“Дубай 2025” Паралимпын Азийн залуучуудын наадам ирэх 12 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болно. Тус наадамд Монгол улсаас пара хөнгөн атлетик, парабочи, пауэрлифтингийн төрөлд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өнөөдөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган тус наадамд оролцох багийн төлөөллийг хүлээн авч уулзан амжилт хүсээд 361 брэндийн хувцас гардууллаа.
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл0