
Энэ дэлхий дээр хамгийн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа хүмүүс, ард түмэн бол эн тэргүүнээ монголчууд. Байгалийн бүх баялаг Монголд байгаа. Нийгмийн чөлөөтэй орчин ч Монголд байгаа. Хоёр талд нь дэлхийд томдоо орох хоёр том зах зээл, хэрэглэгчид байгаа. Монголын хүн ам цөөхөн, дөрвөн сая ч хүрэхгүй. Хил хязгаар нь ч тайван. Монголд хурц нартай, цэлмэг өдөр олон. Нарны эрчим хүчийг ашиглах хангалттай боломж буй.
Монголын бараг бүх гол, горхи өндөр уулнаас эх авдаг. Усан цахилгаан станциудаар цахилгаан энергийн хэрэгцээгээ хангах боломж ч бас буй. Салхины эрчим хүчийг ашиглая гэвэл мөн л том нөөц, дуусашгүй нөөц буй.
Монголын бараг бүх нутагт нүүрс, нефть, шатдаг занар, шатдаг хий буй. Нүүрс, нефть, салхи, ус, нарны эрчим хүчээр дөрвөн сая хүрэхгүй хүн амаа өлхөн хангачихна, үйлдвэрүүдээ ч ажиллуулчихна. Ашигт малтмалаа, нэмээд мал аж ахуй болон газар тариалангийн түүхийн эдээ боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгож үнийг нь нэмэгдүүлээд Орос, Хятад руу гаргаад байхад л оронд нь бид хэрэгтэй бүхнээ гадаадаас авчих бүрэн боломжтой. Улстөрийн ч боловсролгүй, эдийн засгийн ч мэдлэггүй, амьдрал ба үйлдвэрлэлийн туршлага ч үгүй, хэр чадлаа ухаарах, тооцох мэдрэмжгүй, цөөн тооны ойворгон залуус 1990 оны үед 60-аад жилийн туршид ахмад үеийнхнийхээ буй болгосон Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг гай болж байсан мэтээр үзэж утсгасан нь мөн ч олон талын сөрөг үр дагавар авч ирлээ. Хүн амын томоохон бүлэг (хөгшид, эмэгтэйчүүд, залуус) чухамхүү Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байсан юм. Тэд баялаг бүтээж, хүн амыг хооллож, хувцаслаж, ахуйн үйлчилгээнд зүтгэж байсан билээ. Ажлын байруудыг нь устгаснаас болоод залуус ажилгүй, цалин орлогогүй болов. Архидалт ихэслээ, суурин газруудад хулгай, танхайрал, гэмт хэрэг, биеэ үнэлэх үзэгдэл өргөсчээ. Энэ бүх сөрөг үзэгдэл төрөх, өргөсөх, нөхцөлийг төр, засаг өөрөө буй болгожээ. Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг шинэ нөхцөлд тохируулан, техник, технологийг нь шинэчлэн ажиллуулж, хил гаалийн бодлогоор дэмжсэнсэн бол өнөөдөр монголчууд хоол хүнсээ, хувцсаа зуун хувь өөрсдөө бэлддэг болчихсон байх байлаа…
Мал аж ахуйн гаралтай түүхий эд бол ховор нандин зүйл шүү дээ. Гэтэл Монголд малын ноос, хялгас, арьс, яс, дайвар бүтээгдэхүүн хог мэт үзэгдэх болов. Мах махан бүтээгдэхүүнээ ч чанартай бэлтгэж, амжилттай борлуулж чадахгүй байна.
Нүүрс угаах, хүдэр баяжуулах, зэс, ган үйлдвэрлэх боломж байгаа хэдий ч энэ талын ажил урагшлахгүй байна. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар шатах, тослох материал үйлдвэрлэх боломж, гадаадын сонирхол байсаар атал энэ ажил мөн л бүтэлгүйдсээр өнөөдрийг хүрлээ. Бүх бүтэлгүйдлийн шалтгаан нь эрх барьж буй нам, хүчний чадваргүй, сэтгэлгүйнх юм. 30 жилийн туршид зөв бодлого баримталж, тууштай хэрэгжүүлж чадсансан бол өнөөдөр монголчууд цахилгаан эрчим хүчээр, шатах, тослох материалаар, бас хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө 100 хувь хангаж чаддаг болчихсон байх байв. 1990 онд байсан бүх баялаг, өмч хөрөнгөө хувааж, булаацалдаж, хулгайлж, гадагшаа зарж, үрэн таран хийж, бүтээх биш бусниулсаар байгаад л хүн ардаа ядууруулчихлаа. Идэвхтэй ажиллах хүчээ, залуучуудаа гадаадруу алдчихлаа. Өнөөдөр Монголд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, тээврийн салбарт л цөөн тооны залуус ажиллаж байна.
Монголд өнөөдөр аймаг болгонд ухах, гаргах, ачих, зөөх ажилбар л хийгдэж байна. Боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гаргах талын ажил бараг л мартагдлаа. Ийм болчихоод байгаагаа МАН-ын удирдлага ойлгохгүй, ойшоох ч үгүй байгаа бололтой.
Зөвхөн дулааны цахилгаан станциудын тухай яриа, төлөвлөгөө гэхэд л 20-иод жил дамнасан цаасан дээрээ байсаар л байна. Нефть боловсруулах үйлдвэр ч ялгаагүй, арьс шир, ноос, яс үс боловсруулах үйлдвэрүүд ч ялгаагүй энд тэнд товлогдсоор 20-иод жил болчихлоо. Ядаж л эдийн засгийн бүс болгондоо боловсруулах үйлдвэрүүд барьж, ажиллуулж, охид залуусаа Монголдоо үлдээхсэн, ажиллуулахсан! Ийм зорилго, зорилтыг эрх барьж байгаа намын үйл ажиллагааны эн тэргүүнээ сахих, мөрдөх хууль болгон баталж, хэрэгжилтээр нь ажлыг нь үнэлж, дүгнэдэг болмоор байна. Сонгогдсон 4 жилдээ ядаж л эдийн засгийн бүс болгонд 1-2 боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтанд оруулаг л дээ! Үйлдвэрүүд бариад л байвал сонгогчид тэр намд л саналаа өгнө шүү дээ!
“Монголчууд бараг юу ч үйлдвэрлэдэггүй. Гэхдээ реклам үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх шахдаг. Гадаадын барааг рекламдаж дотооддоо борлуулах талаар тэд тун ч дээгүүрт ордог юм” хэмээсэн егөөдөл ч буй болжээ. МАН намынхан энэнийг сонссон, уншсан л баймаар даа...
Монголд үйлдвэрлэлийн аль, ямар ч салбарыг хөгжүүлэх боломжтойн дээр аялал, жуулчлалаас ашиг олох бэлэн шахуу нөхцөл бий. Унаган төрхөөрөө байгаа говь, цөл, хээр тал, ой хөвч, уул нуруу, цэлмэг тэнгэр, хурц нар, цэнгэг ус, цэвэр агаар, эко хүнс, морь тэмээн аялал, олон төрлийн ан ав, шувуу, загас, хадан агуй, сүг зураг, булш бунхан гээд тоочих юм бол жуулчдын нүд хужирлах, сэтгэл татах олон зүйл бэлхнээ байж байгаа. Энэ талын ажлыг дэлхийн түвшинд зохион байгуулж чадах хүн хүч, жуулчдын баазууд л хэрэгтэй... Зөвхөн л дээр дурдсан материаллаг биет нөхцөлд тулгуурлан дүгнэлээ гэхэд л монголчууд бид нэн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа нь үнэн юм. Чухам тийм болохоор л эцэг өвгөд маань “Айлаас эрэхээр авдраа уудал” гэх үгийг захиас болгон үлдээсэн буйзаа. “Юугаар баян байна, түүгээрээ дайлдаг” хэмээсэн үг ч буй. Тэгвэл бид бусад орны хүн ардыг юугаар ч дайлах бололцоотой ард түмэн юм. Бид алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор металл, уран, эмийн ховор ургамал, бугын цусан эвэр, ховор найрлагатай рашаан ус, халуун рашаан гэх мэтийн мөн ч олон зүйлээр дайлж, бэлэглэж, баярлуулж чадах боломжтой. Монгол хүн, монгол угсаатан, монгол төр ёсны бүтээсэн, үлдээсэн биет болон биет бус соёлын их өвийг маань жуулчид ахин дахин ирж сонирхоод ч ханамааргүй шүү дээ! Монголчууд бидэнд байхгүй зүйл алга, зөвхөн л зөв ашиглах, их хөдөлмөрлөх, чанарыг эрхэмлэх, аль ямар ч чиглэл, салбараар бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг л хүний гар дээр тавьж сурах хэрэгтэй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл26
Баялаг гэдэг үгний язгуур нь баян гэдэг үг байх. Үгүй яагаад ард түмэн нь гуйлгачин царайлж амьдардаг юм болоо?!
Хэнтийн хэдэн буриадад монгол улсын хэмжээнд давж сэтгэж удирдах ухаан дутах биздээ. Ардчилалыг буриад новшууд буснуулж ирсэн буриадууд улс удирдах хэмжээнд арай хүрээгүй хар хор хутгах даа гаргуун новшууд байгаа юм. Буриад хүн будлиантай гэж.
185.220.101.20 дугаартай энэ нэг новшийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах"-д "Хүмүүсийг үндэс, угсаагаар ... дайсагнуулах, эвдрэлцүүлэх, ... ялгаварлан гадуурхсан, ... бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасны дагуу эрүүд татаж ял шийтгэх хэрэгтэй!! 185.220.101.20 - IP Geolocation City Berlin State Berlin Country Germany Postal 10119 Local time 04:30 AM, Monday, May 20, 2024 Timezone Europe/Berlin Coordinates 52.5244,13.4105
Баялгаа гадагш зарахаар доллар орж ирдэг. Гэтэл эдийн засгаа тэтгэж тэлж байх ёстой тэр мөнгө буцаад гадагшаа оффшор руу гарчихаад байгаа. Уг нь бол аль болох доллар Монголдоо үлдэж байх ёстой зөвхөн зайлшгүй зүйлд зарцуулагдах ёстой байв. Шалтгаан нь авлига. Шийдэл нь хариуцлага, хяналт, илт тод байдал.
Хутгачин боол хэнтийн буриад балмад шээснүүдийг муу хэлэхээр яагаад үндэсний аюулгүй байдал болдог юм. Ухаан хүрэхгүй болохоор юун түрүүнд хутга гаргаж сүржигнэдэг хэнтийн буриад шаарнууд одоо бараг өөрсдийгөө үндэсний цам гэж хэлдэг болж буриадыг муу хэлбэл үндэстэн буснан гэнээ олигтой нэр төртэй юм шиг.
Дууг нь дууллаа гээд зарга хийгээд унан тэнэг буриадууд ухаан дутуу учраас хэрэлдэх заргалдах хутга мэс өмнө байх юм.
Илжигний чихэнд ус ч - тос ч хийсэн сэгсрэдэг боловч ясан хэдрэг болтлоо хүний төлөө зүтгэдэг амьтан , тэгэхээр МАНАЙ УДИРДАГЧИД бол яав ИЛЖИГ биш ... харин ГАЧИГ \ ер нь альч төрлийн шимэгчид \ бол сонсох чих , харах нүд , ичих мэдрэмж аль аль нь байхгүй ИДСЭЭР байгаад л БӨМБӨЛӨГ шиг өөрөө ПИС гээд ХАГАРЧ ХАЛУУН \ хүйтэн ч магадгүй \ ТАМ - Д унаж НАМ болдог ШАВЬЖНУУД - мэдэж ав Чулуунжав аа , тэднийг ухаарах ухаантанууд гэж бодоод байх шиг санагдах юм ...
Жижиг улс оршихын тулд ядуу хэрнээ төр нь тогтвортой байх уу? Эсвэл улс төр нь солигдож, харийн эдийн засгийн хараанд хөгжсөн нэртэй байх уу? Энэ хоёр сонголтын өмнө бид ирсэн.
хөдөө тал минь малаар дүүрэн хөрсөн дороо эрдэнээр арвин -----------------хүний хэрэгцээ цөм багтсан --------------
Унээн унэн Монголд сайхан амьдрах бух нохцол нь байна Одоо сонгуулийнидараа тэс оор болцгоо хэрэгтэй Эрх баригчдаас атуу шаардах иргэд оорсдоо ч идэвхтэй болох хэоэгтэй Нийгмийг хамгийн туруунд ходолгоонд оруулж чадах хумуус бол сэтгуулчид Урьдын хоцрогдсон арга барилаасаа салж Монголд хогжижж байгаа салбарууд ходолморлож байгаа хумуусийн талаар илуу бичих хэоэгтэй
Жижиг улс оршихын тулд ядуу хэрнээ төр нь тогтвортой байх уу? Эсвэл улс төр нь солигдож, харийн эдийн засгийн хараанд хөгжсөн нэртэй байх уу? Энэ хоёр сонголтын өмнө бид ирсэн. Том улсууд сайхан амьдардаг нь жам юм. Жижиг улсад ядуу байхад орших орон зай бий. Эс бөгөөс улсаа устгаад том улсын нэг хэсэг болох зам байдаг. Хоёрдох замыг хэрхэвч сонгож болохгүй. Бид ядуу ч бай жижиг улсаараа орших хэрэгтэй.
Сайн удирдагч болъё гэвэл Марксизм Ленинизмийн онолыг судла. Шударга сайхан нийгэм байгуулъя гэвэл Коммунизм байгуул. Хувийн өмчийг шүтэж баяжихын төлөө улайрсан Ардчилал - зах зээл нэрээр халхавчилсан зэрлэг Капитализмд хүн чононууд пологтож амьдарна.
Чулуунжав доктор маш зөв бичжээ. Энэ бүх болохгүй юмны чинь эхлэл ардчилалаар эхэлснийг та яагаад бичихгүй байна. Үйлдвэр, малын хувьчлал эдийн засгийн уналт бүхэн өнөөдрийн амьдралын ядуурлын суурийг тавьсан. Муу нэртэй соц нийгмийн үед чинь ядуурал, ажилгүйдэл, гуйлгачлал байгаагүй юм. тэхлээр ардчилал нэрээр явагдсан завхралыг л засч байж хүн ардын амьдрал сайжрана. одоо юу болж дуусав аа? 1937 оны хэлмэгдэл, завхрал чинь өнгөрсөн 30 жилд жинхэн утгаараа явагдсан юм биш үү?
Жижиг улс оршихын тулд ядуу хэрнээ төр нь тогтвортой байх уу? Эсвэл улс төр нь солигдож, харийн эдийн засгийн хараанд хөгжсөн нэртэй байх уу? Энэ хоёр сонголтын өмнө бид ирсэн. Том улсууд сайхан амьдардаг нь жам юм. Жижиг улсад ядуу байхад орших орон зай бий. Эс бөгөөс улсаа устгаад том улсын нэг хэсэг болох зам байдаг. Хоёрдох замыг хэрхэвч сонгож болохгүй. Бид ядуу ч бай жижиг улсаараа орших хэрэгтэй.
Монголчууд бүгд аймхай, долигонуур, хэдхэн төгрөгөөр саналаа зардгаас болж байна. идсэн уусан бохирдсон улстөрчдөд саналаа өгөхөө больчиход л аяндаа сайн, шударга улс төрчид тодроод ирнэ.
Ажил хийх хүнгүй болсон шүү. Бодлогоор ийм болгосон. Наад зах нь цалингаа голно. Хүний эрх ярина. Ажлын байраа
Ажил хийх хүнгүй болсон шүү. Бодлогоор ийм болгосон. Наад зах нь цалингаа голно. Хүний эрх ярина. Ажлын байраа хаяад архидаад алга болно. Энэ хавар Чойрт мал маллаж байсан нэг этгээд хонио хашиж орхиод алга болсноор хэдэн зуун мянган хонь хашаандаа харангадаж үхсэн. Одоо улс орноо хөгжүүлэх ажилчин ангийг УЛНЫХНААС олохгүй болсон шүү.
Манай гадаад бодлого буруу бна. Удахгүй өөрийн эрхээр ядуу амьдарч сурна.
Энэ сайтууд буриад, дөрвөд, хужаа гэсэн үг орсон бүх комметийг нийтлэхгүй байх хэрэгтэй, гуравхан саяуулаа байж ингэж жалга довны үзэл гаргаж новшроод байвал хэзээч хөгжихгүй. Энэ дэлхий дээр нэг улсад амьдарч байгаа хүмүүс ястануудаараа байтугай үндэстэнээрээ талцаж бие биенээ муу хэлдэггүй.
Монгол ядуу байвал ийм яриа гарахгүй.
П. ..ин нэртэй удмурт царайтай нэг хөгшин төгцөг хэрэг болоо юу?
Монголыг Д.Сүхбаатар, Бямбасүрэн хоёроос өөр удирдсан буриад хүн олохгүй байх. Хаяг андуураад байх шиг байна.
Жинхэнэ том төөрөгдөл. Эрт урьдын цагт сайн хааныг мөрөөдөж байсан үлгэрүүд шиг юмыг 21-р зуунд солиороод сууж байж таарахгүй.Сайн ч муу ч бид парламентын засаглалтай оронд амьдарч байна. Манайхыг хиллари клинтон гэдэг хөгшин шулам ардчиллын баян бүрд, үлгэр жишээ гэж хөөргөж байсныг битгий мартаарай. Ерөнхийлөгчийн асагнлалыг хүсэх бус харин олон намын тогтолцоог усигах нь зөв юм. Өнөөдрийн жишгээр АНУ гэхэд олон намын тогтолцооноосоо болж хямралд орчихоод тийчилж байна. Гэтэл олон намын тогтолцоогүй улс орнууд хөгжлийн хурдаараа дэлхийг гайхашруулж байна. Бид эргэн тойрноосоо сургамж авч дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгаснаар хөгжийн чөдөр тушаанаасаа салж чадна. Иргэдийн шунал бол хязгааргүй . Сая ардчиллын 30 жилийн хугацаанд анх удаагаа ноогдол ашиг авч үзсэн ч түүнийгээ чамлаад сүйд. Уучлаарай. Аливаа үзэгдэл цаг хугацаанд захирагддаг юм. Энэ зарчмаар цааш явбал та бүхэн илүү их ноогдол ашиг авна. Одоо та бүхний эн тэргүүнд хийх алхам бол дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах.
Коммунист хүн хичнээн зөв, зөөлөн хүн байдгийг чи одоо мэд... Тэд хэзээч ард түмнээ картын бараанд орхихгүй. Гол нь байгаль орчинд ямарч сөрөг нөлөөгүйгээр зөв газар шороогоо авч явна. Капиталистүүд эцсийн дүндээ эмх замбраагүй 00 цаас үйлдвэрлээд чиний байгалыг тань дуусгахад бид дундад зууны европдоо л үлдэнэ. Яг энэтхэгийн газар доорхи амьдрал мэт.Чи ази би европод гоё амьдарлаач ..эх нутагт чинь ямархан потенциал жаахан төдий үлдэх болоход ..
Mongolin mini ard tumeni xols, nulims, tsus 3 ali gyalgar uuttI torond xurch xunderch bui medexgui bj chi ardchilal yariad yu xiix..;
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00