
Цагдаагийн Ерөнхий Газар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Олон нийтийн цахим сүлжээнд Ган-Очир гэх цахим хэрэглэгчээс “ЦЕГ анхаар !!! Бусдаас захиалга авч зохиомол хэрэг үүсгэж, бусдын компаний хувь хувьцааг дээрэмддэг, авч өгдөг цагдаагийн хурандаа нарын мафи байдаг болсон байна” гэх гарчиг бүхий цагдаагийн байгууллагын алба хаагчийн зургийг ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг түгээсэн.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны эрх ашиг сонирхолд халдахгүй байж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү." гэсэн байна.
Сэтгэгдэл4
Энэ нэг матрын зураг байсхийгээд мэдээнд байхын, яачихсан юу хийсэн мэлхий вэ? Од мод нь юмуу?
Энэ матарт бусдын нэр хүндэд халдах гэсэн бүлэглэлүүд мэдээ гэгчийг бэлтгэн өгч нохойд барьдаг мод болгон ашигладаг бололтой юм билээ. Оргон зайлсан энэ этгээд од болчих, тэмцэгч болчих санаатай лайвдаад байх шиг байгааа юм.
Харгис садист гээд есөн шид нь бүрдсэн нөхөр гэх юм. Үнэн юм болов уу?
Гүжирдлэгээ зогсоо