ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 23 /Anadolu/. Даваа гарагт нэг унц нь 4381 ам.долларт хүрээд байсан алтны үнэ лхагва гарагт 7.5 хувиар унаснаар 4036 ам.доллар болжээ. Хятадтай үүссэн худалдааны маргаан намжиж магадгүй гэсэн дохиог АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өгсний дараа энэ долоо хоногт алтны үнэ буураад байгаа юм.
Даваа гарагт уг үнэт металлын үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн явдалд дэлхийн хоёр том эдийн засагтай орнуудын хоорондын худалдааны хурцадмал байдал, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Төв банкууд нөөцдөө алт худалдан авах алхам зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Харин Хятадын тал газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгасны хариуд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлээд байсан Д.Трамп Бээжинтэй “шударга тохиролцоо”-нд хүрнэ хэмээн мэдэгдсэний дараа алтны үнэ огцом буурлаа. Мөнгөний үнэ мөн өнгөрсөн долоо хоногт 54.5 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрээд байсан бол лхагва гарагт 12 хувиар буурч, 47.9 ам.доллар болсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл3
Алтны үнэ хэт Их өссөн.Одоо тогтворжих биз.
Хүн алт иддэг үү ? Үмх будаа алтнаас хамаагүй илүү үнэтэй ш дээ
үмх будааг алтаар солих гэвэл авах хүн байхгүй ш тээ. тэгэхээр одоогоор алт илүү үнэтэй байна