
БРАТИСЛАВ, 2024 оны тавдугаар сарын 16 /BBC/. Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нийслэл Братислав хотоос зүүн хойд зүгт орших нэгэн жижиг хотод буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Лхагва гаргийн орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак мэдэгдэхдээ, Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон бөгөөд нөхцөл байдал “тааруу” байна гэжээ.
Галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэнийг Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид “ардчилал руу халдсан үйлдэл" гэж тодорхойлсон байна. Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт саатуулсан боловч хэн болохыг нь тогтоогоогүй байна. Братиславаас 180 км зайд орших Хандлова хотод Р.Фицо засгийн газрын хуралдаан болж байсан соёлын төвийн өмнө хүмүүстэй мэндчилж байх үед халдлага болжээ.
Дүрс бичлэгийг үзэхэд, хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдыг машинд суулгаад явахын өмнө нэгэн этгээд түүн рүү таван удаа буудсан байна.
Ерөнхий сайдыг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, улмаар Хандловагаас зүүн зүгт орших Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн байна. Лхагва гарагт Словакийн Шадар сайд Томаш Тараба “ВВС” телевизийн “Newshour” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Р.Фицогийн биеийн байдал сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. “Тэрбээр амьд үлдэж чадна гэж итгэж найдаж байна. Одоогоор түүний амь насанд аюул учраагүй байна” гэж тэрбээр ярилаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Оросыг дагавал эцэст нь тэдэндээ хорлогдоно
Чойбалсан, Цеденпил
Өнгөрсөн зуунд Америкууд Чилийн ерөнхийлөгчийг хөнөөж байгаад Чилид хяналтаа тогтоож байсан бохир аргатай улс.
оросууд өөрийн талын хүнээ алдаг гэж юу байсийн,анусын зомби,тэжээвэрүүд л оросын талын хүнийг устгадаг,манайд ч гэсэн орос эхтэй Зоригийг тэд л хөнөөсөн,тэжээвэр хүзүүгүй новшийн ард тэд л байсан,ОТн 51% зөвхөн монголд байх ёстой гэсэн Энхбаярыг хүртэл шоронд чирж,боловсрол нь муу гэж сонгуульд хүртэл дэвших эрхийг нь хасаж байлаа,Цэдэнбал даргыг горбачёвын даалгавраар чазов алсан,ганц бал дарга ч биш соц системийн лидерүүдийг ануст урвасан урвагчид устгасан олон жишээ бий
барууны ардчилал ганц хүний амь байтугай израйлын геноцидийг дэмжин өөгшүүлж ирсэн мөн орсод 16 мянган санкц хориг тавин домбаассын орос хүнийг геноцид хийж алж байсан бол одоо бүхэл бүтэн БЕЛГОРОД мууж регионы орос иргэдийн орон сууц руу ёвроп натогийн зэвсгээр буудан үй олноор нь хөнөөж алн байгааг дэлхий даяар харж байна ёвропийн өөдгүй геноцид дорно зүгийн дорнот ёвропийн орнууд руу чиглэж эхэллээ блинкен ирсэнээ шөнийн подвалд рок поп тоглосноор гегемони улс хэнийг ална украйны үхсэн цэрэг юу ч биш бид зэвсэг мөнгөө өгнө гэсэн дохиогоо өглөө венгер словак ёвропийн үгэнд орохгүй орост хориг тавихгүй мөн украйн зэвэг мөнгө өгч орсын эсрэг орохгүй гэсэн шүү дээ МӨН грузинд саяын бослогоор америкийн талд орж хууль батлахгүй бол санкц тавина гэж сүрдүүллээ хятадт оростой ажиллаж байна гэж ёанкц тавьж сүрдүүллээ дэлхийн нэг туйлт овгор ковбой хэвээр байхыг хүс