
"Ажлыг хүн голдоггүй, ажил хүнийг голдог” гэж Монголчууд бид ярих нь бий. Энэ үг үнэний хувьтай. Тиймээс аливаа нэгэн ажлыг хийхэд гологдохгүйн тулд хүн өөрийгөө бүх талаараа бэлтгэдэг болсоор олон зуун жил өнгөрчээ. Ийм үндэслэл шаардлагаар мэргэжил гэгчийг бий болгож хүнийг ажилд бэлтгэдэг болжээ.
Одоо дэлхий дээр 9000 гаруй төрлийн мэргэжил бий болсон гэх. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийг дагаад шинэ, шинэ мэргэжил бий болсоор, тийм шаардлага гарсаар байна. Ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүн хэнтэй, юутай харьцаж байгаагаар нь мэргэжлийг одоогоор таван бүлэг болгон ангилдаг ажээ. Үүний нэг нь хүн хүнтэйгээ харьцдаг мэргэжил, олон хэлбэртэй.
Сайд, дарга, захирал, менежер, багш, эмч гэх мэт. Ямар ч улс гүрэн аливаа нэгэн ажил хийлгэх хүнээ өөрийнхөө дотоодод болон гадаадад бэлтгэж эсвэл өөрөөр нь мэргэжлийн чадвартай болгож дороос дээш нь, энгийнээс нарийн руу нь хөгжүүлж дэвшүүлж ажиллуулдаг нь жишиг болсон зүйл. Манай улсад ч ажлыг хийх эзнийг нь олж ажиллуулахыг эрмэлздэг цаг үе байсан. Физикч эрдэмтэн Н.Содномыг МУИС-ийн захирлаар ажиллуулснаар тухайн үед энэ сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар өндөр түвшинд хүрч манай улсад дээд боловсрол олгох ажлын сайн жишиг нийт их, дээд сургуулиудад тогтсон. Дорнын их яруу найрагч Б.Явуухуланд уран зохиолын яруу найргийн асуудлыг хариуцуулснаар олон олон ЯРУУ найрагч өсөж хөгжин чанартай олон бүтээл туурвиж Монголын яруу найргийн “Алтан үе” ирсэн.
Д.Намхайнямбууг цэл залууд нь хоньчин болгосноор таван зуун хонийг арван жилд түм (арван мянга) гаруй толгой болгон өсгөжээ. Энэ мэтийн ажил нь эзнээ, эзэн нь ажлаа олж өндөр амжилт, чанартай бүтээл гаргасан тохиолдол тун олныг дурдаж болно. Тэр үед ажилдаа гологдсон нэгнийг танил тал, татлаа түтлээг харгалзалгүй таарах тэнцэх ажилд нь шилжүүлдэг байлаа. Одоо “Би чадна, хийнэ” гэсэн ганцхан хүсэлтэй тухайн ажилд “хүч бяр” хүрэх үгүйгээ өөрөө мэдэхгүй, мэдсэн ч дур хүсэл, шуналдаа хөтлөгдөн тухайн ажлыг хаанаас нь анх эхлэн яаж хийхээ гадарлахгүй хар муйхраар зүтгэх болжээ. Ер нь үнэнийг хэлэхэд зарим хүн ялангуяа төрийн албанд ажиллахыг мөнгө “олох” цорын ганц арга зам гэж хараад өөрсдөө баяжих болон ойр дотныхноо баяжуулах, тэжээх тэтгэх гэсэн бодолтой, тэгж ч ажиллацгаадаг болжээ. Хүн ажиллана, хөдөлмөрлөнө гэдэг нь эх орноо хөгжүүлэх, хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулахаар чин сэтгэлээсээ өөртөө байгаа эрдэм боловсрол, эрч хүчээ бүрэн гаргаж тодорхой амжилт бүтээлтэй нэг удаа олдох амьдралаа нэртэй төртэй сайхан өнгөрүүлэхийг зорьдог байлтай. Ажил хийх нэрээр хулгай хийж, худал ярьж, авлига авч, дуудуулах алдраа сэвтээж нэр нь ёрын хараал мэт сонсогддог болох нь гутамшиг бус уу. Одоо зарим нөхөд ажилладаг байгууллага, өрөө тасалгаагаа томруулж, ширээ сандлаа гоёж өөрийнхөө сул талыг ийнхүү тансаглалаараа хаацайлж их сүр бараатай сүрхий том болж харагдах гэж оролдох болжээ. Энэ нь “нохойноосоо гинж нь гоё юм” гэдэг үгийг санагдуулах юм.
Ажилд эзнийг нь үнэн шударгаар олж тавихаас илүүтэй нам, ах дүү, төрөл садан, танил тал ойр дотны хүмүүсээ мэддэг. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг уг ажилд тавьсан нь ёстой нүдийг нь олж онож хийсэн цөөхөн томилгооны нэг байж мэднэ. Үүнийг л ёстой “Ажил хийх эзнээ олдог” гэдэг үгэнд тохирч гэдэг нь түүний одоогийн хийж байгаа оновчтой ажлуудаас харагдаж байна гэлтэй.
Энэ хүн хэн нэгний татаас түлхээсээр өнөөгийн өндөрлөгт хүрээгүй аж. Хувиараа ажил эрхэлж, амьдралынхаа санхүүгийн тодорхой нөхцөлийг бүрдүүлж авсны дараа буюу “Гадаах нь гэртээ, гэр дэх нь гэдсэндээ орсон хүн” гэж бидний Монголчуудын ярьдгаар өөртөө хүрэлцэх хэмжээний хөрөнгө мөнгөтэй болж хаа нэгтээгээс, хэн нэгнээс илүү харж булуу долоож “юм” эрэхгүй болсон үедээ төрийн алба руу орж, багаас их рүү нь шатны гишгүүр алгасахгүй явж өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх, сурталчилах ажилдаа хувийн ашиг сонирхлын өчүүхэн ч зүйл хавчуулахгүй зөв байр сууринд байдаг нь телевизээр УИХ-ын чуулганы үйл явцыг дамжуулахад харагдаж л байдаг. УИХ-ын гишүүнийхээ үйлдэл бүхнээс нь бид хэнийг сонгож төрд илгээснээ эргэцүүлдэг.
Өнөөдөр Монгол Улс эх орныхоо баялаг, эрдэс түүхий эдээ гадагш гаргаж эдийн засгаа хөл дээр нь хөдөлгөж байгаа нь нэг их нууц биш. Энэ ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хийж байна. Энэ яамны бодлого, үйл ажиллагааг оновчтой зөв хөдөлгөснөөр улсын нийт эдийн засгийн үзүүлэлт эерэг болж урд өмнө гадаадад бодлогогүй тавьсан олон их өр зээлүүдийг төлж, ард иргэд эх орныхоо эрдэс баялгаас хувь хувьцаа авч эхэллээ. Урьд нь уул уурхай ажиллаж эрдэс баялгаа гадаадад гаргаж л байсан. Гэхдээ өнөөгийнх шиг ингэж ашиг, өгөөжтэй ажиллаж байсангүй. Улс орны оршин тогтнох тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар нутгийнхаа ихээхэн хэсгийг ямар ч бодлогогүй уул уурхайн тусгай зөвшөөрөл нэртэй бусдад тараасныг эхнээс нь эргүүлэн эмхлэн цэгцэлж байх шиг байна. Ер нь энэ яамны үндсэн ажил болох уул уурхай, эх орны эрдэс баялагтай холбоотой бүх асуудал шунал нь шулам болсон олон хүний нүд унасан жинхэнэ ашиг сонирхлын зөрчилдөөний төв цэг болсон ихээхэн хэцүү газар гэхэд болно. Энд үнэн шударгаар ажиллаж байгаа хүн зарим нэгний шунахай санаа шударга бус үйлдэлд саад болж ашиг сонирхлыг нь хөндөж байдгаас болоод үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлэг доромжлол, сайн муу хэл аманд орооцолдуулах нь их юм. Ажил хийсэн хэн хүнд хааяа хийдэл гарах нь байдаг л байх. УИХ-ын гишүүнээр сонгогдсон Баянгол дүүргийн тойрогтоо хүний нүдэнд харагдаж сэтгэлд үлдэхээр бодит ажлуудыг хийсэн байна. Эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хийсэн ажил бүхнийг тоочих нь илүүц биз ээ. Дүүргийнхээ удирдлагуудтай оновчтой, бүтээлчээр хамтран ажилласнаар боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүртээмж, орчин, нөхцөл мэдэгдэхүйц сайжирсан.
Дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласнаар 2020 оны орон нутгийн сонгуулиар нам дүүрэгтээ эрх баригч болж чаджээ. УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, дүүргийн МАН-ын хорооны дарга гээд олон ажлыг хариуцаад явж буйгаас нь Ж.Ганбаатар ямар хэмжээний ажилсаг, ачаалал даадаг нь харагдаж байна.
Энэ нь ирэх УИХ-ын сонгуульд энэ дүүрэгт өрсөлдөх гэж буй хүний хор шарыг буцалгаж үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв эрээн сөрөг зүйл одооноос хийгдэж байж ч болох юм. Манайд ажлаа сайн хийж өндийж өөдөөгөө үнэн шударгаар явж байгаагаа ямар ч хамаагүй муу аргаар доош нь татаж унагаад өөрсдөө өндөрт гарах гэдэг “тамын тогооны үлгэрийг” амьдралд жинхэнээр нь хэрэгжүүлдэг муухай араншин өнөө үед амь бөхтэй оршсоор байна. Засгийн газрын бүх яам. газар, сайд, дарга нар эх орон, ард түмнээ гэсэн зөв бодлого, сэтгэл зүрхтэй, ажил албаараа дамжуулан өөртөө ашиг олз хайлгүй чин үнэн сэтгэлээрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шигээ ажилладаг бол улсын хөгжил, Монгол хүний амьдралын түвшин арай өөр гэрэл гэгээтэй байх байсан. Одоо манай улсын хөгжил зарим талаараа чөдөртэй морь шиг дороо түгчиж хүн ардын нэг хэсэг нь ядуурч амьдралын ёроол буюу зарим сайд агсны хэлдэгээр “ул” руу унаж байна.
Удахгүй УИХ-ын сонгууль болно. Олон удаа сонгууль хийсэн. Сонгууль бүрийн дараах дөрвөн жил хийсэн сонголтондоо сэтгэл дундуур байдаг хүн тун олон. Сонгуульд хүн бүр идэвхтэй, ухаалаг хандахгүй, за яах вэ манай нутгийнх, миний намынх, их олон сайхан юм амлаж байгаа юм гээд хэн нэгний төлөө саналаа бодлогогүй өгдөг. Сонгуулийн сурталчилгааны үеэр ард олноо хөл хөсөр, гар амар диваажинд амьдруулах үлгэр их ярьж саналыг нь авдаг нөхөд олон болсон. Сонгогдсоны дараа тэдний ихэнх нь сонгуулийнхаа сурталчилгаа хийсэн болон сонгосон хүмүүсээ тас мартаж тэнгэрийн амьтан болох нь их. Ирэх сонгуулийн дараа байгуулагдах УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн үед “Төрийн дуулал” эгшиглэхэд залилагч, авлигач, албан тушаалын ба хулгайн хэрэгт орооцолдсон хэн нэгэн хүн бохир гараа элэг, зүрхэн дээрээ тавьчихсан эх оронч, их том хүний дур эсгэн гишүүний тангараг өргөхөөр дээгүүр хараад зогсож байвал яана аа. Тийм эмгэнэлт гашуун үзэгдэл гаргах үгүйг сонгуулийн тойрогт нэр дэвших болон хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох хүний нэрсийн жагсаалт гаргах улс төрийн намууд, мөнгөгүйгээсээ болоод сонгогдох эрхээ тас мартаж, дөрвөн жил тутамд зөвхөн сонгох эрхээ эдэлж байгаадаа хөөрсөн сонгогч та бид л мэдэх болж дээ. 1990 оноос хойш Ерөнхийлөгчийн 8, УИХ-ын 8, орон нутгийн 8, нийт 24 удаагийн сонгууль болжээ. Бидний ихэнх нь ялангуяа ахмад үеийнхэн мэргэжлийн төдийгүй мэргэшсэн сонгогчид болсон гэхэд хилсдэхгүй. Ирэх УИХ-ын сонгуулийг сэтгэлийн хөөрлөөр бус ухааны ураар долоо хэмжиж дахин дахин эргэцүүлэн бодож сонголтоо хийх юмсан. Хэн нэгнийг сонгох, эс сонгох тухай ярих, бичих нь хүний сонгох, сонгогдох эрхэд халдсан хэрэг болох биз. Гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн нэг бодол байдаг даа. Тэр нь оновчтой мэргэн байгаасай.
Баянгол дүүргийн ахмад настан Ү.Бямбаа
Сэтгэгдэл62
Сайн хүн үү? Хулгайч биш бол боллоо. Сүлжээ дэлгүүрүүдээс нь сайн асуух хэрэгтэй
Далд ор. Оргил дэлгүүртээ очиж худалдагчаа хийвэл таарна.
ФИСТАА БҮР БААС ХҮРЧ БӨӨЛЖИС ЦУТГАЧИХЛАА !!!!!!ОРГИЛИЙН ХУЛГАЙЧ ГАНБАА БАРАГ БУРХАН ХАВЬЦАА ШААЛАА Л ДАА
Үүнийг бичсэн Ү.Бямбаа гэгч Ганбаатарын Баянголчуудад тараасан гурилнаас нь хүртэж их баярлаж дээ. Түүнээс бусдаар улсын зардлаар хүүхэдтэйгээ гадаадад зугаалснаас өөрГанбаатарын гийгүүлсэн юм гэж огт байхгүй. Үүргийнхээ дагуу бензин шатахуун цагт нь оруулж ирээгүйгээс болж малчдыг зуданд ялагдуулсан. Сонгогчдийнхоо санал хүсэлтийг хүлээж авдаггүй шавар баримал даа. бензин ш. Ул
ХАРИН Ч ГАНБААТАР ОРОС АХ НАРАА ХҮНДЭТГЭЖ ҮЗДЭГИЙН ХҮЧИНД МОНГОЛЧУУД БЕНЗИН ШАТХУУНААР ТАСРААГҮЙ РУСИФОБЧУУД ОРСЫГ ҮЗЭН ЯДАГЧИД МОНГОЛ УЛС ЛЕНИН СТАЛИН СҮХБААТАР ЧОЙБАЛСАНГИЙН МАН НАМЫГ УСТГАЖ БЕНЗИН ДИЗЕЛГҮЙ ТӨМӨР ЗАМГҮЙ ЦАХИЛГААНГҮЙ ХҮНС ХООЛГҮЙ БОЛГОХЫГ ХҮСДЭГ НЭГДЭЛ ХАМТРАЛЫГ МАШИН ТРАКТОРЫН СТАНЦЫГ БОРДОО ШИМТ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮПИЙГ МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН СТАНЦУУДЫГ ХУВЬЧИЛЖ ЦӨӨХӨН ХҮНИЙ ГАРТ ӨГСНӨӨС МОНГОЛ МАЛ ЖИЛ БҮР ХОРОГДСООР БАЙХ БОЛНО ИРЭХ ЖИЛ ГАЗАР ТАРИАЛАН МАА БҮР ХЭЦҮҮ БОЛНО МАЛ ҮХВЭЛ МОНГОЛД ЗАГАС БАЙХГҮЙ
МАН хөгшин төгцгүүдэд чихэр хүлхүүлж байгаад авлигач хулгайч дээрэмчид олигархиудаа магтуулаад эхлэв үү? Энэ гөлийсөн нүдтэй хулгайчийг энэ сонгуулиар зайлуулах естой.
хүний өмнөөс ичих ч лүд юм даа
Үхсэн нохойн оцгор. Энэ засагт зөв томилгоотой ганц ч сайд байхгүй. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй
Хахахаха
Нээрэн энэ бичсэн хүний өмнөөс гөбс улайчихлаа. Яаана даа аяга гурил үмх махнаас сонгуулиа худалдсан иймэрхүү нөхдүүдээс болж Улс орон сүйрч байна.
энэ хүйтэн царайтын буруугаас болж малчид дизель түлшгүй болж, нүүж бас өвс тэжээлээ татаж чадаагүй ш дээ
ГАНБААТАР ОРОС АХ НАРТАЙ ШУДРАГА ХАРЬЦААТАЙ ХҮНДЭТГЭДЭГ СУУРЬТАЙ ЗАЛУУ УЧРААС УЧРААС ЮУГААР Ч ТАСЛААГҮЙ АН БАЙСАН БОЛ ДУУСАА ГАТАХУУН ТӨМӨР ЗАМ ЦАХИЛГААН ХҮНСГҮЙ БОЛНО ӨВС ТЭЖЭЭЛ БОРДООГҮЙ БОЛНО
ФИСТАА БҮР БААС ХҮРЧ БӨӨЛЖИС ЦУТГАЧИХЛАА !!!!!!ОРГИЛИЙН ХУЛГАЙЧ ГАНБАА БАРАГ БУРХАН ХАВЬЦАА ШААЛАА Л ДАА !!!!! АЛУУРЧИН ОРОСЫН ЗОЛБИН НОХОЙ БУЗАР ЖИНГЭР ДАЛД ОР !!!!!!!!!!!!!!!!
Орос ах!!! фаак юмаа. зүгээр мөнгийг нь өгөөд шатахуун авчиж болдоггүй юмуу? Зарах айл нь зарахгүй гээд бгаа юм бол дэлхий дээрээс хайж олох боломжийг нь бүрдүүлэх нь энэ хүний ажил шдэ сдаа. яагаад бизнесийг бизнесээр нь байлгаж болдоггүй юмбээ
Нөгөө мөнгөтэй хүнийг долооно гэдэг нь энэ үү.
Данхан толгойт баньд сайдын албан тушаалыг МАН-ын 60 тэрбумынхаа уламжлалт арга барилаар Бадамжунай ,Ми данжаад нартайгаа барьцаж зарж арилжсан.Данхын сайд нар бүгд хувьдаа компанитай баян олигархи авлигач хулгайч нар.Мэргэжлийн нэг ч сайд байхгүй..Ганбаатар бол оймс зардаг ганзагын наймаачин.Үхсэн нохойных нь мэргэжил.Монгол ийм байгаа тулдаа хөгжихгүй байгаа юм.
Гуцнам бэ
Өөрөө өөрийгөө магтаж бичдэг болох нь ээ. Ха ха
Захиалгатай бичвэр.
Юун олон юм бичиж толгой эргүүлдэг юм, хулгайч л юм бэа шүү дээ, МАН биз дээ, тэгвэл гарцаагүй хулгайч
Сонгууль угтсан хийрхэл эхэллээ дээ ингээд л их сайн хүн гээд л янз бүрээр бичүүлж байгаад л өнгөрсөн сонгуулиар гарсан шүү. Одоо бас л тэр тактикаараа л эхэллээ дээ. Өндөр настан гэчихжээ хэхэ
Энэ Ганбаатар ямар ч байсан гудамжнаас төрд орж ирсэн өсөхийн өлөн гуринхуудын нэг биш, хувийн бизнес хийж, төрөөс мөнгө хумслах шаардлагагүй болсон хүн!!!
Мөнгө авч захиалгаар худал юм бичихээ болих хэрэгтэй. Хүнд үйлдвэр, уул уурхайн талаар А- ч байхгүй, дэлгүүрийн эзэн энэ ажлыг хийж чадахгүй нь тодорхой. Дор нь байгаа хруу дарам цөөн мэргэжилтнүүд нь л Яамны ажлыг дэн дун явуулж байгаа ш дээ.
инээдтэй юм, энэ өвгөнд атга гурил 2 чихэр өгч дээ. лалар ганбаатар чихрээ л худалд.
Пялдагдсан үгэнд нь бялуурчихлаа. Арай л эвгүй захиалгат нийтлэл үү
яруу найраг уран зохиол уран зохиолын орчуулга буриадууд тэргүүлж байв хөгжмийн зохиолчид гочиг сумлаа лувсан шарав түмэндэмбрэл уртын дуучин норовбанзад цагааны цэгмид ээс өөр хүн өнөө хүртэл ггарч ирээгүй Орсод төгссөн хүүмүүс хүчирхэг байжээ хэлний ринчен лувсанвандан дамидинсүрэн с галсан
Яасан долигнуур тролл вэ ёстой зэвүү хүргэчихлээ
Битгий тэнэгт. Ийм олигарх хэрэггүй. Пээдийсэн их зантай новшийн амьтан бдаг юм бна лээ.
Нөгөө л коммунист намыг мухар сохроор дагаж далдганадаг, үр хүүхдээ, ирээдүйгээ боддоггүй, ахмад настан нэртэй монголыг дайсагнадаг этгээд бичиж дээ хөөрхий.
Мэдээж сонгууль...Мэдээж мөнгө ...Мэдээж энэ мэт өндөр настнууд Монголын төр буруу болоход их үүрэг гүйцэтгэж байгаа Буруу нь энэ хүнд эсвэл Ганыаатаригэгчид биш....Энд залуус нь оролцоо муу ,бас
Мэдээж сонгууль...Мэдээж мөнгө ...Мэдээж энэ мэт өндөр настнууд Монголын төр буруу болоход их үүрэг гүйцэтгэж байгаа Буруу нь энэ хүнд эсвэл Ганыаатаригэгчид биш....Энд залуус нь оролцоо муу ,бас залуусд улс нэхээс илүү өөрсдийгөө бодож гэрээс хол Оюутолгой Тавантолгой бусад уурхайг хэсэж яваатай холбоотой байх
Салаавч долоо Бямбаа хөгшин төгцөг өө!!!
Tenegteerei
Hogiin novsh zallaarai
Хятадуудад ашигт малтмалын лиценцийг мөнгөөр, хаиулаар худалдсан, эх орны газар шороог зарсан энэ шуналтны тухай бичдэг мөн нүүрээ ширлэсэн, хэнд ч худалдагдах адгийн шаар. Ер нь манай Увсынхныг эд хөрөнгөнөөс арай холхон байлгахгүй бол эх орон гэж байхгүй болно шүү.
сонгууль дөхөхөөр галзуу солиотой гэмээр хөгийн хөгийн юм их бичих юм дөө хөөрхийс :))
Гоё пялдага бөгс цүнхчингүүдл монголыг идэж дууслаадаа
Гоё пялдага бөгс цүнхчингүүдл монголыг идэж дууслаадаа
Тийм байхаа. Ийм хэдэн сайхан сайдтай болчиг Монгол тасарч хөгжих юм байна л даа.
Төр, засагт ямар ч хэрэггүй хүн бол Ганбаатар мөнөөс мөн, ямар ч мэдлэг, чадваргүй. Хувийнхаа ажлыг хийсэн дээр дээ.
Төр, засагт ямар ч хэрэггүй хүн бол Ганбаатар мөнөөс мөн, ямар ч мэдлэг, чадваргүй. Хувийнхаа ажлыг хийсэн дээр дээ.
Ганбаатар төрд хэрэггүй ээ. Чихрийн худалдаагаа хийвэл таарна
Ганбаатар төрд хэрэггүй ээ. Чихрийн худалдаагаа хийвэл таарна
Хошгоруулаад урд зүгийн дэмжлэг өндөр нөхөо шүү
Хаха
Бид нэгнээ муулах тусам мөхөх гол нь Монгол үг, удамшил генийн инженерчлэл чухал ухаарал бидэнд хэрэгтэй шүү .....
Төрийн Сайд шүү санаатай юм бол арай л ичгэв тэр, улайм цайм чааж бгаа юм биш үү ! Хуучин ЗХУ-д ТМС төгссөн л хүн юм гэлүү, хи хи хи.....
ГАНБАА ЯАХ ВЭ ТА НАР ЧИНБАТЫН НОМИН ГЭЖ САЙДЫГ ЯАНА АА ОДОО ИЧИХГҮЙ ИХ ХУРАЛД ҮЗНЭ ГЭХ БАЙХДАА ТӨР ЗАСАГ ИЙМ ХУЛГАЙЧДААР ДҮҮРВЭЛ МОНГОЛ ХӨГЖИХ ҮҮ
ГАНБАА ЯАХ ВЭ ТА НАР ЧИНБАТЫН НОМИН ГЭЖ САЙДЫГ ЯАНА АА ОДОО ИЧИХГҮЙ ИХ ХУРАЛД ҮЗНЭ ГЭХ БАЙХДАА ТӨР ЗАСАГ ИЙМ ХУЛГАЙЧДААР ДҮҮРВЭЛ МОНГОЛ ХӨГЖИХ ҮҮ
Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн гэж боддог.Хийгээд байгаа хүнийг цааш жийдэг,хийхгүй хүнийг худлаа магтдаг.
Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн гэж боддог.Хийгээд байгаа хүнийг цааш жийдэг,хийхгүй хүнийг худлаа магтдаг.
Оргил сүлжээ нь ажилчдаа яадгийг мэдэх үү. Чи тэнд нь ажиллаад үз дээ
Ахаа, намбатай өтлөөрэй. Наадах панзчинг чинь гадарланаа
Ж.Ганбаатар сайдын хийж бүтээж байгаа бүх ажил улс орон ард иргэдийнхээ төлөө байдагт гүнээ талархаж бна.Энэ эрч хүчээрээ сайн ажиллаараа. Зарим хүмүүсийн янз бүрээр бичиж байгааг битгий тоо таны шудрага сайн ажиллаж байгааг Баянголчууд мэдэж байгаа гэдэгт итгэж бна.Амжилт хүсьe.
Chadwargui hun ichij dald or
Chadwargui hun ichij dald or
Хэхэ ахмадууд мэргэшсэн сонгогчид гэнэ мэргэшсэн саналаа худалдагсад гэвэл таарна.доромжилж байгаа биш ирээдүйгээ хулгайлагсад ш дээ
Хэхэ ахмадууд мэргэшсэн сонгогчид гэнэ мэргэшсэн саналаа худалдагсад гэвэл таарна.доромжилж байгаа биш ирээдүйгээ хулгайлагсад ш дээ
Өндөр настан та жаахан ичиж амьдармаар Үнэндээ Ганбаатар гэгчийг Монголын уурхайчид, геологичид тэсэн ядан байгаа нь үнэн шүү
Хуцаж байх шив оргил дэлгүүрдээ л нэмлээ өөр юу ч хийсэнгүй муу хувалз фоёдол зайлуул л таарна
Ж ганбаатар түлш маргааш ирнэ гэж олон удаа худлаа хэлсэнээс болж олон мал хорогдуулсан Оюуэрдэнэ худалч сайдад яагаад арга хэмжээ авдаггүй ямар учир вэ
🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🧸