sonin.mn

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын ЕНБДарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан Нам ирэх Даваа гарагаас буюу 6-р сарын 29-нөөс 2028 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр горилогсдын хүсэлтийг хүлээн авахаар болжээ.


Энэ тухай О.Цогтгэрэл: "Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд бэлтгэх ажлын хэсэг буюу сонгуулийн стратегийн байгууллага байгуулсан. Хоёр жилийн өмнө энэ ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтад орох дүрмийн заалттай. Ирэх даваа гараг буюу 2026.06.29-нөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий АН-ын гишүүд, ҮБХ-ны хорооны гишүүд нэр дэвших сонирхлоо илэрхийлэх ажил үргэлжилнэ. Энэ үйл ажиллагааг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулна. Сонгуулийн стратегийн байгууллагыг намын дарга удирдан зохион байгуулж ажилладаг" гэв.


Н.Отгончимэг