Хятадын Худалдааны яам аравдугаар сарын 3-нд Европын Холбооноос гаралтай импортын пара-нитротолуолд демпингийн эсрэг шалгалт эхлүүлснээ мэдэгдлээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ удаагийн шалгалтыг Хятадын дотоодын үйлдвэрлэлийн салбарын гаргасан хүсэлтийн дагуу эхлүүлсэн. Хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн урьдчилсан нотлох баримтаас үзвэл, 2022-2025 онд Европын Холбооноос Хятадад гаргасан пара-нитротолуолын хэмжээ өндөр түвшинд байж, үнэ нь нийтдээ 60 шахам хувиар буурчээ. Холбогдох импортын бүтээгдэхүүн Хятадын дотоодын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хохирол учруулсан байна. Хятадын хууль тогтоомж болон Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу уг хүсэлт нь демпингийн эсрэг шалгалт эхлүүлэх нөхцөлийг хангасан гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын тал хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шалгалт явуулж, холбогдох бүх талын эрхийг бүрэн ханган, бодитой, шударга шийдвэр гаргана гэв.
Тэрээр мөн 2025 оноос хойш Европын Холбоо Хятадын бүтээгдэхүүнд худалдааг хамгаалах 28 удаагийн шалгалт эхлүүлсний тал орчим хувь нь химийн бүтээгдэхүүнтэй холбоотой байсныг онцолжээ. Хятадын тал Европын Холбоонд хандан өөрт тулгарч буй эдийн засаг, худалдааны асуудлаа бодитоор авч үзэж, талуудын анхаарал хандуулж буй асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэхийг уриалжээ.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл0