Европын Холбооны батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс 100 мянган цэрэг бүхий Европын нэгдсэн арми байгуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Шведэд болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.
Европ тивд хүчирхэг бөгөөд байнгын цэргийн хүчийг бий болгох нь ЕХ-ны аюулгүй байдлын хангах хамгийн сайн хувилбар мөн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Ялангуяа АНУ Европоос цэргээ гаргах асуудлыг нухацтай хэлэлцэж, Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөн Хятадыг тогтоон барихад анхаарлаа хандуулж буй энэ үед Европын армийг байгуулах нь чухал гэдгийг Литва улсын Ерөнхий сайд асан А.Кубилюс дурдсан байна.

Ерөнхийлөгч Д.Трампын хувьд НАТО-гийн тогтолцоог хэвээр хадгалах сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийллээ. Түүний хэлснээр, Умард Атлантын эвслийн гишүүн Дани улсын эзэмшилд буй Гренландыг АНУ-д хавсарган нэгтгэх талаар Америкийн Ерөнхийлөгч ярьж байгаа нь үүнийг гэрчилж байна. Түүнээс гадна, ЕХ-ны гишүүн томоохон улсуудаас бүрдэх Европын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг А.Кубилюс дэвшүүлжээ.
Европын нэгдсэн арми байгуулах тухай асуудлыг ЕХ-ны хүрээнд олон жилийн өмнөөс хэлэлцэж байгаа боловч зэвсэгт хүчний хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа холбооны гишүүн ихэнх улс дэмжихгүй байгаа юм.
Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон уг саналыг дэмждэг гол хүмүүсийн нэг юм. Мөн Европын нэгдсэн армийг байгуулах нь зүйтэй гэсэн байр сууриа Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес Шведэд болсон бага хурлын үеэр илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, ЕХ-ны гишүүн орнууд батлан хамгаалахын аж үйлдвэрээ нэгтгэж, цаашдаа “гуравдагч талаас” хамаарахгүйн тулд өөрийн гэсэн армитай болох хэрэгтэй гэлээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
хятадын хэдэн зуун сая цэргийг ёвроп хүч хүрэх юм уу
Одоо хүний тоо биш технологи давамгайлж эхэлсэн.
монгол 100 мянган цэрэгтэй байж 500 сая хүнтэй хятад төдийгүй дэлхийг байлдан дагуулсан
Өмхий хужаа нар хулчгар
Тэнэг оркоо,,,,европын нэгдсэн арми бөгспутины чинь бууны улаан махан армийн эсрэг байгуулна гэж байна,,,шаардлага гарвал америктай ч байлдах болношдээ,,,””””,америк хятадтай тулвал,,,, европын арми москваг бөмбөгдөх хэрэгтэй болноо”””гэж байгаамшдээ,,,
Ха ха ха, Европууд баахан ЛГБТ гоомоо мансуурлууд цуглуулаад цэрэг гэж нэрлэх нь л дээ! Ха ха ха
Одоо хүний тоо биш технологи давамгайлж эхэлсэн.
Бөгспутин чинь,,,,ялтан хоригдол мужик мобик африк ази зүсэн зүйлийн хог цуглуулаад л,,, дэлхийд 2р арми гээд л дебильтэж балайраад л байгаашдээ,,,
Бөгспутин чинь,,,,ялтан хоригдол мужик мобик африк ази зүсэн зүйлийн хог цуглуулаад л,,, дэлхийд 2р арми гээд л дебильтэж балайраад л байгаашдээ,,,
хублюс орос руу лайрах бэлтгэлээ хангах уу