
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзалтыг аль болох хурдан зохион байгуулахыг засаг захиргаандаа даалгажээ.
CNN суваг Цагаан ордны эх сурвалжаас иш татан мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн туслахууд аль хэдийн уулзалтуудыг төлөвлөх ажлыг эхлүүлсэн байна. Эдгээр уулзалтууд ойрын нэгээс хоёр долоо хоногийн дотор болох магадлалтай гэж үзэж буй аж.
"Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, дэлхийн хоёр чухал удирдагчтай уулзалт зохион байгуулахад тодорхой хугацаа шаарддаг ч Трампын зүгээс багтаа аль болох хурдан ажиллахыг шаардсан" хэмээн тус мэдээлэлд дурджээ.
М.Чой
Эх сурвалж: https://minval.az/
Сэтгэгдэл3
Трампын дайныг зогсоох хүсэл биелэхгүй. Дэлхийг хамарсан дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ.
Украйны газар нутгийн талыг орос авч дайн зогсоно. Трампад хууртагдвал Путингийн гавъяа устана.
Америкийн өрдсөн дайны галын дөлөнд украйны, оросын цэргийнхэн их амиа алдлаа.