засаглал, ҮХ цэцэд шинэчлэл хийж байгаад тогтоох цаг болжээ
За даа, ингэсэн нь ч дээр биз дээ! Зандкаг солилоо гээд дээрдэх амьтан байх биш, бас л нэг мудак гарч ирнэ, тэгсээр байтал төсөв ч үгүй, өвөлд бэлдсэн ч юмгүй дампуурах нь??!!
Огцруулна гэж санал хураалгахаар огцруулахгүй гэж санал өгчихөөд энэ саналаа дэмжсэн санал өг гэхээр үгүй ээ гэж санал өгсөн бүхэн төрийн эсрэг гэмт хэрэгтэнүүд!!!! Яагаад гэвэл энэ бол хуйвалдаан бөгөөд хэн ч өөрийнхөө толгойгоор бие дааж саналаа ТББХ ба УИХ ын чуулганаар өгөөгүй. Мөн санал хурааж байгаа томъёолол нь залилангийн шинжтэй. Ер нь бол 2024 онд УИХ- ын дарга болсон хүн ажлаа хийхгүй огло үсэрч намын дарга болно гэж дөвчигнөдөг бол асар том тэнэглэл ..... гэж л товчхон хэлье
Одоогийн Үндсэн хуулийн цэцийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах тухай саналыг албан бланк дээрээ цуглуулж яаралтай хэрэгжүүлэх цаг болжээ Булгантуяа аа !! Үндэслэл хангалттай бий бөгөөд олдоно ! Муусайн хөгшчүүлтэй муусайн өвгөчүүлтэй дайтсан шиг дайтах хэрэгтэй Булгантуяа аа !
төр ард түмнээс сонгогдчихоод их хурлын гишүүдийн халдашгүй дархан эрхээ хамгаалж чадахгүйд хүрвэл тарж мэдэхэд хүрэхгүй байлгүй
Эрх баригч нам нь сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад унагасан ЗГ- г ҮХЦ нь хууль бус гэв....Зарчмын хувьд Парламент руугаа ноцдог ЗГ байвал Парламентын засаглалд халтай....Зандангийн ЗГ ажилладаг юм байж ....Гэвч олон улсын түвшинд, иргэд сонгогчид огцорсон ЗГ- г хүлээж авах уу ??? Огцорсон л бол огцорсон...Монгол бөхөөр бол өвдөг шороодчихоод би унаагүй гээд заргалдаад байгаа бөхөд монголчууд угаасаа дургүй шүүү дээ...Занданшатар олон удаа өвдөг шороодлоо шүү...
Их хурал огцруулчихаад байхад огцрохгүй гээд үндсэн хууль явдаг засгийн газар байдаг юм уу. Үндсэн хуулийн цэцэд ерөнхий сайдын аврагчид суудаг юм уу?
Чи үхэр.
Эрх баригч нам нь сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад ЗГ- аа унагасаныг ҮХЦ нь хууль бус гэв....Зарчмын хувьд Парламент руугаа ноцдог ЗГ байвал Парламентын засаглалд халтай....Зандангийн ЗГ ажилладаг юм байж ....Гэвч олон улсын түвшинд, иргэд сонгогчид огцорсон ЗГ- г хүлээж авах уу ??? Огцорсон л бол огцорсон...Монгол бөхөөр бол өвдөг шороодчихоод би унаагүй гээд заргалдаад байгаа бөхөд монголчууд угаасаа дургүй...Занданшатар удаа дараалан өвдөг шороодсон доо...
VXC gishvvd gej Oojoo zaxirliin sugani vs xudaldagdsan xulgaichuud .I hij amidar cgaa nivshiin shvvgchid.
МГУ ын « Морь» (Даргын эрх нь 6 сарыче осел думаешь Баясаа дээрээс огсон тушалаар Энэ шийдвэр гаргалаа. Ийм юм элдэв Аршавин хийж болно. Гэхдээ Хэр удаан Монгол ард тумэнийг хуурч Тэсвэрийн шалгах бол доо ? Энэ Ундр хууль гэдэг чинь «ажилахаа» байсан Машин бн !
МГУ ын « Морь» (Даргын эрх нь 6 сарын омно дуссан! Баясаа дээрээс огсон тушалаар Энэ шийдвэр гаргалаа. Ийм юм элдэв Аршавин хийж болно. Гэхдээ Хэр удаан Монгол ард тумэнийг хуурч Тэсвэрийн шалгах бол доо ? Энэ Ундр хууль гэдэг чинь «ажилахаа» байсан Машин бн !
МГУ ын « Морь» (Даргын эрх нь 6 сарын омно дуссан! Баясаа дээрээс огсон тушалаар Энэ шийдвэр гаргалаа. Ийм юм элдэв Арга саам,таслал,цэг, элдэв олон заль мэх хуулийн ТАЙЛБАР хийж болно. Гэхдээ Хэр удаан Монгол ард тумэнийг хуурч Тэсвэрийн шалгах бол доо ? Энэ Ундр хууль гэдэг чинь «ажилахаа» байсан Машин бн !
Ундсэн хууль гэж
Ene commentuudiig harahad iimerhuu maluuddaa taarsan tor baigaa yum baina gedgiig oilgoj bolno.
Их хуралд суудалтай бүх намууд оролцож олонхоороо шийдсэн асуудал ш дээ. Засгийн газар огцорсон нь хэнд ч ойлгомжтой. Занданшатар өөрөө тэнэгтэж байгаад л уналаа ш дээ. Тэрэнд гомдоод байх юмгүй. УИХ руу ноцсоор байгаад л унасан. Унасан бөх туг тойрдоггүй. Өширхөөд цэц рүү явлаа. Цэц тэрнийг өмөөрч , хуулиа зөрчиж нэр хүндээ алдлаа. Энэнд УИХ н гишүүд ямар буруутай юм бэ? 30 хоногийн дотор дараагийн засгийн газраа эмхлэн байгуул. Айгаад хурал удирдах хүн олдохгүй л дээ.
Их хуралд суудалтай бүх намууд оролцож олонхоороо шийдсэн асуудал ш дээ. Засгийн газар огцорсон нь хэнд ч ойлгомжтой. Занданшатар өөрөө тэнэгтэж байгаад л уналаа ш дээ. Тэрэнд гомдоод байх юмгүй. УИХ руу ноцсоор байгаад л унасан. Унасан бөх туг тойрдоггүй. Өширхөөд цэц рүү явлаа. Цэц тэрнийг өмөөрч , хуулиа зөрчиж нэр хүндээ алдлаа. Энэнд УИХ н гишүүд ямар буруутай юм бэ? 30 хоногийн дотор дараагийн засгийн газраа эмхлэн байгуул. Айгаад хурал удирдах хүн олдохгүй л дээ.