ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хожим уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. “Бид Ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтыг цуцалсан. Энэ уулзалт зохих үр дүнд хүрнэ гэж бодохгүй байна. Тиймээс би уулзалтыг цуцалсан. Гэхдээ бид хожим уулзана” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Өмнө нь Д.Трамп мэдэгдэхдээ, Оросын Ерөнхийлөгчтэй уулзах эсэх талаар эцсийн шийдвэрээ гаргаагүй гэдгээ хэлж байсан юм. Харин дараа нь тэрбээр уулзалтыг Будапешт хотод хийх боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргаж магадгүй гэж мэдэгджээ.
Украин дахь мөргөлдөөнтэй холбоотой асуудлуудаар талуудын байр суурь зөрүүтэй байгаа зэрэг шалтгаанаар уулзалтад бэлтгэх ажлыг түр зогсоосон тухай Барууны хэвлэлүүд мэдээлсэн юм. “Reuters” агентлаг болон “CBS News” сувгаар мэдээлснээр, “ойрын өдрүүдэд” уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн зүйл байхгүй гэдгийг Цагаан ордон баталжээ. Д.Трамп, В.Путин нар энэ сарын 16-нд утсаар ярьсан билээ. Тэдний яриа хоёр орчим цаг үргэлжилсэн бөгөөд Украины асуудлаарх хоёр дахь шатны уулзалтыг Будапештэд зохион байгуулах боломжийг судлахаар тохиролцсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл6
Орос улстай ярих эвээ л олохгуй бнадаа, хориг нь ур дунд хурэх уу, буур дасал болчихсон шуудээ.
Энэ орон гаран хүний аргыг Бүүдэн амархан олдог юм ! Одоо гарч байгаа ч гэсэн дараа орохдоо Монголд уулзая гэж солиорч мэдэх хүн байгаа юм !
наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.
ОРОН ГАРАН ТЭНЭГ ТРАМП.
ЗЕЛЯ ОРСО АЛДСАН ГАРАА АВНА ГЭЭД Л БАЙНГА ХУЦААД БАЙГАА БОЛОХОР НЭМЭРГҮЙ ОРСУУД ЮУ ГЭЖ ӨХ ВЭ ХИЙДЭГ АЖЛАА ХИЙГЭЭД УРАГШАА ДАВШСААР------ЕВРОПТ БАЯСАН ОРСЫН МӨНГИЙГ ДЭЭРЭМДЭН УКРАЙНД НАТО ӨГЧ ЗЭВСЭГ АВЧ УКРАЙНД ӨГЧ БАЙНА
Dear The Youth around the world: Bravery and courage make the youth unique. When you are weak and afraid of something even mice will come and grab your pussy and eat. Strong and loyal to your dream character must built in you be the Lord of your fate Sincerely Iron Leader The Great