
Оросын эсрэг авсан Европын орнуудын хориг арга хэмжээнд нэгдэх нь Сербийн хувьд Европын Холбоонд элсэхийн тулд заавал биелүүлэх ёстой гол нөхцөл болзол мөн гэсэн агуулгатай тогтоолыг Европын парламент /ЕП/ лхагва гарагт баталжээ. Парламентын нийт 720 гишүүнээс 457 нь тогтоолыг дэмжсэн байна.
ЕП-ын тогтоол нь улс төрийн байр сууриа илэрхийлэх, Европын Холбооны /ЕХ/ бусад бүтцэд хандан уриалга гаргах зорилготой байдаг бөгөөд заавал биелүүлэх зарлиг биш юм.
Сербийн Нови-Сад хотод болсон эмгэнэлт явдлын ой удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан дээрх тогтоолыг баталжээ. Эмгэнэлт явдлын дараа Серби даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд өрнөсөн бөгөөд энэ үеэр Европын парламент жагсагчдыг дэмжиж, тэднийг хөөн тараасан эрх баригчдыг буруутгаж байв. Түүнээс гадна, парламентын гишүүдийн үзэж байгаагаар, Сербид “Европын эсрэг, Оросыг дэмжсэн” суртал ухуулгыг засгийн газрын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албан тушаалтнууд явуулсаар байгаа ажээ.
“Ардчиллыг бэхжүүлэх, хууль ба хүний эрхийг дээдлэхэд дорвитой ахиц дэвшил гаргаж, ЕХ-ы гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод бүрэн нийцсэн бодлого явуулж, Оросын эсрэг хоригт нэгдсэн тохиолдолд Серби улс ЕХ-нд гишүүнээр элсэхийг парламент дэмжих болно” гэж тогтоолд өгүүлжээ.
Үүний сацуу “нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхийн тулд ЕХ-ы төлөөлөгчдийг Серби рүү илгээнэ” гэдгийг дурдсан байна. Мөн Сербид чөлөөт, шударга сонгууль явуулахыг дээрх тогтоолд уриалжээ. Гэвч Сербийн эрх баригчид Оросын эсрэг хориг тогтоохгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсээр байгаа юм. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ЕП-ын тогтоолын талаар хэлэхдээ “энэ бол худал ярих эмгэг” гэж дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, Сербид “өнгөт хувьсгал” дэгдээхийг санаархаж буй Хорват улс энэ тогтоолын ард байгаа ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл8
Хүн гэж амьтан шунал хязгааргүй тул түүнийг хязгаарлагдмал нөөцөөр яаж хангах вэ гэдгийг Эдийн засгийн ухаан гэдэг. Либералууд бол тэнэгүүд. Тэдний ярьж байгаа бүхэн эдийн засгийн ухаанаас огт өөр юм. Оросын байгалийн нөөц бол дэлхийн байгалийн нөөц мөн. Иймд оросын нөөцийг үнэтэй авах ёстойг маргах аргагүй үнэн юм. Мангар украйнууд үргэлж оросын байгалийн хийг үнэгүй хямдхан авч байх санаатай новшнууд тул уствал таарна.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
202.126.90.167 салга бөгсөн толгойт хужаа үлдэгдэл хуяа тролл ац чи өөрөө эмээ уу! бүүр давхарлаад уу! Ккк
Барууны ардчилалын ард хязгааргүй шуналтай жүүдүүд байдаг юм
Доорд үздэг Багуудынхаа нутагт байгалийг нь сүйтгэж олборлодог байгалийн баялгууд Оросуудынх биш.
1991 онд Югославыг бөмбөгдөж 4 улс болгон задласан, дараа нь 1999 онд Сербийг бөмбөгдөж дахин 3 улс болгон задалсан фашист НАТО алан хядагчдын үгийг Серби тоолоо юу!? Ёстой гөх инээд хүрчихлээ!
Социализмд Сербүүд Оросуудыг доош чихдэг байсан Манайд Чингис буудлыг барьж байсан Сербүүд Монголчуудыг бол хүн гэж үздэггүй байсан.
хамгийн их сүйрсэн улс серби мөн НАТО СЕРБИЙГ ЯАЖ БӨМБӨГДЛӨӨ УМАРД ХОЙТ МАКАДОНИ БОСНИ ГЕРЦОГИВИН ХОРВАТ ЧЕРНИГОВ ----------------------ИНГЭЖ УЛСЫГ БУТРААЖ ЗАДАЛЖ СЛАВЯН ҮНДЭСТНИЙГ АЛСАН ШҮҮ