“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.
Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
“Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга, хамгийн их хүч. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт юм” гэлээ. Мөн “Бусдаас гал гуйдаг импортын дарамт суларна. Хүлэмжийн хийн ялгарал буурна. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэнэ, Монгол Улсад үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэл товчлуур дараад шийдэгдэхгүй. Хариуцлага, хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн хэрэгтэй. Иргэний оролцоо хэрэгтэй”-г Ерөнхий сайд онцлов.

"ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн хэрэглэж, энэхүү шилжилтэд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд уриалж байна. Цахилгаан дулааны үнэ нэмэхгүй, төлбөрөө төлөөгүй айлын цахилгааныг гэнэт таслахгүй, 2-3 хоногийн өмнөөс сануулж, хэзээ таслахыг нь мэдэгддэг болж байгаа гэв. Өнөөдөр хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний зохицуулах хорооноос танилцуулсны эхнийх нь "ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн байсан бол хоёр дахь нь системийн түвшинд нэвтэрнэ.
Ухаалаг эрчим хүчний тогтолцоо нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон хэрэглэгчдийн тоолуур, тоног төхөөрөмжийг дижитал технологиор холбож, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний мэдээллийг бодит хугацаанд цуглуулан удирддаг систем юм.
Ингэснээр эрчим хүчний эрэлт өсөх үед хэрэглээг оновчтой зохицуулах, ачааллыг тэнцвэржүүлэх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж засварлах, мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нарны болон салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломж бүрдэхийг салбарынхан өнөөдөр танилцууллаа.

Булган, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт нийтдээ 220 МВт нарны эх үүсвэр барих ажлыг сонгон шалгаруулж, ирэх өвлийн ид ачааллаас өмнө цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Мөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 23 суманд хуримтлууртай нарны станц барьж босгох ажил хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар эхлээд байна. Өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликэйшнийг туршиж, ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчмыг танилцуулав. Нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуур, ногоон зээлийн нөхцөл, зээлжих явцын мэдээллийг иргэдэд өглөө.








Даваа - 06 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдагч Жеффри Эпштейн нь уул уурхайн тэргүүлэгч магнат Рио Тинто компаний эрх ашгийн төлөөх сүлжээг Монгол улсад бий болгож Рио Тинто компанид Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийг гартаа оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан нь баримтаар нотлогджээ. Энэ бүгдийн эцэст Дэлхийн хамгийн том алт зэсний нөөцтэй Оюу Толгойн уурхай Рио Тинтогийн мэдэлд очсон юм. Хэдийгээр Монгол улсын зүгээс гэрээний нөхцлийг шударга бус байна гэх үндэслэлээр дахин зөвшилцөхийг оролдсон боловч Рио Тинто нь Жеффри Эпштейний тусламжтайгаар өөрт ашигтай гэрээг хэвээр хадгалж үлдэж чаджээ. Ингээд Эпштейний сүлжээ улам өргөжиж эхлэв. Тэрээр Их Британий нөлөө бүхий улс төрч Рио Тинтотой гүнзгий холбоо бүхий уул уурхайн түүхий эд арилжигч Петр Манделсоныг Гленкор компанитай холбожээ. Манделсон, Гленкор, Рио Тинто гэх эрх мэдлийн гинжин хэлхээс нь тив дамнасан газрын баялгуудыг удирдахаар нарийн төлөвлөгдсөн байжээ.
Ихэнх буурай улс орнуудын хувь заяаг тодорхойлж байгалийн баялгийг нь үнэгүй шахам булааж авах ажлыг гардан зохион байгуулж байсан эрхэм нь бэлгийн хүчирхийллээр яллагдсан гэмт хэрэгтэн Харин одоо дэлхий даяар түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Дэлхий дахинд Эпштейн болон түүний хамсаатнуудаар дамжин хийгдсэн гэрээ хэлцлүүдийг эргэн харж, дахин шалгаж хүчингүй болгож эхлээд байна. Энэ зарчим нь Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийн гадаадын корпорацид хүлээлгэн өгсөн Рио Тинто болон Оюу Толгойн уурхайн гэрээтэй ч шууд хамааралтай. Хүний наймаачин этгээд зуучилсан тус гэрээг заавал эргэж шалгах ёстой. Финаншиал Таймс сэтгүүлийн тодорхойлсноор Эпштейний энэхүү систем нь мөнгөнд бус харин хүний хүртээмж хөшүүрэг, сүрдүүлэлтэд суурилсан нийгмийн Пирамид сүлжээний байв. Эпштейн болон Рио Тинтогийн сүүдэрт оршиж байгаа Монгол улсын хувьд уг гэрээтэй холбоотой одоо болтол хариулт нь олдоогүй маш олон асуултууд байгаа.
НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Эпштейний файлуудад бие даасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлт гаргаад байгаа аж. Тус хүсэлтэд ял шийтгэлээс оргон зайлдаг уламжлалыг өөхшүүлсэн төр засгийн ноцтой алдаануудыг тусгажээ. Үр дүн муутай олон улсын хамтын ажиллагаа хил гаалийн сул хяналт шалгалт нь түүний сүлжээнд хүн, мөнгөний хууль бус эргэлт болон нууц мэдээллийн солилцоонд өргөжих боломжийг олгодог. НҮБ-ын уриалгад шүүх эрх мэдэл бүхий бие даасан мөрдөн байцаах механизм бий болгох хохирогчдод төвлөрсөн үйлчилгээний мэдээлэл эх үүсвэрийг хуулийн дагуу хуваалцах зэрэг тодорхой алхамуудыг хийхийг шаарджээ. Нотлох баримтад суурилан хариуцлага тооцох болон хохирогчдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь алдагдсан итгэлийг дахин бий болгох болно хэмээн гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлжээ.
Нэгэнт хийгдээд хэрэглээ болоод удаж байна шүү дээ бүгд л мэдэж байгаа ямар учрал найдлаа хоёр гарч ирээд хийсэн ажил юм уу. Нөгөө муу чойжоогийн үёд л хийгдсэн ажил шд. Айл өрхийн цахилгааны мөнгөн дээр сэргээгдэх эрчим хүч гэж хэлээд сул мөнгө авсаар л байна..