
ОХУ-ын засгийн газраас бензиний экспортод тогтоосон хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэр гаргалаа. Телеграм сувагт нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар “шатахуун үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортод тогтоосон түр хоригийн үйлчлэлийг 2024 оны 6 дугаар сарын 30 хүртэл зогсоож байна. Үүний сацуу тогтоосон хязгаарлалтууд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл хэвээр хадгалагдана”.
Холбогдох тогтоолд Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурсан бөгөөд уг тогтоол нийтлэгдсэн өдрөөс хэрэгжиж эхлэх ажээ.
Эрчим хүчний яамны мэдээлэлд дурдсанаар, нефть боловсруулах үйлдвэрүүд, нефть хадгалах баазуудад 2,1 сая орчим тонн автобензин, 250 мянган тонн дизель түлшний нөөц хуримтлагдаад байгаа нь дотоод зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх ажээ.
Тус яамнаас мэдээлснээр, цаашдаа хоригийг зогсоох хугацааг сунгаж магадгүй бололтой.
Сануулан дурдахад, эрэлт ихтэй үед түлш шатахууны дотоодын захын тогтвортой байдлыг хангах үүднээс засгийн газар 3 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл бензиний экспортыг хориглосон билээ. Гэхдээ олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд шаардлагатай болон хувийн хэрэгцээнд зориулсан түлш шатахуун, Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудад засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй түлш шатахуунд дээрх хамаарахгүй юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл7
За яадын мөнгөгүй болоо л биз
Оросууд нефть хий төдийгүй бүх баялгаа өөрийнхөө нутагт биш доорд үздэг багуудынхаа нутагт байгалийг нь сүйтгэн олборлодог.
Хн энэ нэг амьтан боож үхэхнээ зайлуул. Ажил нь Оросыг муулж троллдох юм байхдаа хөөрхий. АНУын элчин чамд хэдийг өгдөг юм б дэ тэгаэд
Мань Европчууд Казахстанд пуужингийн түлш асган,цөмийн бөмбөг дэлбэлдэг байсан.Украйн Армени Грузин Балтийн орнуудад биш. Чукча дуракуудын нутаг Камчаткад бүх алтаа олборлодог.Мэдээж Оросдоо биш. Чурка үхэрнүүдийн нутаг Урал Сибирьт нүүрс ухаж мод огтолцгоодог.Алмаз олборлодог дорнод Сибирийн Якутуудыг Оросууд хэзээ ч нохойны төвшинд үзэж байгаагүй.Оросын мэдээллийн хэрэгсэлүүд дэлхийд ганцаараа Монгол Хятад Түрэг Япон Вьетнам гээд Ази бүгдийг мал гэж сурталчилдаг.
дэлхийн талыг эзэлсэн орст хэн ч хүч хүрэхгүй орсыг орос л ялна украйн гэж улс байгаагүй зху-д В И ЛЕНИН бий болгож орсын домбасс харьков киев өдессыг нэгтгэн өгч зах хязгаарын улс гэж орчуулбал нэр өгсөн украйн гэж өөр хэлээр ярьдаг гэсэн чинь бүгд цэрэг иргэнгүй орсоор яриж байна орос львовоос нааших бүх газраа буцааж авах нь мэдээжийн хэрэг одессд нацистууд маш их хүн алсан баатар хот ОДЕСС нэгч баатрын хөшөөгүй болсон бүгдийг онхолдуулан буулгаж эвдэн устгасан
Өвлийн бэлтгэл зунаас
Слав хэл.адилхан шүү. Киeвийг нэгтгэж.өгсөн.ч гэх шиг. Хоосон.толгой байна даа