
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений саяхан хийсэн мэдэгдэл Америкийн интернет хэрэглэгчдийн дунд өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэлийг төрүүлэв. Тодруулбал тэрээр нарны зайн үйлдвэрт зочлох үеэрээ Хятадын шинэ эрчим хүчний салбарын "хүчин чадал хэтэрсэн" асуудлыг хөндөж, энэ нь дэлхийн үнэ, үйлдвэрлэлийн загварт нөлөөлж, Америкийн компани, ажилчдын эрх ашгийг хохироож байна гэж үзжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Түүний хэлсэн үгэнд Америкийн цахим хэрэглэгчид эргэлзэж буй бөгөөд энэ нь Хятадын ногоон эрчим хүчний салбарт гаргасан ололт амжилтын эсрэг үндэслэлгүй буруутгаж байгаа зүйл. Америкийн зарим улстөрчдийн хэрэгжүүлж буй давхар стандарт, шударга өрсөлдөөнөөс болгоомжилж буйг илтгэж байна гэж үзжээ.
Хятад улс ногоон хөгжлийн төлөө тууштай байж, "нүүрстөрөгчийн давхар ислийг оргил үед нь тогтоон барих" болон "нүүрстөрөгчийн төвийг сахих" зорилтуудыг дэлхийн гүрнүүдийн дунд хамгийн түрүүнд дурдсан байдаг. Хятадын цахилгаан машин, батерей зэрэг эрчим хүчний шинэ бүтээгдэхүүнүүд нь технологийн хүч чадал, чанараараа өрсөлдөх чадвартай бөгөөд дэлхийн хэмжээнд ногоон өөрчлөлтийг бий болгоход бусад улс орнуудад тусалж байна. Тухайлбал, Хятадын компаниудын барьсан Саудын Арабын фото цахилгаан станц нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулах төлөвтэй байгаа.
Харин Америкийн зарим улстөрчид Хятадын аж үйлдвэр өсөж байгаад санаа зовсны улмаас худалдааг ивээх үзлийн үүднээс гүтгэлэг тараан, Хятадын хөгжлийг хязгаарлахыг оролдож байна. Шударга өрсөлдөөнд саад учруулахын тулд “үндэсний аюулгүй байдал” гэх мэт шалтаг тоочиж, өөрсдийнхөө технологийг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн чухлыг үл тоомсорлодог болсон. АНУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Инфляцийг бууруулах тухай хууль"-ийн зарим заалтууд нь зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулж, АНУ-ын холбоотнууд зэрэг олон орны эсэргүүцэлтэй тулгараад байна.
Жанет Йеллений хэлсэн үгийн цаад сэдэл бас анхаарал татна. Түүний хэлсэн үг нь АНУ-ын сонгуульд санал авах, Хятадад хийх айлчлал болон дараагийн бодлогод түлхэц өгөх зорилготой байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна. Гэхдээ Хятад, Америкийн цэвэр эрчим хүчний технологийн хамтын ажиллагаа нь дэлхийн цаг уурын хөтөлбөрт чухал ач холбогдолтой гэж шинжээчид онцолж буй. Америк тэг нийлвэр сэтгэлгээнээс салж, Хятад, Америкийн амжилт нь бие биедээ боломж гэдгийг ухаарч, эдийн засгийн хууль, зах зээлийн дүрмийг дагаж мөрдөх нь Америкийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах зөв арга зам юм." гэж өгүүлсэн байна.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл6
Наянтай даланхудалч л байна,,,
Үгээ бодож ярь
"Green Scam" haayagui IH BAIGAA.
ENE MUU NEREE NUUSAN HUJAAGIIN TAGNULLL YAGAAD SONIN SAITED URGELJ HORLONTOI MEDEEOLEL BICHEED BNAAA ?
Nar salhiar china America buh erchim huchees 2 dahin ih tsahilgaan uildberlej ba America olon 100 atom stants niileed ch hyadadiin narnii erchim huchnii tald ch herehguu ba mongol tegehed atom energy geed dampuurch ba
Наянтай гуай хүүдээ Далантай гэж нэр өгч. Далантай хүүдээ 60нтай. гэж явсаар гучинтай 20нтой болоод ....ккк