
Монголын ард түмэн, хүн ам өөрийн жинхэнэ элитүүдийг, элит давхрааг төрүүлэн гаргахад онцгойлон анхаарах шаардлагатай болчихлоо. Эс тэгвээс ёстой нөгөө “түрийний бөөс толгойд гарчихдаг” үзэгдэл энэ зууныг дуустал үргэлжлэх бололтой. Түрийний бөөс толгойд гарснаас болж сүйрсэн, мөхсөн улс орон олон шүү дээ.
Дэлхий дахины түүх уншсан, судалсан хүмүүсээс асуугаарай. Азийн жишээ энэ, Европын жишээ тэр, Америкийн жишээ, Африкийн жишээ гээд л тоочиж гарах байх...
Эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовдог, сэтгэлээ чилээдэг, өөд нь татах, хөгжүүлэхийн тулд байгаа бүхнээ зориулдаг, хүн ардаа ухааруулах, гэгээрүүлэхийн хүсэлд бүх насаараа хөтлөгдөж амьдардаг, энэ цаг үеийн амьд бурхан гэгдэхээр хүмүүс амьдралын бүх хэсэгт, үйлдвэрлэлийн бүх салбарт хот, хөдөөгүй төрөн гарах аваас энэ дөрвөн сая хүрэхгүй хүний амьдрал дорхноо л “Диваажингийн Монгол хувилбар, биелэл” болчих нь тодорхой юм. Шударга ёс, хүмүүнлэг сэтгэл, чин эрмэлзэл, бүтээлч зүтгэл, хүн бүрийн хөдөлмөр, оролцоо байх аваас Монголд минь өөр дутах юм үгүй шүү дээ. Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимтэй хөрс шороо, зүсэн бүрийн ашигт малтмал, өргөн уудам нутаг дэвсгэр! Юу л бол юу байгаа билээ...
Улс орон нэг бүрийг зөв, тэргүүний хүмүүс нь л манлайлж, удирдаж байх ёстой. Шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэл, амьдралын их туршлага, биетэй бодитой бүтээл, хувийн нэр, төр, өндөр ёс суртахуун, тэвчээр, хатуужил – ийм үзүүлэлтүүдээр салбар нэг бүр манлайлагчдаа үнэлж, тодруулж байх учиртай.
Нийгмийг бүтээдэг жижиг, дунд, том нэгж бүхэн өөрийн гэсэн манлайлагчидтай байх аваас л тэр нэгж байнгад дэвшиж, дээшилж байдаг. Дан ганц хурга, ишигнээс, эсвэл тугал, бяруунаас бүрэлдсэн ямар ч том сүрэг богинохон хугацаанд л сүйрнэ, мөхнө шүү дээ. Тиймээс л амьтан бүхэнд хүртэл сүргийн бүтэц гэж буй, манлайлагч, удирдагч гэж буй. Ийм барилдлага, зохицлын улмаас, мөн амьдрал, оршлын бодит шаардлагаар улс орон бүрд, нийгэм бүрд элитүүд, элит давхраа заавал гарч ирэх, байх учиртай. Гэхдээ элитүүд, элит давхраа нь хуурамч, дүр эсгэсэн, баг өмссөн, жинхэнэ нүүрээ, мөн чанараа нуусан, ам ажил нь зөрсөн, “хүний арьс нөмөрсөн хээрийн зальхай чононууд”, хачиг, хувалзнууд байх аваас тэд юуны нь элитүүд байх билээ.
1990 оноос хойш Монгол оронд, монголын нийгэмд үндэсний жинхэнэ элитүүд, элит давхраа төрөн гарсангүй, манлайлагчдын эгнээ бүрэлдсэнгүй. Цагаан захтангуудын элдэв бүлэглэлүүд буй болсон хэдий ч бүгд л илчлэгдсэн болон илчлэгдээгүй байгаа шуналын микробууд юм.
Ер гаруй жил наслаад өөд болсон нэгэн томоохон сэхээтэн өвгөн 2023 оны хавар намайг дуудаж уулзаад “Монголыгоо хэний гарт үлдээгээд үхэж байгаагаа бодох тусам л харамсал төрөх юм. Зэрлэг капитализмын шатанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл, зүрхтэй элит давхраа төрдөггүй гэлцэх юм. Тэр үнэн үү?” гэж асуугаад хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байж билээ. 30 гаруй жил намынхаа томчуудын булхай, луйврыг харсаар, мэдэрсээр илтэл алдаж цөхөрсөн өвгөн философичийн (үзэл сурталчийн) гунигтай харц зүрхийг минь шимшрүүлсэн юм.
“Эрин үеийнхээ оюун ухаан, нэр төр, нандин чанар” гэгдэж байсан намынхаа өнөөгийн удирдах бүлэглэлд тэр хүн бүр илт өширхсөн үг хэлж, занаж зүхэж байв. Өвгөрсөн бие, доройтсон эрүүл мэнд, цөхөрсөн сэтгэл санааг нь бодоод би “гал дээр тос нэмээгүй” юм. Гэхдээ тэр хүний өгүүлсэн бүхэн нь үнэн байсан билээ.
Дээр, дооргүй л ард түмэн жинхэнэ манлайлагчаа, элит давхраагаа үгүйлсээр, хүлээсээр байдаг ажээ… “Манай үеийн, мөн бидний дараах үеийн том дарга нар (1990 оноос өмнөх) бараг бүгд л хувийн компаниудад нууц, далд зөвлөх болж, бүх хэрэгтэй мэдээллийг өгч, зарж хөрөнгөжлөө шүү дээ. Ийм дээрээ тулна гэж ах нь төсөөлөө ч үгүй явж…” гэхчилэн, бүр арваад хүнийг нэрлэж, шогширч байж билээ… Тэдний дунд сайд байсан, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ерөнхий сайд байсан хүн нэр, хоч, аймагтайгаа дурдагдаж байлаа. Бүх насаараа зарчимч, ёс зүйтэй, шударгадуу явж ирснийг нь би үеийнхний нь үг, ярианаас мэддэг байсан болохоор тэр хүний гомдол, харуусал тун ч ойлгомжтой байв. 1900-1924 оны хооронд, 1924-1990 оны хооронд, 1990-2024 оны хооронд Монголын жинхэнэ эх орончид, элитүүд чухамдаа ямар хүмүүс байв аа?
Энд элдэв зүсмийн нэр төр, ашиг завшаан хөөцөлдөгсөд, гадны гар хөл бологсод, утсан хүүхэлдэйнүүд мэдээжээр нэрлэгдэхгүй нь тодорхой юм. Гэхдээ энэ талаар хийгдсэн баримт нотолгоотой, маргаан үл дагуулахуйц онол, аргазүй, аргачлал бүхий судалгаа одоо хэр алга байна.
Ил ажиллаж, сонгогдож, томилогдож байгуулагдсан төр, засгийн гарт бүх эрх мэдэл байна уу?, эсвээс “гүний төр, засаг” гэгдэгч олигархиудын далд, нууц нөлөө бүгдийг мэдэж, шийдэж байна уу? Монгол орон бүрэн эрхтэй тусгаар улс мөн үү?, эсвэл гадны хүчтэй, далд нөлөөнд боомилогдсон хараат улс юм уу? Эдгээр асуудлаар хийгдсэн судалгаа, тодруулж тогтоосон шинжилгээ, нотолгоо ч мөн алга байна. Дээрх асуудлаарх гадны судлаачид, улстөрчдийн санал, үнэлгээ ч олон янз хэвээрээ, эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлдэг байдал ч давтагдсаар байна. 33 жилийн туршид хулгай, луйвар хийсэн, авлига авсан хүмүүсийг төр, засгийн өндөрлөгт үлдээмээргүй байна. Тэдний хамсаатнуудаас ч салмаар байна. Элитүүд мэтээр тэднийг үзмээргүй, үнэлмээргүй байна. “Бурхдын суудалд чөтгөрүүдийг залаад байх юм бол” бид ер өөдлөхгүй, хөгжихгүй шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл19
Монгол хүн бүр үхэхээсээ өмнө МАН-ын дархлагдсан хулгайч дээрэмчдээс нэгийг алж устгаж дэр хийж үхэх хэрэгтэй. Тэгвэл Монгол улсын төлөө хийж байгаа буян тэр болно.
Ямар ард түмэн байна, тийм л төр засаг тогтоно. Улныханы байдлыг ажваас өөрчлөлт ирэх цаг болоогүй байна.
элбжгдорж улныханыг сайн ашиглаж төрийн эрхийг авч сүйрүүлсэн МАН ямарч үнээр хамаагүйөнөөгийн сонгуулийг ардчилалд өгч болохгүй дээрэмдүүлж болохгүй зи энхболд царцааны нүүдлээр авдаг шүү
4 жилд авах цалин нь нийлээд үсрээд л 180 сая төгрөг гэсэн их хурлын гишүүний цалин ! Тэгтэл 3 юмуу 4 тэрбум төгрөг баараггүй зарлагадаж байж гишүүн болж байгаа нөхдүүд жинхэнэ эх орончид юм биш үү ! Сонгогдож чадалгүй олон тэрбумаар шатаж байгаа дэвшигчид бүр эх орончид юм биш үү ! Гарчихаад 7 юмуу 8 тэрбумын авлига аваад шархаа нөхнө гэж тооцоолж байгаа бол монголын төрийг бассан хэрэг болно ! Баригдахгүй хийж чадна гэсэн цөөхөн нөхдүүд л бий голдуу хуучин хулгарууд ! Нэрлэсэн ч чадна ! Одоо үёд дор нь чихдэнэ шүү гэдгийг хэлэх хэрэгтэй ! Их хурлын гишүүн болох тийм ашигтай юмуу !
Номтойбаярыг бол ойлгож байна Цагаан суваргаа буцааж төрд алдахгүй гэж гишүүн болох гэж байгаа юм !
Зүгээр сууж байгаад хятадуудын захиалсан хуулийг баталж сая доллар авахыг хүсэхгүй тийм усан тэнэг байх уу? Үдээс өмнө 76 сая доллар өгвөл хуулийг чинь баталж өгнө гээд Дамдинням гүйж явсан гэсэн яриа байгаа шүү.
Ямар эх орончид. 5 шударга залуу шиг үү, ха ха. Попчингууд л лав биш шүү
Үнэн
Төрийн Шудрага Түшмэлүүд нь Суудлаа Хулгайч луйварчдад дээрэмдүүлсэн тул Төрийн Ш.Түшээд суух суудал бхгүй учир "Хоосон суудал "гэх Асуудал бхгүй?!
ганц туйлтай дэлхийн хортой аюултай түрэмгий аюул байнга санаатай учруулдан барууны орнуудад харьцаж эхэлсэн цагаас тэдний вассал гар хөл болж гадны цөөврүүдтэй нийлэн улс орноо эхнээсээ элбэгдорж очирбат ардчилсан намын хүмүүс хувьчилж хувьдаа авч цэнхэр ягаан тасалбар гэж гошгоруулан аж үйлдвэр ХАА -г устгасан СИСТЕМИЙН АВИЛГАЛЫГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН Одоогийн засгийн газар найман жил тэмцсээр одоо амжилтанд хүрч надаад дотоодын олигархаас байгалын баялаг уул уурхайгаа салган авч авлигатай хатуу тэмцэж цахим орчноор хиймэл оюун ухаанаар эрүүлжүүлж эхэллээ энэ засгийн газар дараагийн шатанд Ардын баялагийн сангаар шалгуур болгон бүхнийг хянах нь гарцаагүй зөвхөн одоогийн МАН НАМ ЗАСГИЙН ГАЗАР гарч байж шинэтгэлийг үргэлжлүүлэн хөтөлбөр хэрэгжинэ ШИНЭ ХОРШОО уулс доргитол бужигнуулж ус эрчилтэл бургилуулж хөлгүй нь дэлнээс шүүрч хөлтэй нь үсэрч мордоод хөтөлбөр хэрэгж
НЭГДҮГЭЭРТ БИД ЗАЛААД БАЙГАА ЮМ БИШ. БИДЭНТЭЙ БИДЭНГГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ ЗАЛДАГ НУУЦ СИСТЕМ, БАС ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОЧИХСОН ЮМ. ҮНДСЭН ХУУЛЬ ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГООС НЬ АВХУУЛААД САЙН ХАРВАЛ БИД ЭХ ОРОНГҮЙ БОЛОХОД ЕРӨӨСӨӨ ХОЛ БИШ БАЙГАА, ХОЁРДУГААРТ, АСУУДЛЫН ГОЛ ГОГЦОО НЬ ХААНАА БАЙГААГ ОЛЖ ХАРЖ МЭДДЭГ ХЭЛДЭГ ХҮМҮҮС ИХЭСМЭЭР БАЙНАА. УГ НЬ МОНГОЛЧУУД ЭХ НЬ БУИЛНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭЭД ХЭЛЧИХСЭН БАЙХГҮЙ ЮУ. БИД УСНЫ АДАГ ДЭЭР НЬ ХАРАГДСАН ЗҮЙЛСЭЭ ЯРИЛЦААД ШУУГИАД БАЙХ ЮМ. ЭХЭН ДЭЭР НЬ НЭГ ОЧООД ҮЗЭЭЧ. ТЭР ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. ЯДАЖ БАЙХАД ТОВЧЛХОХОД ХҮРТЭЛ ҮХ ГЭЖ УНШИГДДАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХАРААЛ ШИНГЭЭСЭН МАШ ЗАЛЬТАЙ ЦӨӨНХИЙН ТӨЛӨӨ ХУУЛЬ Ш ДЭЭ
muu ner n unuu l hytad bolhoos jinhene ard n udirdaj bgaa n nuguu l 3 dagch hurshuud shuudee , OT.g hytad ehluulgui manai shunaltuud gadnii luivarchidtai hajsan n unen boditoi !
одоо инээр уул уурхай нээж ажлуулна гэхээс айдаг бас нэг адаадын оюу толой эрдэнэтийг авчихдаг дээрэмчин гараад ирвэл яах юм элбэгдоржийн гар хөлүүд байж л байгааш дээ
Өнгөрсөн 30 жилд улс төрд байсан бүх хүнийг ахин улсын их хурал, засгийн газар, яам, агентлаг, иргэдийн төлөөлөгч, засаг даргын тамгийн газар бүх шатнаас халах хэрэгтэй. Төрд шинэ салхийг оруулж, хуучин ялзарсан үлдэгдлийн гай хорыг арилгах цаг болсон. Намын гишүүд огт хамаарахгүй дээрх ажлыг хэрэгжүүлэх ёстой.
Таны нам, та нарын бүтээсэн нийгэм.
ГУНДАЛАЙ АВГАЙТАЙГАА ОРОХ САНААТАЙ. ПУУЖИНТ АВРАГА БАТЭРДЭНЭ НАМААС ДААЛГАВАР ОГВОЛ БИЕЛУУЛЭХЭЭС ООР АРГАГУЙ БОЛНО ГЭЖ АВЧ БАЙСАН
БаЯрцргт одоо очноо.. туушит эх оронч жинхэнэ монгол эр хүн дэ.. улсаа авч явах хүн дэ
БАЯРЦОГТоо дэмжээрэй.. хужаа биш шүү!!
Гонжийн жоо, голионы сүүлээ гэж .Таг шөнө байна. Үүр цайх цагт зүүн хойноос чөтгөр гурвантаа зогисож дуугарна. Олон түмэн үймж эхэлнэ гэж сударт айлджээ.Цаг хугацаа их орноо 2 үед биелэхгүй ээ.