Мэдэгдэл, 2026.03.02.
-ШХАБ-ын гишүүн орнууд Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдал, мөн ЛБНИУ-ын нутаг дэвсгэрт өгч буй цэргийн цохилтод сэтгэл гүнээ түгшин байна. Хүч хэрэглэхийг зөвшөөрч болохгүй, оршиж буй зөрчлийг яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэл, бүх талуудын хууль ёсны эрх ашгийг харгалзан олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн зарчмуудын дагуу энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн ШХАБ-ын гишүүн орнууд үзэж байна.
Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай, бүх талууд нөхцөл байдлыг даамжруулах ажиллагаанаас татгалзаж тэвчээртэй хандахын чухлыг ШХАБ-ын гишүүн орнууд тэмдэглэж байна.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бусниахын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг НҮБ ба НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд ШХАБ-ын гишүүн орнууд уриалж байна. Халдлагад өртөж амиа алдсан гэр бүлийнхэнд ШХАБ-ын гишүүн орнууд гүнээ харамсал илэрхийлэхийн сацуу Ираны Засгийн газар ба ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж дэмжихээ илэрхийлье гэжээ.
Мэдэгдлийн цаана, хөшигний ард юу өрнөж байна вэ? Яг бодитойгоор. Миний ажигласнаар, Ираны эргэн тойрны асуудлаар ШХАБ дотроо зөрчилдөх магадлалтай боллоо. ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш Бахрейн, Катар, Кувейт, Саудын Араб, АНЭУ, ажиглагчаар элсэх өргөдөл өгсөн Израильтай ШХАБ-ын үндсэн гишүүн Иран одоо байлдаж байна. Байлдаан хайр найргүй, өршөөлгүй өрнөж байна.
Яриа хэлэлцээний түнш Турк ба ажиглагчаар элсэе гэсэн Ирак, Сири хоёр улс энэ дайнд татагдан орсон буюу орох магадлалтай байна. Иймд ШХАБ нь 100% эв нэгдэлтэйгээр Ираны талд зогсож байна гэдэг мэдэгдэл эргэлзээтэй боллоо.
Ираны цохилтод өртсөн Булангийн орнуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа ШХАБ-ын үндсэн гишүүн Казахстан илэрхийлсэн нь ШХАБ-ын мэдэгдэлтэй шууд зөрчилдлөө. ШХАБ-ын үндсэн гишүүн Энэтхэгийн байр суурь Орос, Хятадынхаасаа тэс зөрж байна. ШХАБ-ын мэдэгдэлтэй авцалдсангүй. Харин ч эсрэгээрээ байх нигуртай. Израиль-Ираны хооронд дайн дэгдэхийн босгон дээр, тэгэх тусмаа Орос, Хятад хоёр Иранд пуужин нийлүүлж байсан тэр халуун өдрүүдэд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Израильд айлчлан очиж, Израилийн Кнессетэд (парламент) алдарт үгээ цууриатуулсан ба Израилийг тууштай дэмжинэ гэдгээ алга нижигнэсэн зааланд зарлаж харагдсан.
Энэтхэгээс Израилаар дамжин Европ руу гарах худалдааны коридор байгуулах IMEC гэх төсөл Кнессет дээр зарлагдсан. Энэ төсөл бол Энэтхэгийг Арабын хойгоор дамжин Израилийн Хайфа боомт, тэндээс Газар дундын тэнгис рүү, улмаар Европ руу шууд холбох хуурай газар-далайн зам байх болно гэж ярьсан.
Ийнхүү Энэтхэгийн Ерөнхий сайд Израильд дуулиантай айлчлал хийж стратегийн түншлэл (арван хэдэн хэлэлцээр!) тогтоосны бараг маргааш нь Иран руу цохилт өглөө. ШХАБ-ын үндсэн гишүүн Энэтхэг нь ШХАБ-ын үндсэн гишүүн Иранаа золив уу, яав? Нөгөө “Шанхайн үзэл санаа” хаачив аа хэмээн уулга алдмаар бодогдож байв. Гэтэл сүүл рүүгээ ШХАБ-ыг үндэслэгч БНХАУ өөрөө Иранд дипломат шахалт үзүүлээд эхэллээ. Дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгож байна хэмээн Иранаа буруушаав. Иймд Ормузын хоолойд болон тэр бүс нутгийн газрын тос, байгалийн хийн худалдааны хаб ба баазууд, улмаар нефтийн экспортод цохилт өгөхгүй байх, Катараас дамжуулах байгалийн хийн экспортод саад учруулахгүй байхыг Хятад Иранаасаа шаардав. Ираны цохилтод учирсан Катарт ОХУ туслах тухай аман мэдэгдэл хийгээд эхэллээ. Нөгөө ЛБНИУ-тай эв санааны нэгдэлтэй байж дэмжих болно гэсэн ШХАБ-ын сүрлэг мэдэгдэл хаачив аа гэж ам асуумаар ч юм шиг.
Харин Бээжинд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт ШХАБ-ын мэдэгдлийнхээ үг үсгийг давтан эв санааны нэгдлээ илэрхийлсээр суугаа ШХАБ-ын ЕНБД Нурлан Ермекбаевыг (Казахстаны Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал) би хувьдаа ойлгож байнаа.
Өчигдөр гуравдугаар сарын 3-нд тэрээр ЛБНИУ-ын Элчин сайд Абдолреза Рахман-Фазлитай уулзан нөгөө л эмгэнэлийн үгсээ давтан хэлж, Ираны ард түмэнд хатуу чанга нугаршгүй байхыг уриалан дуудаж, улс оронд нь энх тайван хөгжил цэцэглэлийг ерөөжээ.
Иран тойрсон асуудлаар ШХАБ-аас явуулж буй улс төр-дипломатын чармайлтыг дурдаж, Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахын чухал болох тухай ШХАБ-ын эв санааны нэгдлийн байр суурийг дахин илэрхийлж, НҮБ-ыг нэр зааж мэдэгдэлд дурдсан нөгөөх шаардлагуудаа давтжээ. Хариуд нь Ираны Элчин сайд ЕНБД-ын дэмжлэгийн үгсэд талархаж, ШХАБ-ын гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг олон улсын хууль-эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн дагуу хамгаалах талаар ШХАБ-аас тавьж буй хүч чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Аман ба цаасан мэдэгдэл, бодит ажил хэрэг хоёр ШХАБ-д авцалдахгүй байгаа нь харагдаж байгаа нь энэ биш гэж үү?
Д.Баярхүү
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл11
МОНГОЛ УЛС БЭЭЖИНД ТӨВТЭЙ ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАД ЭЛСВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ? -ХЯТАД АСАР ИХ ЗЭЭЛ ӨГНӨ. -ХЯТАДУУД МОНГОЛЫН ДЭД БҮТЦИЙГ ИЛҮҮ ИХ ХЯНАНА. -ХЯТАДЫН ЦЭРЭГ МОНГОЛД ХӨЛ ТАВИХ БОЛОМЖ ГАРНА. -ХЯТАДУУД АСАР ОЛНООР ОРЖ ИРНЭ. -ХЯТАД ХЭЛ, СОЁЛЫГ ТҮГЭЭХ БОДЛОГО ХЭРЭГЖИНЭ. -ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫГ БЭЭЖИНГЭЭС ХЯНАНА. -ТАЖИКСТАН УЛС ШИГ БОЛОХ МАГАДЛАЛ УЛАМ ИХ БОЛНО.
Iraniig yalna gej mongol tumen zalbir dollars kolonchlol oos salj buteegduune tuuhi edee bodit uneer zarna yaduural arilna
172.56.17.190 Хятад гэж нэг гай зовлон байна. Хужааг л устгачихмаар байна. Доллароос саллаа гэхэд юанийн дарамт Монголд орж ирнэ. Юань нь доллараас илүү хор уршигтай. Эхлээд хужааг энэ ертөнцөөс арчин хаях нь хамгийн зөв арга.
ШХАБ-Д ЭЛССЭН КАЗАХСТАНЫ ХАРАМСАЛТАЙ ЖИШЭЭ. ХЯТАДУУД ШАШНЫ ЁС ХАТУУ ГЭХ КАЗАХСТАНЫГ ХҮРТЭЛ УУСГААД ЭХЭЛСЭН БАЙНА. ХАГАС ЖИЛИЙН ДОТОР ЗӨВХӨН АЛМАТЫ ХОТОД 5500 КАЗАХ ОХИН ХУЖААТАЙ ГЭР БҮЛ БОЛЖЭЭ! ХЭРЭВ Х.БАТТУЛГЫН САНААЧЛАГААР МОНГОЛ ШАНХАЙН БАЙГУУЛЛАГАД ЭЛСВЭЛ ХЯТАД-МОНГОЛЫН ХИЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛЖ, МАШ ХУРДАН УУСАН ХЯТАДЖИНА!
ХЯТАД БА ШАНХАЙН БАЙГУУЛЛАГА КАЗАХСТАН УЛСЫГ ТОГТВОРЖУУЛАХАД БЭЛЭН БАЙНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ! ---------------- Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний улсууд Казахстанд цэргээ оруулдаг өдөр БНХАУ мэдэгдэл хийсэн байна. 1 сарын 7-нд Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Хятад болон ШХАБ-ын гишүүн улсууд Казахстаны байдлыг анхааралтай ажиглаж байна, нөхцөл байдлыг тогтворжуулах үүрэг гүйцэтгэхэд бэлэн" гэж мэдэгджээ. ШХАБ нь Бээжинд төвтэй байгууллага бөгөөд гишүүн орнуудад нь ямар нэг асуудал гарвал Хятадын цэрэг ШХАБ-ын нэрээр халхавчлан тухайн улсад орж ирэх боломжтой аж. Орос Казахстанд цэргээ оруулсанд Хятад яарч байна.
Uul gereegee dagabal terrorists jaldalgiin esreg bugd Isreal America gesen terrorists uuda darah yestoi gereegee beyeluuleh baih
Мэдэхгүй гэрээг ийм тийм гээд яахав. Хятадтай хамгийн олон гэрээг 2200 жилд нүүдэлчид байгуулсан. Гэвч сайн гэрээ цөөн байсан.
Дэлхийн хорт хавдар түрэмгийлэгч хумсаа нуусан муу хонины арьс нөмөрсөн хятадыг газрын хөрснөөс арчиж хятадыг цусан далай болгооч.
ОХУ МОНГОЛЫГ ШАНХАЙН БАЙГУУЛЛАГАД ЯАРАН ЭЛСҮҮЛЭХ СОНИРХОЛГҮЙ БАЙГААГ ХОНГ КОНГИЙН СОНИНД МЭДЭЭЛЖ БАЙЖЭЭ. Монгол улс салаа замын уулзвар дээр иржээ! Хойшоо хандах уу, эсвэл урагшаа юу? Монголын тусгаар тогтнол аль зүгт эргэх нь вэ? Бээжинд төвтэй бөгөөд БНХАУ голлон санхүүжүүлдэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д Монгол улс элсэнэ гэх мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч байв. Үүнийг батлах мэт У.Хүрэлсүхийн ЗГ-ын Гадаад харилцааны сайд нь ГХЯ-нд ШХАБ-ыг хариуцсан тусгай хэлтэс байгуулна гэж мэдэгджээ. Гэтэл БНХАУ-ын Хонг Конгод төвтэй "South China Morning Post" сонин ОХУ Монголыг ШХАБ-д элсүүлэхээр талаар бодолгүй байгаагаа мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игор Моргулов бид ШХАБ-д элсэх монголчуудын шийдвэр"-т нөлөөлөхгүй" гэж нэмж хэлсэн нь ОХУ Монголыг Хятадын нөлөөнд оруулахыг хүсэхгүй байгааг давхар сануулж буй хэрэг аж. Эндээс үзвэл Монголыг ШХАБ-д элсүүлэхээр яарч байгаа цорын ганц улс нь БНХАУ аж.
Хойшоо хандах хэрэгтэй. Хойд туйлаар дамжаад орос, америк хоёртой шинэ худалдаа хийхийг зорилго болгоод яв. Хятадтай 2200 жил худалдаа хийлээ хор хөнөөл бага уламжлалт худалдаагаа хий.
Хэл соёл бол бидний өвөг дээдэс, удамшилтай холбоотой учраас харийн улсад эзлэгдэж болохгүй байх хамгийн том шалтгаан юм.