Хорвоо ертөнцийн эхлэлийг ч, бас төгсгөлийг ч мэдэх боломж үгүй талдаа. Гэхдээ бидэнтэй холбогдох тэр багаахан зурвас үеийн (5 тэрбум жил гэе) талаар хүмүүс бидэнд мэдлэг, мэдээлэл байгаа. Нар, нарны систем, дэлхий, сар, дэлхий дээр маань явагдсан хувьсал, үр дүн нь болсон өнөөдрийн бодит байдал, хүний нийгэм, биет болон биет бус соёл, өнгөрсний түүх, ирээдүйн төлөв, хандлага – энэ бүхний тухай мэдлэг ч буй, мэдээллүүд ч буй. Амьд байгалийн хувьслын түүх гэж буй, хүмүүсийн оюун санааны амьдралын хувьсал, хөгжлийн түүх гэж бас буй. Дэлхий дахины түүх гэж байгаа. Мөн улс орон нэг бүрийн түүх, бас зарим хүний намтар, түүх ч гэж буй. Энэ олон түүхэнд хүн төрөлхтний таньж мэдсэн тун олон үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулагдаж байгаа. Гэхдээ тэр бүхэнд мөн л маш олон худал зүйлүүд ч бас буй.
Тэр бүх түүхүүдийг яг л зөвөөр шүүн тунгааж, шинжлэх ухаанч байр, сууринаас эцэслэн редакторлах боломж одоохондоо бас байхгүй. Тиймээс үнэн нь үнэнээрээ, худал нь худлаараа адилхан л уншигдаж, судлагдаж байгаа юм. Энэ зуунд, баруун Европод нэгэн сонин үзэгдэл буй боллоо.
Энэ бол “түүхэн үнэн ер сонин биш. Хүчлэн сурталчилж, хүмүүст бүрэн итгүүлж чадсан л бол тэр зүйл худал байсан ч үнэн мөн. Тиймээс бид өнгөрсөн түүхийг ганцхүү өөрсөддөө ашигтай байдлаар бичиж залууст зааж, итгүүлэх хэрэгтэй. Тэр итгэл дээр нь үндэслэж бид залуусыг, хар массыг дуртай зүгрүүгээ удирдаж, хөтөлж болно. Нар манай гаригийг тойрон эргэлдэж байдаг гээд л итгүүлчих юм бол тэдний хувьд энэ л жинхэнэ үнэн болдог” хэмээсэн үзэл, байр суурь юм. Ийм үзэл санаа, байр суурь хэрэгжээд дэлхийн I ба II дайны түүх аль хэдийнээ өөрөөр бичигдээд бүх шатны сургуулиудад сурах бичиг болон ашиглагдаж байна. Энэ үзэгдэл өргөжиж газар авсаар удлаа. Монголд маань хүртэл халдварлаж ийн сэтгэдэг хүмүүс буй болчихжээ. Энэ бол улстөр, үзэл суртлын хувьд нэн хортой үзэл санаа, байр суурь юм. Бодит байдлыг орхиод бодитой бишүүдрүү хүмүүсийн үзэл санааг хөтлөх нь, дүрсэлж хэлэх аваас, элдэв зүсмийн солиорлыг л төрүүлэх үр дагавартай. Иймэрхүү үр дагавар барууны ертөнцөд аль хэдийнээ гарчихаад байна. Хүмүүс түүхээс л сургамж авч зам мөрөө засдаг, зүг чигээ тогтоодог. Гэтэл түүхийг нь огт өөрөөр, үнэнээс их өөрөөр, аль нэгэн субъектын бусармаг зорилго, санаархалд нийцүүлэх бичих, засварлах нь хэний ч болов зөв зам мөрийг алдагдуулж, буруу, осолтой зүг чигрүү л хөтөлнө шүү дээ.
Төөрөлдсөн хүн, ардууд араатан адил ааш авир ч гаргаж мэднэ. Чухамхүү иймэрхүү л хөрс, суурин дээр нацизм, фашизм, милитаризм төрөн гардаг ажээ. Олон улс орны өнгөрсөн түүх энэний гэрч болон үлдсэн юм. Хүмүүс бид өөрийн цаг үеийг болон өрөөл бусдын цаг үеүдийг ч үнэлэх гэж оролддог.
Энэ бол буруу зүйл биш. Гэхдээ нэг л үзэл онолын үүднээс, нэг л цаг үеийн үүднээс бусад бүх цаг үеүдийг шүүн үзэх, үнэлэх нь үнэнд хүргэхгүй. Харин эсрэгээр олон үзэл онолыг мэдэж, тооцож байж, мөн олон олон цаг үеийг ойлгож, судалж байж тухайн нэгэн цаг үеийг үнэлж, дүгнэх нь зөв юм. Тэгвэл л бидний үнэлгээ үнэнд ойртож очно. Солиотой гэхээр хэт үндсэрхэх үзэл, санаа нь фашист үзэл санаатай хиллэдэг, нийлдэг, улмаар милитарист үзэл санааг хөөрөгддөг, цаашид даврахаараа дайн, түрэмгийлэл, геноцид зэрэг үйлдлүүдийг өдөөдөг нь нэгэнт тогтоогдчихсон, практик илрэл нь хэд хэдэн удаа давтагдаад гарчихсан зүйл юм. Өнөөдөр ч гэсэн иймэрхүү үзэгдлийн гэрч болоод бид сууцгааж байна. Хүмүүс мартамхай, богинохон настай, ихэнхид нь түүхээ үзэх, судлах зав цаг ч байхгүй. Дэлхийн хэмжээнд түүхчдийн тоо ч тун цөөн, эмч, инженер, физикчид, хуульчидтай харьцуулахын ч аргагүй цөөхөн. Гэтэл түүхийн сургамж шиг үнэтэй зүйл бараг л үгүй. Чухам ийм шалтгаан, нөхцөл нь түүхийг элдвээр гуйвуулах боломжийг олгодог. Энэ боломж өнөөдөр дэлхийн дайнуудын түүхэн үнэнийг огт өөрөөр үнэлэх, дүгнэх, даан ч дээ! гэхээр гажуудуулах нөхцөлийг Европын улстөрчдөд (давжаарчихсан гэхээр улстөрчдөд) олгожээ. Зарим нэг нь зүүдэнд ч оромгүй худлыг үнэн мэтээр яриад зогсож байх болов... “Дэлхийн II дайны ялалтыг АНУ, Англи хоёр авч ирсэн. Тэд л Европын олон орныг фашизмаас аварсан, чөлөөлсөн. Германы хорих лагериудаас ч хүмүүсийг англо-саксууд л сулласан. Японы милитаристуудыг ч атомын бөмбөгөөр сүрдүүлж байж АНУ л буулгаж чадсан. Хоёр системийн өрсөлдөөн, хүйтэн дайнд ч АНУ ялсан” гэсэн түүх Европод бичигдэж, сурталчлагдаж байна.
Даяаршил, ардчилал, олон ургальч байдал аль аль нь л хүмүүсийг үнэнрүү, түүхэн үнэнрүү, жинхэнэ үнэнрүү, маргаангүй үнэнрүү хөтлөх, үнэнд элэгтэй болгох, хүмүүнлэг болгох учиртай. Гэтэл өнөөдөр энэ гурвын нэр, далбаан дор хийгдэхгүй луйвар, хэлэгдэхгүй худал гэж үгүй боллоо.
Төрийн эрхэнд гарсан ардчилсан гэгдэх намуудын үйл ажиллагаа хүртэл зарим оронд шинэ колончлолын бодлогыг нууцаар хэрэгжүүлэх болов. Жишээ нь Байден ерөнхийлөгчийн үеийн АНУ-ын гадаад бодлого ийм шинжтэй байсан нь илчлэгдсээр байна. Ардчилсан гэх нэрийг баг болгон ашигладаг улстөрчдийн тоо тив бүхэнд өссөөр, тэр хэрээр ардчиллын нэр хүнд унасаар... Хуурамч ардчиллаас залхах үзэгдэл өргөжсөөр... Монголын нийгэм ч гэсэн ийм төлөв байдалд орчихоод байна. Тэгээд гарц эрж, бухимдаж, мухардаж, хүсэмгүй ааш авир ч гаргацгаах болов. Эрх барьж буй намын удирдлага ийм болчихсон нөхцөл, байдлыг ойлгож, бухимдлыг тайлах, мухардлаас гарах тайван, зөөлөн арга, зам, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэд огт боломжгүй зүйлүүдийг шаардаад байгаа биш шүү дээ. Цалин, орлого бага, амьдралын түвшин дорой байгаа нь төр засгийн удирдан зохион байгуулах чадамжтай л юуны өмнө холбоотой гэж үздэг, хэрэг дээрээ ч тийм.
Гурван сая гаруйхан хүний аж амьдралыг 35 жилийн туршид боломжийн түвшинд хүртэл нь өөд нь татчихаж чадахгүй байгаа нь ойлгохын ч аргагүй, уучлахын ч аргагүй, тэвчээд өнгөрөхийн ч аргагүй үзэгдэл, баримт юм.
Ийм болчихсоны шалтгаан нь юу юу байв аа? Авлига, хулгай, луйварт найгүй болтлоо автагдсан төр, засаг, улстөрийн нам л гол шалтгаан нь гэж харийн судлаачид ч хэлж байна, өөрийн судлаачид ч хэлж байна. Тэдний үнэлгээ, дүгнэлт адилхан байгаа болохоор энэ нь маргахын аргагүй үнэн юм. Энэ үнэнийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Ардчилсан төр, засаг гэх нэрийг ашиглан Монголын маань үнэтэй цэнтэй бүхнийг цөөн хүмүүс элдэв аргаар хувааж аваад өмчилчих юм бол, тэгээд “хувийн өмч бол халдашгүй зүйл” гээд ард түмэнд буцааж өгөхгүй болчихвол жирийн иргэд л хохирох болно. Ийм байдал өнөөдөр ч ажиглагдаж байна. Монголын маань газар нутаг том, хөрсөн доорх баялаг нь их тулдаа л цаана нь бас үлдсээр байгаа юм. Газар нутаг өчүүхэн, баялаг нь багаахан байсансан бол юу болох байсан бол оо? Тун ч эвгүй л зүйл гарах байсан даа. Энэ тухай үргэлжлүүлэн бодохоор айдас хүрэх юм.
Монголын маань цөөхөн хүн амын тун ялимгүй хэсэг нь хулгай, луйвраар баяжлаа. Харин үлдэх хэсэг нь ядуурсан буюу ядуурлын ирмэг дээр зогсож байна. Ийм байтал нөгөө баяжсан цөөнх төр, засгийг авлигадаад, худалдаад авчихлаа.
Ингээд л Монгол улсад бүх баялаг нь ч цөөхөн гэр бүлийнх, төр засаг нь ч цөөхөн гэр бүлийнх болчихлоо. Цагдаа, шүүх, прокурор, хот болон аймгуудын захиргаад ч мөн нөгөө цөөн гэр бүлийнхэнд л үйлчилдэг, тэдний гар хөл, хамсаатан нь болжээ. Ийм байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай. Аль ч улс оронд ингэж ирсэн түүхтэй. Энэ аюулаас сэргийлэхийг миний бие эх орон нэгтнүүддээ уриалж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл30
Амидаа эрдэмтэн ах минь ийм нийтлэл бичихдээ Оросыг өмгөөлөх, Путиныг ялгүй өнгөрүүлэх агуулга бүү оруулж байгаарай. Путин чинь Ирантайгаа хамт ойччих юм биш үү? Ийм вариантаар бичээд эхлэ!!!!
,,,бөөсний тухай баараггүй сайн уншиж цээжилсэн оюутан ,,,загасны тухай шалгалтын асуултанд,,,,”””загас бол усанд амьдардаг,,,,тиймээс үсгүй,,,, хэрвээ загас үстэй байсан бол бөөстэй байх байсан,,,,бөөс бол,,,,,,””””гээд л бөөсний тухай ярьж эхэлсэн юм гэдэг,,,,,яг түүн шиг,,,ямар л сэдвээр бичнэ,,, дотор нь оросын фашизмаа ил далд хэлбэрээр өмөөрсөн шигээ л тууж явах юмдаа,,,,чулуунжав абугай,,,гайхалтай,,,гях,,,гяхх,,гяхх,,,
Чам шиг гацсан тархитай амьсгаа үнЭн юм хэзээ ч олж харж чадахгүй тэнэгээрээ л дуусдаг
Засс, тэсэрлээ, дэлбэрлээ гээд олон жил болж бн. Монголчууд бид чинь боол сэтгэхүытэй улс. Яаах ч үгүй,
өвөө минь гадны бичээч гэдэгийг чинь хүн болгон мэднэ
chadahguee,bugd ulandaa ochison. unuu margaashiin hooloo yaaya gej baigaa guilgachid yun ter talbai ruu yavj orilj hashirah, 7.1 buuduulaad hulhi n buusan, odoo mongold dahij bosoh tenheltei hun baihgui
Wow hoorhon yumaaa.Napalchihna geed bgaa bizdee hezee?
Монголын бүх хулгайч нарын мөнгийн хураан авбал зуун тэрбум доллар хүрнэ дээ.
Хүчтэй хулгайч нар даварч байна. Уугуул иргэдийг алж хядаад газар нутаг баялагийг нь аваад одоо бусад улсын газар нутгийг манайд хэрэгтэй байна гэж солиорох болов. Энэ ер нь ямар жишэг вэ? Түүхэнд ийм луйварчид эхлээд жоохон амжилт олох шиг болоод дараа нь ёстой нурж унасан жишээ түм бум. Бодит үнэн ийм л байна. Цаг хугацаа харуулаад өгнөө харж л байгаарай.
999 миллиард доллар гээч уурхайнууд хэдэн зуун миллиард доллар олдог есөн зууг ерэн ес дээр ганцыг нэмэхэд трилон доллар болно трилоноор ярих байлгүй монггол хүний иддэг малыг дуусгаж малын махгүй болгох юм гэсэн мянган малтан ямар зараад миллиард хүрэх биш хэрэг алга малаар юу ч олж долоохгүй гэж хятад руу зараад бай гэж д баярхүү тэргүүтэй бичдэг монголчууд бүгд галаал я в гэдэг муу ёрын улаан хоолойгоо татсан англи хэлээр ярь Орос хэлийг орхи гээд гучин таван жил боллоо орос хэл мэдэхгүйгээс малчин ажилчин мэргэжилтэн цөм харанхуй бүдүүлэг болж бичиг үсэггүй боллоо
МАН-ын дархлагдсан хулгайч нарыг шууд гэр бүлээр алаад эхлэх хэрэгтэй. Ингэж байж шударга ёс тогтоно. Жагсаал цуглаан ямар ч үр дүнд хүрэхгүй.
монголчууд түүхэндээ тэсэрч дэлбэрч байгагүй улс. хувьсгал өөрчлөлт нь дандаа гадны нөлөөгөөр, аялдан зохицох бйадлаар хийгдэж ирсэн. ерөнхийдөө бол их хулчгар, хувиа хичээсэн, нэгдмэл биш үндэстэн ш дээ
Bool bsn bga caashid ch bn
"Хуулийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой, үүнээс илүү чухал зүйл бол хуулийг засаж янзлаж, шаардлагатай гэвэл ахин зохион бүтээх хэрэгтэй" гэж эртний грекийн гүн ухаантан Платон" Төр" хэмээх бүтээлдээ хэлжээ. Монгол улсын үндсэн хуулийг байгаль дэлхийн өгөгдөл, нийгмийн анги давхаргын хувьсалыг зөв тусгаж, өөрчлөн сайжруулж байх ёстой гэдгийг мартаж болохгүй гэсэн санааг Платон зохиол бүтээлдээ тусгажээ. Зохион бүтээх гэдэг үндсэн хуулиасаа эхлээд бусад бүх хууль хүртэл нийгмийн эрэг шураг болж ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй холбоотой бүтээлч, сэтгэн бодох ёстой хамгийн эрхэм дээд үйл юм. Зохион бүтээх ухааныг инженер мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэнд хамааралтай гол чухал хэсэг болохыг бүгд мэднэ. Монголд хуулийг зохион бүтээх нь хуулийн мэргэжил эзэмшсэн хүний хийх ажил гэж боддог учраас амьдралд хэрэгжихгүй, нийгмийн хөгжлийг саатуулсан муу хуулиуд төрөх шалтгаан болжээ. Хуулийг зохион бүтээхэд инженерийн нарийн ухаан хамгаас чухал болохыг ахин дурдах хэрэгтэй болжээ.
хуулийн мэргэжил эзэмшсэн хүний хийх ажил гэж боддоггүй учраас ... гэх гэсэн байлгүй дээ
Эн үүхэн дэлхийн таг дээр хашигдан хашигдсаар оршин буй нүүдэлчин удамын ЭМ \ эмэгтэлэг \ гентэй монголчууд хэзээч тэсэрч - дэлбэрэхгүй . Түүнийг нь МАН - ын хулгайчид сайн мэдэж байгаа , ЭЗЭД \ харь \ нь ч нүд цавьчилгүй хянаж - анаж байгаа . ЭМЛЭГ ГЕН бол ХҮЛЭЭН АВАХ л ГЕН . ЭРМЭГ ГЕН - г н ь аль Х111 зууны үеэс их эзэн гадагш нь гаргаад цацчихсан ш дээ . Одоогийн монголчууд бол эмлэг ген дээр тахир татуу , согог эмгэгтэй , мал ахуй эрхлэх төдий , хожуудаа жаахан шашины " гэгээрэл " суусан төдий хувиа хичээсэн эрлэг генүүдийн хольц . Тийм учраас тэдэнд эрэлхэг зориг , босох тэмцэх дайчин чадвар хомс ...
Nepaldichay geed l hoorhom shuu bas l
непалын том лам зайран нь ойчингуут гинжнээс мултрахгүй юу
Нийгмийн бухимдал тэсэрч дэлбэрэх чинь ёстой хэрэгтэй зүйл байхгүй юу ! Жинхэнэ хувьсгал өрнөөд Улаанбаатарын пролётариуд улаан туг мандуулаад ордон болон бөячуудын хорооллыг дайрах хэрэгтэй байхгүй юу ! Тэгсэн чинь энэ Чуукаа зөнөг тэгсэний хэрэггүй гэж уриалж бөйна ! аминдаа хөрөнгөтнөө хамгаалаад байгаа юмуу хаашаа юм ! Лёнин шиг толгойтой аавын хүү Монголд заяадаг болоосой ! Тэр алдарт 30 гэр бүлийн хөрөнгийг хураах юмсан ! Нэрсүүд нь цээжинд бөйна ! Чуукаа зөнөг өвгөн тэр сайхан цагийг үзэж чадахгүй байх оо !
боловсрол гэдэг чинь марксизмын гурван эх булаг мэдэх явдал гүү дээ нэг диалектик матерлизм хоёр түүхийн матерлизм гурав политэкономи гурвыг мэдсэн хүн цээжилсэн хүн хүний дээд ямарч юмыг чадаж хэдэн ч хэлийг сурна
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Ер нь бол ард түмэн тэгж өвчигнөж тэсэрч дэлбэрээд байдаг ч юм биш.Бүх дэлхий дахинд зөвхөн англосаксуудын санхүүжилт,зохион байгуулалт,турхиралтаар дотоодын урвагчдыг ашиглан неоколоничлолын бодлого төлөвлөгөөний хүрээнд "тэсрэлт" ХИЙГДдэг болохыг бид харсаар байж ийм юм яриад сууж таарахгүй.Манай жишээ гэхэд 7 сарын 1 ээс хэн хожсоныг л саначих.Рио Тинто шүү дээ.Тэр самууны үр дүнд одоогийн Монгол улсад ашиггүй гэрээ хийгдсэн буюу ард түмэн өөрөө өөртөө дайсан болсон гэдгээ ойлгохгүй яваа мулгуу тэнэг амьтад байсаар.Одоо хүртэл усан тэнэгүүд сонгуулийн луйвар гэж итгэсээр байдаг нь бид ямар хэмжээний мэдээлэлтэй оюуны түвшинтэй ард түмэн болохыг ойлгож болно. Тэнэг гэхэд арай гэмээр тэнэг амьтад л тэсрэлтэнд итгэнэ.
"Хуулийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой, үүнээс илүү чухал зүйл бол хуулийг засаж янзлаж, шаардлагатай гэвэл ахин зохион бүтээх хэрэгтэй" гэж эртний грекийн гүн ухаантан Платон" Төр" хэмээх бүтээлдээ хэлжээ. Монгол улсын үндсэн хуулийг байгаль дэлхийн өгөгдөл, нийгмийн анги давхаргын хувьсалыг зөв тусгаж, өөрчлөн сайжруулж байх ёстой гэдгийг мартаж болохгүй гэсэн санааг Платон зохиол бүтээлдээ тусгажээ. Зохион бүтээх гэдэг үндсэн хуулиасаа эхлээд бусад бүх хууль хүртэл нийгмийн эрэг шураг болж ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй холбоотой бүтээлч, сэтгэн бодох ёстой хамгийн эрхэм дээд үйл юм. Зохион бүтээх ухааныг инженер мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэнд хамааралтай гол чухал хэсэг болохыг бүгд мэднэ. Монголд хуулийг зохион бүтээх нь хуулийн мэргэжил эзэмшсэн хүний хийх ажил гэж боддог учраас амьдралд хэрэгжихгүй, нийгмийн хөгжлийг саатуулсан муу хуулиуд төрөх шалтгаан болжээ. Хуулийг зохион бүтээхэд инженерийн нарийн ухаан хамгаас чухал болохыг ахин дурдах хэрэгтэй болжээ.
Тэсрэхгүй ээ санаа зоволтгүй
Энэ улсад худал хуурмаг бүхнийг нурааж байна.
орос тролл Чулуунжав оросын захиалгаар Непальдана гэнэ үү
Энэ улсад худал хуурмаг бүхнийг нурааж байна.
Нэг сайхан мэргэн буудагч л хэрэгтэй байх юмдаа.эхний ээлжинд 10 хулгайчийг тугдайлгачих юм бол үлдсэн нь жоохон эмээж эхлэх байх.тэгээд цувуулаад 30-40 луйварчинг толгойг нь зад буудаж байж л арай өөр болнодоо
Би олж уншиж чадсангүй юу.Путин Орос гэсэн үг олсонгүй.Энд яг л үнэнийг бичсэн байна
Монгол кастын системтэй, ерөнхийлөгч Хүрэлсүх Энэтхэг орж туршлага судлаа биз, аажим тийшээ хальтарч яваа, эх орон нь ямар болж бхйгааг манай дарга Дели, Мумбайгаар яву туршлага судлаасай