
Бид байгалийн баялаг ихтэй, газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн, боломжийн хувьд дэлхийд атаархмаар оронд амьдарч байна. Гэвч эдгээр боломжийг бодит хөгжил болгох нь бидний гарт байсан ч, үр дүн нь хангалтгүй хэвээр.
Ихэвчлэн бид асуудлаа төр засаг, улстөрчид рүү чихэж, өөрсдийгөө хөндлөнгөөс ажиглагчийн байр сууринд тавьдаг. Гэтэл улстөрчид бидний дундаас л төрдөг, бидний сонголтоор эрх мэдэлд очдог. Хариуцлагагүй төр гэдэг – хариуцлагагүй сонгогчийн тусгал юм.
Өдөр тутмын жижиг үйлдлээс үүдэлтэй олон дутагдал Монголчуудад бий. Хууль дүрмээ зөрчих, авлига өгөх, ажлаа хайнга хийх, зөвхөн өөрийн эрх ашгаа урьдчилан тавих гэх мэт. Энэ бүхэн нийлээд нийгмийн соёлыг, цаашлаад улсын хөгжлийн хурдыг тодорхойлдог.
Хэрэв бид өөрчлөлт хүсч байвал хамгийн түрүүнд өөрсдийгөө өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Сонирхлын биш, зарчмын сонголт хийх; шударга бусыг хараад дуугүй өнгөрөхгүй байх; өдөр тутмын ажилдаа чин сэтгэлээсээ хандах. Хөгжил бол зөвхөн төрийн бодлого биш, иргэн бүрийн хандлагын үр дүн юм.
Тиймээс “Монгол яагаад хөгжихгүй байна вэ?” гэдэг асуултад хамгийн эхлээд “Би өөрөө юу хийж байна вэ?” гэж хариулах цаг болжээ.
Э.Солонго
Сэтгэгдэл10
Өөрсдийн хандлагадаа таарсан нийгэмд л амьдарч байгаа ... Хариуцлагын тухай ойлголт байхгүйтэй ижил. Санал нэг байна.
Өөр хэн байхав, 70 хувь нь усан тэнэг юм чинь.
Монголд 1000% буруу байгаа.
орсоос салан тусгаарлаж оростоо анхны хөршийн анд найзын үүднээс хандахгүй өрсөлдөгч шиг үзсэнээс гаднын техникийн тусламж сургууль эмнэлэг эрүүл мэнп муудаж эрдэм шинжилгээний игститутууд муудаж нэг компанид нэг захирал биш олон удирдах зөвлөлийн дарга нар идэж ашгилж доороос ард түмэн шалгах үгээ хэлэх ардын хянан шалгах байхгүй шүүхийн ардын төлбөлөл байхгүй хөрөнгөтний анархи нийгмийг тогтоосноос зэрлэг малчдын балмад феодал ноёд олигархын холилдсон нийгэм тогтсон машин унасан согтуу балмад монгол
Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Ядуу хүн гэж мунхаг тэнэг эргүү бүдүүлэг харанхуй монголчуудыг хэлдэг юм.
Монгол улс хөгжихгүй байгаа гол шалтгаан нь бид мөнөөсөө мөн шүү дээ. Сонгуулиар үргэлж буруу талд нь саналаа өгнө. Ёстой Ухаангүй ноёнд Урагшгүй албат гэдэг л болоод байна. Ажил хийх дургүй, залхуу хойрго, хариуцлагагүй байдлаа мэдэхгүй үргэлж бусдаас бурууг хайна. Гар хөл, толгойгоо ажиллуулах туйлын дургүй. Залхуу эмгэн завагтаа хүрч чадахгүй турж үхнэ гэдэг л болоод байна даа. Одоо төрөл бүрийн халамж, элдэв жагсаал цаглаанд оролцсон, зохион байгуулсан хөлсөөр амьдрахаа больж жинхэнээсээ хөдөлмөрлөцгөөе!
Монгол хөгжихгүй байгаагийн буруутан нь улсын төсвөөсөө давсан их наядаар хулгай, луйвар хийж идэж ууж байгаа олигархууд, хулгайчид.....
Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн хүн гэж мунхаг тэнэг эргүү бүдүүлэг харанхуй монголчуудыг хэлдэг юм.
асар их байгалийн баялагтай гэж ард түмнийг төөрөлдүүлэхээ болиорой. манайд нүүрс бол бгаа, гэхдээ энэ бол түгээмэл тархацтай ашигт малтмал ш дээ, хятадууд авбал авна, авахгүй гэвэл тэгээд дуусаа. далайд гарцгүй болохоор өөр улс авахгүй. хүн ам цөөн, газар нутаг хэт том бгаа нь хөгжлийг боомилж байгаа давагдашгүй хүчин зүйлс шүү
нүүрс бол бараг бүх улсад бдаг ш дээ