Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн өнөөдөр (2026.03.05) авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймгийн Дархан хотод ажиллаж байна.
УИХ-ын дарга Н.Учрал Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Хөгжил бол тасралтгүй урагшлах хөдөлгөөн гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцлоод, эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ч өсөж, 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад, улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасч байгаагаас харахад манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг УИХ-ын дарга дурдлаа.
Түүнчлэн төсвийн урсгал зардлын өсөлт, хэт тэлэлтээс үүдэн нэгдсэн бодлогын орон зай хумигдаж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг ч хэллээ. УИХ-ын дарга үргэлжлүүэн, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаас улбаалж, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хувь хүртэл буурсныг сануулаад хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэлээ. “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого нь Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг иж бүрэн хангуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлдэг багц төлөвлөгөө юм. Эхний зам буюу эдийн засгийн чөлөөлөлтийг ажил хэрэг болгохдоо төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Энэ ажлыг банкны салбарын реформоор дамжуулан, Төв банкнаас эхлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байгааг УИХ-ын дарга үргэлжлүүлэн тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмж орон нутагт хангалтгүй байгаа төдийгүй зорилтот бүлэгтээ очихгүй байгааг шүүмжиллээ. Өнгөрсөн 2025 онд нийт 8841 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсанаас 3217 нь орон нутгийн иргэд байжээ. УИХ-ын дарга энэ харьцааг нийслэлд 50 хувь, орон нутагт 50 хувь байх бодлогыг баримтлахаа илэрхийллээ. Мөн дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг үе шаттай бууруулах, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн тулд гадаадын банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ тодотгож байв.
Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулахдаа Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсаныг дурдав. Шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцооноос хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих шаардлагатайг тодотгоод, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-ын дарга танилцууллаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг Эрх зүйн чөлөөлөлтөөр бүрдлүүлэх аж. Энэ хүрээнд хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах, өргөн мэдүүлсэн хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр илрүүлдэг болох ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийнхнийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх, олгох процессыг хялбаршуулж, тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгаснаас гадна эрсдэлийн түвшин багатай, нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурал энэ оныг Хүүхэд эрхийн жил болгон зарлаж, хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг чиглүүлэхээ зарласан. Улмаар Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн процессын хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх аж. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын гурав дахь нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Манай улсын нийт эрчим хүчний 70 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авдаг бол ердөө 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3х100 санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг оны өмнө батлуулсан талаараа УИХ-ын дарга онцоллоо. Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутагт 100 МВт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, цахилгаан авто машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборыг 100 байршилд барих ажлууд багтжээ. Цаашид ногоон эдийн засаг, дэд бүтцийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлнэ гээд ирэх жилүүдэд эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд урагшлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Илтгэлийнхээ төгсгөлд Авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг танилцуулж, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудаасаа дурдав. Үүнд уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах эрх зүйн зохицуулалтуудыг төлөвлөжээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтад УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл багтсаныг дуулгаад, авлигын эсрэг тэмцлийг бүх шатанд биечлэн манлайлж ажиллахаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсвийг нэмэгдүүлэх, Ахмадын хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой саналуудыг дэвшүүлж байв. Түүнчлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих санаачилгуудын талаар өгүүлж, цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байр сууриа илэрхийлцгээв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар албаны бусад хүмүүсийн хамт байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл18
Их хурлын дарга хууль тогтоох ажлаа л хий. Буриадууд хэдий шоучин ч албан тушаалдаа захирагдаж, төрөлхийн хувийн жүжигчин сагсуу зан чанараа дар.
их хурал хууль сараачаад хаядаг хяналт шалгалтгүй хяналт тавьдаг ардын хянан шалгагчид байцаагчид байдаггүй компаны тайлан төсөв татварын байцаагчид нь хэдэн байртай автобусны кармааны зургийг 50 саяар хийдэг гэх мэт луйвар их байсан сургууль цэцэрлэгийн брилгыг өөр өөр үнээр хийх жишээтэй зураг төсвийн академик инстутуудыг устгаснаас бартлга хот байгуулалт сүйрсэн
92,000,000₮ тэтгэмж аваад Хонгконгийн консулаар явсан Хулан гэдэг захиралаа Эрдэнэс Монгол буцаагаад ажилд авсан гэнэ.
МАН 30 жил өмхий оркуудыг ингэж маллаж хуурсаар ирлээ. Нохой засаж хөнгөлсөн эзэндээ үнэнч гэж яасан мэргэн үг вэ?
Үхэр монголчууд өөрсдөө хоорондоо намаар талцан хуваагдаж намд саналаа мөнгө бэлэг сэлтээр зардаг намын үнэнч гишүүн болж явдаг тэнэглэлээ тархинаасаа авч хаямаар юм.
Багш Заяабаатарыг гэртээ авчран хошногодуулж байсан Ундрам ингээд соёлын сайд хийгээд явах нь зөв үү? Бөгс хошногоо захирч чадаагүй Ундрамыг маш олон хүүхнүүд даган дууриаж гэртээ нууц амрагуудаа авчран хошногодуулж үр хүүхдүүдээ өнчрүүлэх нь түгээмэл зүйл боллоо. Ингэж соёл түгээж болох уу? Ийм байж битгий улин хуцаж бай. Учрал аа
төсвийг гарын салаагаар урсгаж төсвийн тогооноос өөр лүүгээ горхилуулан урсгаж баяждагт хүн бүр хяналт шалгал аудитийн байгууллага хуйвалдаж дамжүүлан завшихыг бүрмөсөн таслан зогсоох аргыг хайх хэрэгтэй
HUD HUD
ХООСОН УГЭЭР НААДАХААС ООР ГИЙГУУЛЖ БАЙГАА ЮМ АЛГА. БАЯР ГЭЖ НЭГ ЮМ ТОЛОВШИЛ ГЭЖ ХУЦААД БАЙСАН ЮУ Ч ТОЛОВШООГУЙ. ЗАНДАНШАТАР ГЭЖ НЭГ ЮМ ЦЭГЦЭЛНЭ ГЭЖ СОЛИОРООД ЭХЭЛСЭН. ЭНЭ НЭГ ЮМ БАС ЧОЛООЛНО ГЭЖ ХУЦААД ЭХЭЛЛЭЖ
“Найман шарга” валют арилжааны захын ард нууц ноёнтон нь БНХАУ-ын нэгэн иргэн Лин Жань гэгч жар гаруй насны тэрбумтан эр байдаг аж. Тэр хятад эр дуртай цагтаа монголд нисч ирээд хар зах дээр валютын ханшийг дээш доош нь болгон хэлбэлзүүлж, Монголын эдийн засгаар тоглоод буцдаг. Мэдээж түүний гар хөл бологсод нь “Найман шарга” валют арилжааны төвийн том ченжүүд аж. Валют арилжааны зах дээр жижиг, дунд том гэсэн гурван төрлийн ченжүүд байдаг. Жижиг буюу хурган ченжүүд нь хиртэй хэдэн төгрөг багцалж атгачихаад “Доллар юань авна шүү?” хэмээн гудамжинд яваа хүмүүсийг ээрүүлддэг бол дунд, төлгөн ченжүүд нь өөрсдийн гэсэн валют солих жижиг амбаар, нүхнүүдтэй. Харин том ченжүүд нь дунд, жижиг ченжүүддээ олон зуун сая төгрөг зээлүүлчихээд “Найман шарга” захын ойролцоо ресторан, бааранд виски шимж, зээлдэгч нараа хянаж сууж байна. Тэгтэл үе үе том ченжүүд хөдөлгөөнд орцгоон машин тэрэг, хүн хүч дайчлан сандралдан “Линь ах, том ах ирлээ” гээд л бөөн юм болдог аж.
Тэр үед мөнөөх Монгол Улсын эдийн засгаар тоглож, долларын ханшийг дээш доош хөөргөдөг Лин Жань хүрч ирдэг байна. Нэг үгээр манай валютын том ченжүүдийг хятад тэрбумтан атгаж, гарынхаа аясаар базаж суусаар чамгүй хэдэн жил өнгөрчээ. Валютын үнийн өсөлтийг нэгэн хятад эр удирдаж төрийн мөнгө угааж байхад манай Тагнуулын байгууллага чив чимээгүй суудаг нь гайхалтай. Хэдэн жилийн өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулахад яалт ч байхгүй Лин Жань гэгчээс шалтгаалан доллар савлаж байдаг нь тогтоогджээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ч хэд хэдэн удаа хяналт шалгалт хийгдэж энэ талаар ноцтой баримт олсон байна. Тагнуулын ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн зургаан ченжийг саатуулж, хэдэн сараар байцаалт авсан боловч тэд Линь ах, том ахынхаа талаар ам нээгээгүй гүрийжээ.
Ченжүүдийг хятад эр удирддаг талаар захын хурган ченж нь “Лин Жанийг мэдэлгүй яахав, өнгөрсөн есдүгээр сард ирчихээд энэ хавиар юань, долларыг баахан бужигнуулчихаад явсан ш дээ” гэж байх юм. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл доллар өссөн нь Лин Жаньтай холбоотой гэх ченжүүд ч байна. Америк долларын үнэ ханш нэмэгдэж байгаатай холбоотойгоор төр засгаас хий хоосон хөөрөгдөл бий болгохгүй гэж хэрэндээ л анхаарч, тодорхой шат дараалсан ажлуудыг хийдэг. Даанч үр дүнд хүрдэггүй. Гэтэл Линь Жань Улаанбаатар буугаад ганц хуруугаа доёлзуулахад нь долларын ханш хорь, гуч тавин төгрөгөөр өдөртөө нэмэгддэг болжээ. Хятад тэрбумтан хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдэнэ. Нэг үгээр монголын толгой ченжүүд нь Лин Жаний хүсэл сонирхлоор ажилладаг болж.
“Найман шарга” валютын ченжийг бүрэн хяналтандаа оруулж, эдийн засгаар тоглож буй хужаа тэрбумтныг Улаанбаатарт байх хугацаанд манай мөнгө хүүлэгчид, том ченжүүд байрлах буудал, харуул хамгаалалт, хүүхэн шуухан зэргийг нь хүртэл бэлдэж өгдөг аж. Лин Жань нь хүүхэнд нугасгүй эр тул түүнд зориулан залуухан охид хүүхнүүдийг ч “Найман шарга” валютын толгой ченжүүд уралдан олж өгдөг. Хоёр гурав хоног наргиж цэнгэсэн Лин Жань өөрийн цэргүүддээ “Та нар урд өдөр нь хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж үүрэгддэг. Хятад тэрбумтан “Тэр мөнгийг нь би тэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас та нарт тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Монголын том ченжүүд бас Банк бусынхан маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад хятад боссдоо өгнө. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна өөрт нь сайн үйлчилсэн монголчуудад зүв зүгээр гар мөнгө гэж зуутын боодол доллар тарааж, секс нь таалагдсан бол охиддоо 1-2 өрөө байр худалдан авч өгсөн яриа ч байдаг.
Лин Жань ууртай, бухимдалтай байх үедээ “Найман шарга” захыг долларын хомсдолд оруулчихна. Энэ үед Монголбанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь Лин Жань бас л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй ам.долларын үнэ ханш нэмэгддэг юмсанж. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. Нэг үгээр Линь болон түүнийг тойрон хүрээлсэн мөнгө угаагчид албаар зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн ч энэхүү хужаа тэрбумтанд ямар ч алдагдалгүй. Харин ч ашигтай дүн гарна. Ченжүүд мөнгө л олж байвал ард иргэд хөөрөгдсөн үнээр валют худалдаж авах эсэх нь хэнд ч хамаагүй. Ингээд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд дахин буурч, эдийн засаг хямраад эхэлдэг тухай эх сурвалж баталж байна. Монголбанк сүүлдээ учраа олохоо байгаад “Найман шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг.
Тэрбумтан хятад эр Монголын эдийн засгаар ийнхүү дур зоргоороо баахан тоглож суугааг хууль хяналтын байгууллага, тагнуулынхан анхааралдаа авах цаг болжээ. Ченжүүдийн ярьж буйгаар Лин ах нь сар шинийн үеэр ирж долларын ханшийг өсгөчихөөд явдаг гэнэ. Мөн тэрбээр ес, аравдугаар сард байнга ирдэг тухай түүнийг мэдэх ченжүүд ч ярьж байлаа. Энд нэг зүйлийг онцлоход “Найман шарга”-ын том ченжүүд нөгөө Лин Жаниас мөнгө авсан өгсөн талаар нэг ч тэмдэглэл хөтлөдөггүй. Энэ тухай Лин Жань ч хатуу хориглодог бөгөөд, ченжүүдтэй уулзахдаа гар утсаа унтрааж, хувцас хунараа нэгжүүлэн гаалийн үзлэгээр орж байгаа юм шиг л сүрийг үзүүлнэ. Үүнээс болоод ЭЦГ-ын “ЭЗГХТ” хэлтэс, тагнуулынхан мөнгө угааж буй хэргээр шалгаад юу ч олж долоодоггүй.
Тэд хэдэн төгрөгтэй байж байгаад хэд болгоод байгааг хянах ямар ч боломжгүй. Хятад эрээс мөнгө аваад байгааг мэдээд байгаа мөртлөө шууд бэлнээр авчихаж байгаа болохоор ямар ч баримт байхгүй. Ченжүүд нь Линь ахаасаа авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй аж. Санхүүгийн зохицуулах хороо ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулах гээд чадахгүй. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй хэдэн жил өнгөрчээ. Ингэж бодохоор Линь Жан бол монголын хууль хяналтын байгууллагыг ч мухардалд оруулж чадсан нэлээд сүүхэйтэй эр юмсанж. Мөн түүнийг хятадын “Триад” мафийн гишүүн гэж ярих ченжүүд ч байдаг. Эцэст нь хэлэхэд монголын хөх тэнгэрт америк долларын үнийг дураараа өсгөдөг энэ этгээдийг нийслэд хөл тавьсан үед нь хуулийнхан цаг алдалгүй шалгаж, хариуцлагад тооцохыг “Horiotoi. mn” сануулж байна
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
I have a question, can you contact me at irazusta106@m.spheremail.net ? Cheers!