
УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхэд бэлэн болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын байр суурийг хүргэе.
-Ирэх сонгуулиар УИХ 126 гишүүнтэй болно. Энэ хүрээнд Дэгийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?
-Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Шинэ парламент үүсэхэд Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа эхлүүлэх ёстой. Тиймээс УИХ -ын бүрэлдэхүүний тухай, бүтэц зохион байгуулалт, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль тогтоох журмын талаар, Тамгын газрын чиг үүрэг, бусад гэсэн долоон бүлэг бүхий өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хуульд оруулж байгаа. Нэг танхимтай 126 гишүүнтэй парламент байна. УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам эвсэл олонх болно гэсэн заалт оруулсан. Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй, нэг гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд ажилладаг байсан бол 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдаж ажиллахаар зохицуулалт тусгалаа.
-Байнгын хороодын тоо нэмэгдэх үү?
-Найман байнгын байнгын хороо 25 гишүүнтэй байна. Өмнө нь байнгын хороо 19 гишүүнтэй байхад 10 хүн асуудал шийддэг байсан бол шинэ парламент бүрдсэнээр 25 хүн ороод 13 хүн асуудал шийднэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд нь харьяалагддаг байнгын хороонд орж ажиллахгүй, зөвхөн нэг байнгын хороонд ажиллана. Нэг байнгын хороонд Засгийн газраас хоёроос илүү гишүүн ажиллуулахгүй. УИХ-ын бие даасан байдлыг хангахад чиглэсэн заалт оруулсан. УИХ-ын дэд хороо, түр хороо, хянан шалгах түр хорооны асуудлын тухайд, түр хорооны ажил нь жигдэрч эхэлж байгаа. Бүлэг дээр ярьж байгаад тухайн УИХ-ын гишүүний гуравны хоёроос дээш буюу 32-оос дээшхи нь санал гаргавал Хянан шалгах түр хороо байгуулж байхаар зохицуулалт хийлээ.
-Дэгийн тухай хуулийн төсөлд бусад нам эвслээсээ санал авсан уу?
-Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нараас санал аваагүй байна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө саналыг нь авч эцэслэнэ. Хянан шалгах түр хороо маш анхаарал татсан, цоо шинэ арга хэлбэрээр явагддаг, энийг бид бүх гишүүдийн дөрөвний нэгээр санал гаргавал заавал байгуулдаг байх. Нэг дор дөрвөөс илүүгүй Хянан шалгах түр хороо ажилладаг байх гэх мэтчилэн зохицуулалт санал болгоно. Хянан шалгах түр хороо нь олон нийтийн анхаарал татсан асуудал хэлэлцэхдээ гэмт хэрэг үүссэн асуудал байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнө гишүүдийнхээ саналаар шалгаад явах боломжтой. Хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцоод байхааргүй хийхээр зохицуулалт тусгасан. Мөн УИХ-д 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлгээ байгуулахаар. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол найман гишүүнтэй байж бүлэг байгуулна.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын тухай ямар нэгэн өөрчлөлт орж байна уу?
-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзвэл УИХ-д шууд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирдэг хууль үйлчилж байгаа. Олон улсын парламентын холбооны хэмжээнд барьдаг зарчим нь бүрэн эрх нь сонгогчоос олгосон мандат юм. Тухайн гишүүнээр дамжаад парламентад биеэ даасан хараат бусаар асуудлаа чөлөөтэй илэрхийлж, дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх гол механизм байдаг гэж үздэг. Манайд шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал орж ирээд халдашгүй байдал руу нь ордог. Халдашгүй байдлын хүрээнд баривчилдаг, шалгадаг, байцаадаг, нэгжлэг хийх зүйлүүд ордог. Энийг салгахгүй болохоор эсвэл баривчилдаг, шалгадаг, эсвэл өнөө хүн нь шалгагдахгүй бүрэн эрхтэйгээ явж байгаад шүүхээр ороод шийтгүүлдэг зөрчил үүсээд байгаа. Энийг ялгаж салгах шаардлага бий. Дахин томъёолоод халдашгүй байдал, бүрэн эрх нь тусдаа байхаар зохицуулна.
-Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх асуудлыг прокуророос оруулаад ирлээ гэхэд юу болно гэсэн үг вэ?
-Сонгогчийн өгсөн мандатыг хамгаалж байх, хэнээс ч айлгүйгээр хараат бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явж байх баталгаа эрх нь халдашгүй байдал. Өнөөгийн хуулиар халдашгүй байдал гэдэгт орон байр, унаа машин, ажлын байр, малд нэгжлэг хийх баривчлах асуудал орж байгаа. Бүрэн эрх гэдэг нь сонгогчоос авсан мандатынхаа дагуу УИХ-аар асуудал хэлэлцэхэд оролцох, чөлөөтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай асуудал. Бүлгийн гишүүн энэ асуудлыг нэлээн дэлгэрэнгүй ярьсан. УИХ-ын гишүүн шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдвол УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд мандат нь байхгүй болдог энэ асуудлыг ярьж байгаа юм. Энийг ялгах нь зөв юм. Яаж томъёологдохыг мэдэхгүй байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
Чи ч дэ.. ханилж яваад нөхрөө жийдэг новш до.. Ми чиний дэргэд хүн байсаан..
МАН хулгайчаар дүүрээ юу , үгүй байлгүй дээ
Н.Энхболд анх дуу энэ асуудлын ялгааг бүдэг бадаг ч гэсэн цухуйлгалаа! "Халдашгүй байдал" гэдэг нь УИХ-ын гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө хавчих, хязгаарлах, баривчлах г.м. эрх чөлөөнд нь албадан халдахаас хамгаалах дархлааг хэлдэг!! Харин "бүрэн эрх" гэдэг нь УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн нийлбэрийг хэлдэг юм!! Ер нь цаашдаа "халдашгүй байдал" гэдгээ хуулиас хасах нь зүйтэй!! Эс тэгвээс энэ далбаан дор чинь илт гэмт хэрэгтнүүд шургалан хоргодох байр болоод байна шүү!!!
Нямаагийн Энхболд гэж хэнд хэрэггуй ийм улгэн салган уймраа юмнуудыг УИХ д тахиж байх шаардлагагуй, авч ч болохгуй хаяж ч болохгуй
БҮРЭН ЭРХ ГЭДЭГ НЬ ҮГ ХЭЛЭХ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХУУЛЬ ТОГТООХ, ХЯНАХ ШАЛГАХ, АСУУЛТ ТАВИХ, ХАРИУЛТ АВАХ ГЭХ МЭТ ТУХАЙ АСУУЛАЛ БАЙХ. ХАДАШГҮЙ ГЭДЭГ НЬ ЯМАР НӨХЦӨЛД ХАЛДАЖ БОЛОХ БОЛОХГҮЙ, ТУХАЙЛБАЛ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ОРУУЛЖ ИРЭХЭД ҮГ ДУУГҮЙ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ Л ЁСТОЙ ШҮҮДЭЭ. ХУУЛЬД ЗАХИРАГДАХГҮЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ. ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ГЭЭД ПРОКУРОР ХЭЛЖ БАЙХАД ҮГҮЙ ГЭЖ СОИОРОХ ОО Л БЛИХ ЁСТОЙ
хаяж болно оо
Энэ төгцөг хэзээ тэтгэвэртээ суух вэ.Насаараа хувалз шиг амьдарч ирлээ.
Н.Энхболд анх дуу энэ асуудлын ялгааг бүдэг бадаг ч гэсэн цухуйлгалаа! "Халдашгүй байдал" гэдэг нь УИХ-ын гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө хавчих, хязгаарлах, баривчлах г.м. эрх чөлөөнд нь албадан халдахаас хамгаалах дархлааг хэлдэг!! Харин "бүрэн эрх" гэдэг нь УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн нийлбэрийг хэлдэг юм!! Ер нь цаашдаа "халдашгүй байдал" гэдгээ хуулиас хасах нь зүйтэй!! Эс тэгвээс энэ далбаан дор чинь илт гэмт хэрэгтнүүд шургалан хоргодох байр болоод байна шүү!!!
МАН-ын данжаадууд 33 жил өөрсдийгөө бодон гахай шиг хуяглаж 33 жил хулгай дээрэм хийж ирлээ.энамыг хуулиар хориглон тарааж толгойлогчдыг нь гянданд илгээх цаг нь тулж ирээд байна.
ene erhiin halhavchind luivarchid , hulgaich , sadar samuun bugd hamgaalagdaj bn ! argatai mungutei heseg n huuliig naimaa bolgoj avilaga geech buzriig delgeruulj bgaa n gatsaagui unen shuu ! bas durgui negnee shurgah jiih ch 30 jild erdiin uzegdel bolson !iim bureldehuuh ulsaa hugjuuleh uu ? dalai lamaasaa asuu ! ter ch bas iim erguu buhniig ashiglaad mongoloos bishgui mungu hurungutei bolsondoo , tuunees bish surgali ailvar n unen ym bol mongol ulsad yagaad iim buzar bulaigiin toli bolj bn ve ?
Gishuudiin too ösööd uls uragshaa högjdög bol estoi amar baina ;)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00