Амьд биетийн хувьд хүйсний ялгаа нэн эрт гарчээ. Амьтад хос бэлэгтэй байсны ул мөр, үлдэгдэл одоо ч буй. Жишээ нь цөөвөр чоно (гиена) хос бэлгийн үлдэгдэлтэй. Түүний физиологи нөлөө ч ажиглагддаг.
Эм бэлгийн эс “ХХ” хромосомтой, харин эр бэлгийнх “ХУ” хромосомтой. Тэд “ХХ”-ээр нийлэх аваас эмэгтэй хүүхэд, “ХУ”-ээр нийлэх аваас эрэгтэй хүүхэд төрдөг. Хромосомоос үүдэгдсэн эр, эм хүний ялгаа бол насан туршийнх байдаг. Хүний эрхтэнг сольсон ч гэсэн биеийн ялгаа нь хуучнаараа л үлддэг. Эрэгтэй хүний булчингийн хэмжээ, хүч эмэгтэй хүнийхээс давуу, их.
Иймээс бэлэг эрхтнээ солиулсан эрэгтэй хүн “би эмэгтэй болсон” гээд эмэгтэй тамирчидтай өрсөлдөж болохгүй. Түүний булчингийн масс, хүч эрэгтэй хүнийх мэтээрээ л үлдэх, байх болно. Энэчлэн хүйсээ солиулсан эмэгтэйчүүд ч эрчүүдтэй өрсөлдөх боломжгүй. Байгалиас заяагдсан хүйс бол уг хүний “насан туршдаа захирагдах ёстой дүрэм” ажээ. Энэ дүрмийг зөрчих нь эзнээ ямар ч хямралд хүргэж болно, сэтгэлзүйд нь ер бусаар нөлөөлж ч мэднэ. Хүйс солихын ойрын хийгээд хэтийн эерэг, сөрөг үр дагаврыг шинжлэх ухаан нэгэн утгатайгаар эцэслэн тогтоочихоогүй л байгаа шүү дээ... Энд 100 жилийн ажиглалт хэрэгтэй. Эмэгтэй хүн бүслэхий хавиараа өөх ихтэй, эрэгтэй хүн харин бүслэхий хавиараа ч булчин ихтэй. Хэвлий дэх үрээ дулаан байлгахын тулд эхчүүд хэвлийгээ тойрсон зузаан өөхтэй байх ёстой ажээ. Эр бэлгийн гормон (тестостерон), мөн эм бэлгийн гормоноос (эстостерон) нөлөөлөгддөг олон олон өөр шинж, үр дагавар буй. Хүйсийн ялгаанаас болж үүдэгддэг сөрөг үзэгдэл айл гэрийн амьдралд хожуу үед, эхнэр нөхрийн харилцаанд ч үүсдэг. Энэ талаарх мэдлэг, мэдээлэл манай иргэдэд тун нимгэн байгаа нь судалгаа, ажиглалтаас харагддаг. Эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын сонирхол, чадавхи ихэнхдээ л 50 гаруй насанд нь буурдаг бол эрүүл, идэвхтэй эрчүүдэд 80 хүртэлх насанд нь байсаар байдаг ажээ. Энэ адилгүй байдал нь ойролцоо насны эхнэр, нөхрийн харилцаанд үл ойлголцол, зөрчлийг буй болгодог. Энэнээс болж гэр бүл салах тохиолдол ч олон гардаг. Энэ бол гэр бүл төлөвлөлтийн бодох, тооцох л ёстой чухал асуудлын нэг юм.
Монголчууд амьдралын туршлагаасаа (практик илрэл, ажиглалт, давтамж...) хүйсний ялгааны олон янз үр дагаврыг таньж, тооцож ирсэн түүх, уламжлалтай. Жишээ нь бие бялдар том, хүч чадал ихтэй бөх хүний энэ шинж ихэвчлэн зээ талаа дагаж удамшдаг болохыг мэддэг байлаа. Ер нь хувьсах, удамшихын, тэрчлэн уламжлал, залгамжлалын илрэл, ач холбогдол, сайн ба муу үр дагаврыг монголчууд өөрсөд дээрээ ч, мөн таван хошуу мал дээрээ ч таньж, тооцож ирсэн ард түмэн юм.
“Сайн хүний үр, сайн гүүний унага”, “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”, “Хаадын удам сулардаг, хулгайчийн удам чангардаг”, “Удам муут усан дотроос ч түймэрт автдаг”, “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа” гэх мэтчилэн цэцэлж ч байжээ... Зарим улс орон, ард түмний хувьд ихэнх гэр бүлүүд цөөн хүүхэд төрүүлэх, удам залгамжлах эрэгтэй хүүхэдтэй байхыг чухалчилдаг бол монголчууд олон хүүхэдтэй байх, хүү охин тэнцүү талдаа байхыг хүсэмжилдэг онцлогтой байв. Энэний цаад учир, утга нь ч их нарийн, зохистой, зөв байлаа. Бүхий л түүхийнхээ туршид хүн ам цөөн байж ирсний нөлөө, шаардлага энд туссан нь үнэн боловч өөр олон учир, шалтгаан мөн байжээ. Тэдний ихэнх нь цаанаа тун ч чухал санаа, сэдэлттэй байв. Малчид мал олонтой, хэрэгцээт бүх зүйлээ мал аж ахуйгаас хангадаг болохоор хүн бүлийн чадал байнгын хэрэгцээ нь байдаг. Малчин айлд бод адуулах хөвүүд ч, бог маллах охид ч, гэр ахуйн ажил эрхлэх хөгшид, хүүхдүүд ч, мөн амьдралын их туршлагатай өвөө, эмээ нар ч хэрэгтэй. Малчин өрх хүүхдүүдээ гэрийн сургалтаар л амьдралд бэлддэг, бичиг үсэгт ч гэрээр сургадаг байв.
Малчин өрх айлын дэргэд тэмээний, адууны, үхрийн, хонь, ямааны, мөн жижиг гар урлалын аж ахуй цаг наргүй эрхлэгдэж байдаг. Иймээс ажиллах хүч нь эрчүүд, бүсгүйчүүд, бүх насныхан юм. Энэ нь хүн амын хүйсний харьцааг ч сулдаа тэнцвэржүүлж байжээ.
Монголчууд цус ойртохын сөрөг үр дагаврыг ч эрт таньж сэргийлж ирсэн ард түмэн. Мал аж ахуйгаас, ялангуяа адууны аж ахуйгаас энэ талын мэдлэгийг монголчууд их эрт, бусад угсаатнаас бүгдээс нь түрүүлж олж авсан, таньсан байх магадлалтай. “Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үг ч гэсэн олныг өгүүлдэг. Хошуу, нутгууд бэр солилцох нь биологийн болон нийгмийн ихээхэн ач холбогдолтой байв. Өмнө өгүүлсэн бүхэн харин одоо үед ихээхэн өөрчлөгдөх болов. Хот газарт амьдардаг иргэд эмэгтэй хүүхдүүдтэй байхыг, харин хөдөө амьдардаг иргэд эрэгтэй хүүхдүүдтэй байхыг таашаадаг болчихжээ. Энэ нь юуны өмнө орон сууцны олдоц, үнэ өртөгтэй холбоотой юм байна. Залуус гэрлэх үед хүүгийн тал орон сууц бэлдэх болдог, харин охид бол бэр болоод гараад явчихдаг. Охидоо өөдтэйхэн боловсрол, соёлтой болгочих аваас эцэг, эхийн үүрэг тэр болдог. Олон хөвүүдтэй айлын хувьд байдал тун хүндэрдэг ажээ. Харин хөдөөдөө бол хөвүүддээ гэр төхөөрч өгөх зардал боломжийн, хямд, мөн хөвүүд суралцахаасаа илүүтэй ажил хийж мөнгө олох нь илүүтэй болчихсон юм байна. Энэ байдал нь хөдөөний хүн амд таалагддаг гэнэ.
“Хөгшрөх, өвдөх, асрамжинд байхаас өөр аргагүй болох үед охин хүүхдүүд л илүү их сэтгэл гаргаж ханддаг”, ингэхлээр хөвүүдээс охид нь дээр гэх хандлага ч мөн байх ажээ. Хот газрын охид нөхөрт гарсан ч гэсэн аймаг, сум алслаад явчихгүй нэг хотод байх тул төрсөн аав, ээждээ түшиг болсоор л байдаг сайн талтай гэнэ. Энэчлэн өөрчлөлт гарсаар л байгаа юм байна.
Эрэгтэй хүүхдүүд охидын адил бэр болоод алсад явчихдаггүй болохоор хөдөөгийн нөхцөлд эцэг, эхтэйгээ айл саахалт шахуу амьдардаг нь олзуурхмаар байдаг ажээ. Охид их дээд сургуульд суралцахаар гадаадруу их гардаг, сургуулиа төгсөөд ч нэг хэсэг нь тэндээ үлддэг, гадаад нөхөртэй, үр хүүхэдтэй болоод тэр нутагт шингэдэг нь ихэсчээ. Энэ байдалд харин тун олон эцэг, эх таагүй ханддаг юм байна. Зээ хүүхдүүд нь монгол хэл мэддэггүй, өвөө эмээ нартайгаа ойлголцдоггүй болчихдог ажээ. Ингээд зээ нар нь монгол өвөө, эмээ нараасаа бүрэн хүнийсдэг гэнэ. Ач, зээ нар нь харь орны иргэд, харь хэл устай, харийн гэхээр зан авир, ёс суртахуунтай байх нь мэдээжээр яаж ч сайхан байх билээ. Монголчуудын хувьд нэгэн том онцлог буй. Энэ бол хүний охин хүүхэд, айлын бэр, хүүхдүүдийнхээ ээж, хүргэн, бэрийнхээ хадам ээж, ач зээ нарынхаа эмээ болохын хувьд монгол эмэгтэйн гүйцэтгэдэг нөр их хөдөлмөр, идэвх, санаачилга, бие ба сэтгэлийн алжаал, хариу нэхээгүй хайр, халамж, сэтгэл зүтгэл юм. Монголд эмэгтэй хүний нас эрэгтэйчүүдээс их, 90 гарч насалдаг эмээ нар олон болохоор чухамхүү тэд л хүү, охин, ач зээ нартайгаа зууралдан зууралдсаар, нөхрийнхөө арыг дааж, айл гэрийнхээ амьдрал, оршлын төгсгөлийг хийж байна. Зарим нэг нь өнчин ганцаар үлдээд ёстой л “үнсэнд хаягдсан шалз” шиг болчих нь ч буй. Хүйсний ялгаат байдал нь хүний амьдралын эхэнд ч, дунд ч их нөлөөлдөг, мөн эцэс төгсгөлд нь ч ихээр нөлөөлдөг ажээ.
Төрөлх мөн чанар, хүйсний ялгаанаас үүдэгддэг сайн, саар бүхнийг Монголын нийгмийн өвөрмөц байдалтай холбон ярих, тайлбарлах аваас өгүүлэх зүйл үнэхээр их байнаа. Өнөөдөр Монголд 900 мянга шахам өрх айл байгаагийн 100 мянга шахмыг нь эмэгтэйчүүд толгойлж, авч явж байна. Нөхрүүд нь салаад явчихлаар хөөрхий эмэгтэйчүүд л айл гэрийн бүх ачааг үүрээд үлддэг, мөн нөхрүүд эрт нас барчихлаар бас хөөрхий эмээ нар айл гэр толгойлоод хоцордог.
Ингэж л монгол эмэгтэй, монгол ээж амьдрахчаа болж байна даа... Зэрлэг капитализм, авлигач дарга нар, хоол ба хувцасны үнийн өсөлт, халамж муутай, байнгын шахуу халамцуу эр нөхөр мэтийн дарамтан дор оршин буй монгол бүсгүйчүүдээ өрөвдөх ч юм, бас тэднийхээ тэвчээр, зүтгэлээр бахархах ч юм. Энэхүү хайр, бахархал, хүндэтгэлдээ хөтлөгдсөөр хөглөгдсөөр мөхөс би бээр 65 жилийн туршид “Монгол ээжийн магтуу” гэх нэгэн шүлэг бичсэн юм. Дууны үг, ерөөл магтаалын хэсэг, уран зураг, уран баримал, бэсрэг туульс ч болж болохоор мөнхүү шүлгийг товч тайлбарын нь хамт уншигчдад толилуулж байна. Таалан соёрхоно уу!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл9
Өвгөн нь эхлээд өнхрөөд өгөхөөр монгол эмээ нар л үлддэг дэ ! Хүн 60 нас гараад эхлэхээр ажил мэргэжил баян хоосон нь ялгаагүй болдог юм ! 70 нас гарахаар эр эм нь ялгаагүй болно ! 80 нас гарахаар үхсэн амьд нь ялгаагүй болдог юм ! Монголын нөхцөлд шүү !
АНУ-ын 2 өвгөн нэг нь 78, нөгөө нь 82-той. Ирэх 4 жил би дэлхийг захирна гээд л үзэж тарж үсэрч наадаж бн.
za medrel mutai min yuma sudlaj bichij bai ter ali der taagin balarsan onolo bi hed l bna u 1-d gadad ulsad tursun huhed urinhu tursun nutagt bag bolhor mongolor yarih shardlagagui harin uwu eme n ach zede anharal hanfuödag bol tuhain ulsih n helig medeh shardlaga orchin taagt garch bga yum ueu min neg l ih ulamhlaö ene ter bitgi hutsad bai
Бат минь,монголоор бичиж чадахгүй юм бол "төрөлх"англи хэлээрээ бич л дээ.
umhirsen zibda min chamd yamar hamatai yum umhi bastai guzege archilj surchihad hutsaj bai hir unertulsen umhi orhidos min
umhirsen zibda min chamd yamar hamatai yum umhi bastai guzege archilj surchihad hutsaj bai hir unertulsen umhi orhidos min
umhirsen zibda min chamd yamar hamatai yum umhi bastai guzege archilj surchihad hutsaj bai hir unertulsen umhi orhidos min
Ямар ч тохиолдолд хүмүүний заяагаар урсацгаана даа, өөр яахав, амьдрал тийм юм, бурхны өгөгдөл.
Монгол хүний хувьд 80-насалчихаад хөгшинтэйгээ бэлгийн амьдрал таарахгүй байнаа хө гээд явж байсан тохиолдол бараг л байхгүй болвуу!!! Байвал хөөрхий зөнсөн,шар сэмжилсэн ганц нэг үйлий үрээ эдэлсэн муу заяаны хүмүүс л байсан байхдаа!!!