
ДУБАЙ, 2024 оны тавдугаар сарын 11 /ТАСС/. Кувейт улсын эмир шейх Машааль аль-Ахмед аль-Жабер ас-Сабах тус улсын нэг танхимт парламент болох Үндэсний хурлыг тараахаар шийдвэрлэснээ баасан гарагт зарлан мэдэгджээ.
“Кувейтийн улс төрийн тавцанд үүссэн зөрчилдөөн нь биднийг цаашид дуугүй суух аргагүй байдалд хүргэлээ. Улс орныхоо эрхэм дээд ашиг сонирхлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг бид авах ёстой. Ийм учраас Үндэсний хурлыг тарааж, Үндсэн хуулийн зарим заалтын үйлчлэлийг 4 жилээс хэтрэхгүй хугацаанд зогсоож байна” хэмээн шейх Машаал улс үндэстэндээ хандаж хэлснийг төрийн мэдлийн телевизээр дамжууллаа.
KUNA агентлагийн мэдээлснийг үзвэл, парламентын эрх мэдэл түр хугацаанд эмир болон сайд нарын танхимд шилжинэ.
Эмирийн хэлснээр бол, парламентыг тараах шийдвэр нь депутатууд ба засгийн газрын гишүүдийн хооронд үүссэн зөрчилдөөнөөс үүдэлтэй ажээ. “Сүүлийн үед Кувейт улс хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа учраас улс орноо аврах, түүний эрхэм дээд эрх ашгийг хангахад чиглэсэн шийдвэрийг гаргахын тулд эргэлзэн тээнэгэлзэх, сунжруулан удаашруулах эрх бидэнд үгүй” гэж эмир Машааль онцлон тэмдэглэлээ.
Кувейтийн парламентын ээлжит бус сонгууль 4 дүгээр сарын эхээр болсон бөгөөд энэ нь өөрийн ах болох шейх Наваф аль-Ахмед аль-Жабер ас-Сабахыг нас барсны дараа 2023 оны 12 дугаар сард албан тушаалдаа орсон одоогийн эмирийн үед болсон анхны сонгууль байв. Шейх Машааль өмнөх парламентыг 2 дугаар сарын 15-нд тараасан бөгөөд энэ шийдвэрээ “парламентын гишүүд Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчсөн, бусдыг доромжлон гутаасан зохисгүй үг хэллэг хэрэглэсэн”-тэй холбон тайлбарлаж байлаа.
Персийн булангийн бусад улстай харьцуулахад Кувейтийн парламент нь улс орондоо илүү нөлөөтэй бөгөөд улс төрийн тогтолцооны тогтвортой байдал нь хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалууд хэрхэн хамтран ажиллаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Тус улсад улс төрийн намуудыгг хориглосон боловч сөрөг хүчний байр суурийг илэрхийлдэг олон нийтийн нэгдлүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд тэдгээр нь олон нийтийн байгууллагууд, шашны бүлгүүд ба омгуудын эрх ашгийг төлөөлдөг байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл5
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Чи муу оросын гар хөлүү хужаагын бөгсүү
Баялагтаа эзэн болж улсаа хөгжүүлж чадсан арабчууд мундаг байна.
Олон намын тотолцоо гэгч бол барууныхны хорон санаат хагалан бутаргах бодлогоо өнгөлөн далдалсан тогтолцоо юм. Манай орны нөхцөлд АН гэгч гамингийн шээснүүд, рецедевист гэмт хэрэгтнүүд орогносон өмхий жорлон тэдний гар хөл болж хорлон сүйтгэж ирлээ.Манай иргэд Монгол улсын хөгжлийн чөдөр тушаа болсон олон намын тогтолцоог халах ёстой. Нэг намаар удирдулсан БНХАУ,Вьетнам,Сингапур гэхчлэн улсууд яаж хөгжуиж харин хоосон ардчилал донгоссон улсууд яаж доройтон сүйрч байгааг дэлхийн бодит байдал нотлон харуулж байна. Ардчиллын үлгэр жишээ гэж хуцдаг АНУ гэхэд намуудын зөрчлөөс үүдэн яаж уруудан сөнөж буйг бид харж байна. Сүүлдээ, бид тэднээс сураад байна уу,тэд биднээс суралцаад байна уу гэдгийг ялгахад хэцүү болж байна.Дүр эсгэсэн хуурамч ардчилал үтэр түргэн үнсэн чандруу болтугай.