УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 20-нд багтаж нэр дэвшигчдээ тодруулав. Том намууд бие биеэ харсан уу, үйл ажиллагаа нь тэгж таарсан уу, 00:00 цагтай уралдаад нэрсийн жагсаалтаа СЕХ-нд хүргүүлэв.
МАН-ын тухайд мэдээж намын даргаас нь нэр дэвшигчдийн жагсаалтын “ноорог” гарч ирсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөл, Улмаар бага хурлаараа хэлэлцээд шийджээ. АН-ынх ч бас намын даргынхаа санал болгосныг Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны саналаар шийдсэн байна.
Гэхдээ энэ нэр дэвшүүлэлт их ялгаатай болчих шиг боллоо. Хамгийн их яригдаж байгаа нь намын жагсаалт байна. Намын жагсаалтыг харвал МАН-ын дарга тойрогт нэр дэвшихээр болжээ. Харин АН-ын дарга жагсаалтад орсон байна. Мөн МАН-ын жагсаалтыг инженер залуу, АН-ынхыг намын дарга нь тэргүүлж байна. Араас нь аль намын жагсаалтад хэн хэн бичигдсэнийг нийтээрээ мэдэж байгаа болохоор энд дурдах нь илүүц биз ээ. Гэвч нэг тодруулах зүйл бий.
Юу гэвэл МАН жагсаалтдаа улстөрчдөө ойртуулаагүй байна. АН-ынхад цөөнгүй багтжээ. Тойрог ч ялгаагүй, олны анхааралд байна. Эндээс онцлох зүйл гэвэл МАН-аас хэд хэдэн улстөрч жагсаалтад ч бичүүлээгүй, тойрогт ч дэвшихгүйгээр хасагджээ.
МАН-ын даргын нутгийн ах, УИХ-д таван удаа суучихсан, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат хоёр, Түгжрэлийн сайдаар ажиллаж байгаад Ногоон автобусны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайдаас буугаад Хотын дарга, Хотын намын даргаар очсон ч хоёр албан тушаалаасаа салаад удаагүй байгаа Д.Сумьяабазар, УИХ-д мөн л олон удаа сууж, цөөнгүй яамны сайдаар ажилласан, бас МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж явсан Д.Сарангэрэл нар энэ удаагийн сонгуулиар нэр дэвшилгүй үлдэв.
Олон жил улс төрд явж, олон ч удаа УИХ-д суусан тэд намын даргынхаа, Удирдах зөвлөл, Бага хурлынхаа шийдвэрийг хэрхэн хүлээж авсныг сонирхсон хүн олон байна лээ. Тэгэх нээ, МАН-ынхны ярих нь, Б.Бат-Эрдэнэ гишүүн л гэхэд “Залуустаа зайгаа тавьж өгье” гэсэн бол Сү.Батболд “Намынхаа Бодлогын зөвлөлд сууж зөвлөж дэмжээд явья” гэжээ.
Ерөнхийдөө энэ нэр дэвшүүлэх ажиллагааны дараа улс төрийн ажиглагчид нэг зүйлийг хэлж байна. Тэр нь юу гэхээр МАН-ын дарга “Ганцаардаж байна “ гэж их ярьдаг байсан. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшигчдийг харвал багаа бүрдүүлчихэв бололтой. Гэхдээ энэ баг гарч ирэх эсэхийг сонгогчид мэднэ. Ингэж хэлж байна. Тэгвэл АН-ынхны тухайд намын даргынх нь санал Улс төрийн зөвлөл дээрээ нэг бантан болж, Үндэсний бодлогын хороо руугаа ороод бүр жонхуу болж хувирчээ. Жишээ нь, Завханы З.Нарантуяа жагсаалтаас мултарсан явдал юм. Үнэндээ АН-ын эмэгтэйчүүдээс намдаа, бас олон нийтийн дунд хамгийн нэр хүндтэй нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа л даа. Хэн ч маргахгүй. Лу.Гантөмөрийн АН-ын дарга болох сонгуульд өрсөлдөж л байсан. Нэрээ татсан. Татаагүй бол бас л эвгүй өрсөлдөгч гэж харж байсан. Түүнийг АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал дээр жагсаалтаас гаргаад, тэр хурлыг хамгаалж байсан залуусаар өргүүлж байгаад хүчээр тайзнаас буулгаж буй дүрс бичдлэг бүтэн өдрийн турш олон нийтийн сүлжээгээр түгэв.
Үүнээс гадна зөвхөн АН-ынхан ч бус олон нийтийн анхаарлыг байнга татаж байсан С.Баярцогтын нэр дэвших эсэх дээр л гэхэд нэлээд асуудал болжээ. Уг нь АН-ын жагсаалтын есдүгээрт Дундговийн гэгддэг “Улаанбаатар смарт карт”-ын Б.Мөнхболор “зоогдсон” байж л дээ.
Гэтэл Үндэсний бодлогын хорооны хурал руу орж ирэхдээ Б.Мөнхболорын нэр С.Баярцогтынхоор солигдсон байжээ. Улмаар Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцсэнээр С.Баярцогтын оронд Х.Тэмүүжинийг жагсаалтын есдүгээрт бичээд СЕХ руу явуулсан байгаа юм. Ингэхдээ С.Баярцогтыг Дархан, Сэлэнгийн тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. Ер нь бол намуудын нэр дэвшүүлэх ажиллагааны өмнөхөн хэдэн хүний нэр янз бүрээр их яригдсан даа. Тэргүүн эгнээний хэдийн нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан юм. Үнэн хэрэгтээ АН-д нь түүнийг нэр дэвшүүлэхийн эсрэг үзэл бодолтой гишүүд цөөнгүй байсан.
Гэхдээ мань эр АН-д бууриа бат бөх гэгч засаж чадсан учраас “С.Баярцогтыг нэр дэвшвэл би ч гэсэн дэвшинэ” гээд Булганы Намын хорооноос гараад ирсэн байна. Явсаар тэр бүсийн тойрогт нэр дэвшихээр болчихсон. Ингэсээр эцэст нь С.Баярцогт, Х.Баттулга хоёр хоёулаа нэр дэвшихээр болоод явчихав.
Гол нь жагсаалтаа, тойргоо нааш цааш нь болгосоор дунд нь АН-ын залуус гэгддэг “наяад оныхон” нэлээд ширүүн ширвэгдчих шиг болно лээ. Жагсаалтад бичигдсэн П.Нүрзэд гэхэд нэрээ татаад, татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Г.Уянга “Нэр дэвшинэ” гээд АН-д өгсөн 16 сая төгрөгөө намын даргаас нь нэхэмжлэв. Өргөдөл нь олон нийтийн хүртээл болоод л явж байна. Ц.Уянга уг нь “Жагсаалтад бичигдэнэ” гэсэн хүлээлттэй байсан бололтой. Гэвч тойрогт нэр дэвшихээр бичигдсэн ч сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Өөр олон үйл явдал өчигдөр АН-д өрнөлөө. Явж явж АН-ын дарга Лу.Гантөмөр рүү л тэр олон сумны үзүүр чиглэх шинжтэй болоод явчихна лээ. Мань эр өөрөө ч үзэл бодол, санал санаачилгаа хамгаалахгүй байгаа нь ингэж “бай” болох үндэслэл байгаа бололтой. “Хол, ойр суугаа хоёр “экс”-ийн хараа хяналтаас мултарч чадахгүй байна” гээд л намынхан нь ярьцгааж байна. Нүдэн дээр өрнөж буй ийм явдлууд, чихэнд сонсогдож байгаа тийм мэдээллүүдээс хараад нэг дүгнэлт өнөөдөртөө бууж байна. Ажиглаад, судлаад байдаг хүмүүсийн хэлээд байгаа “МАН, АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа нэг нь “баг” бүрдэж, нөгөө нь “бантан” боллоо” гэсэн нь л үнэнд ойр дүгнэлт бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл26
Үнэн бичжээ, яг л ийм юм болсон.
МАН ыг нэг удаа дэмжиж байгаагүй, энэ удаа ч гэсэн тэгнэ. Бурхадыг жагсаалтаар оруулсан ч дэмжихгүй
Тиймээ.ан ыг дэмждэгийн билүү гэж байлаа одоо нэг мөсөн болилоо төвөг цаашаа
Бао Цайг хэн нэрийг нь оруулж холион бантав хутгав ? Энэ бол МАН-ын мичин самж Фүнк. Фүнк дааяа АН-ын Бао Цай данжаадын гадаадад нуусан олон сая доллараас хувь авч Жамьбийг идсэн ууснаар нь барьцаалаад зүтгээлж байгаа.Энэ талаар мантуу Фүнк Бао Цайг дарга болгохгүй бол ална шоо гэж эртнээс азаргалж заналхийлаад байсныг мартчихсан уу.Тархи нь өтсөн өмхий малнууд аа..
Салбар салбарын хорь дугаар зууны " хоцрогдсон " химич Рэгдэл өвгөн шу - тай МАН - ын баг сайн баг - эвт шаазгай баг ... Хоригдол Баярцогтыг хулгайгаар жагсаалтад зоож , эгэл нэгэн тууштай санхүүч эмэгтэйн нэрийг нууцаар " баллурдаж " байхад АН - ын залуус алга ташиж - наашаа харж инээн " эвт шаазгай " - н баг эсгэх юм уу ...
Танайх шорон үнэртсэн өмхий жорлонгоо нурааж булахгүй юм уу
Бао Цайг хэн нэрийг нь оруулж холион бантав хутгав ? Энэ бол МАН-ын мичин самж Фүнк. Фүнк дааяа АН-ын Бао Цай данжаадын гадаадад нуусан олон сая доллараас хувь авч Жамьбийг идсэн ууснаар нь барьцаалаад зүтгээлж байгаа.Энэ талаар мантуу Фүнк Бао Цайг дарга болгохгүй бол ална шоо гэж эртнээс азаргалж заналхийлаад байсныг мартчихсан уу.Тархи нь өтсөн өмхий малнууд аа..
"баг"ба "бантан" зүйрлэл болтой. нөгөө талаас МАН-д 100 гараа өргөдөг сүнснүүд, АН-д амьд эрүүл схруул өрсөлдөөн бий болоод байгаа юм биш үү. МАН сүүлийн үеийн шийдвэрүүдийг харахад дан 100 хувь. Өмнөх нийгэм яг ийм байлаа. Бид хаашаа явж байгаа билээ.
АН-д эрүүл саруул өрсөлдөөн гэнэ үү??? Харин улс төрчдөө тойрогт нэрийг нь дэвшүүлж өрсөлдүүлээд, олонд танигдаагүй инженер мэргэжилтэн залуусаа жагсаалтад оруулаад сонгуульд оролцоно гэдэг жинхэнэ утгаараа эрүүл саруул улс төрийн өрсөлдөөн мөн л дөө. Бусад намууд тэгэж чадаж байна уу??? Намын дарга нар нь зөвхөн өөрөө л гишүүн болохын тулд жагсаалтын эхэнд нэрээ бичүүлээд явж байгаа биз дээ. Хулгайч луйварчид тойрогт дэвшиж байгааг нь эрүүл саруул гэж хэлээд байгаа юм уу???
балай шахуу юм даа
МАН д 1990 оноос хойш 5-6 дахь үе солигдож байхад АН 1990 оноороо сууж байна. Энийг эрүүл ардчилал гэдэггүй юм. элбэгдоржийг тахин шүтэгчид болжээ. Эмгэнэл.
Бао Цайг хэн нэрийг нь оруулж холион бантав хутгав ? Энэ бол МАН-ын мичин самж Фүнк. Фүнк дааяа АН-ын Бао Цай данжаадын гадаадад нуусан олон сая доллараас хувь авч Жамьбийг идсэн ууснаар нь барьцаалаад зүтгээлж байгаа.Энэ талаар мантуу Фүнк Бао Цайг дарга болгохгүй бол ална шоо гэж эртнээс азаргалж заналхийлаад байсныг мартчихсан уу.Тархи нь өтсөн өмхий малнууд аа..
Kkk улс төрч байхгүй ман гэхээр юу гэж ойлгох вэ
НАРАНТУЯАГ ГАЙГҮЙ НУРУУТАЙ ХҮН БАЙНА ГЭЖ БОДСОН ЧИНЬ 2 НҮҮР ГАРГАЖ БУЦААД НАМДАА ОРОВ БОЛОЛТОЙ. НӨХӨР НЬ МАН-Н ГЭЭ БИЗ ДЭЭ.
АН,,МАН ,,АДИЛХАНДАА ЦУС ОЙРОЖ ХӨРӨНГӨЛӨГ ХҮМҮҮСИЙН КЛУБ БОЛСОН ХОЙНО .,,,,ТЭГЖ БУЖИГНАХ НЬ ЖАМ ЁСНЫ ШҮҮ ДЭЭ .,,,ГАЙХАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,,,БОЛДОГООРОО БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ,.,,,,,,
Заваан хужаа хүүхэн элийрэгч уянга бас жагсаалтаар их хуралл орох санаатай ай ёстой баас хошного вэ өөрт нь иймэрхүү үг л тохирно ан гутамшиг болжээ
Өөрийгөө ардчилал гэж нэрлэдэг алдарт хулгайч бат үү,манай намын нэр дэвшүүлэлт нохойн наадам боллоо гэж хэлсэн. Өөрмйг нь нэр дэвшүсэнгүй гэж л гоморхоод яваа байх. Үнэнлээ бол үүнээс ч доор юм болсон.
Маш үнэн зүйл бичжээ.Ёр нь ийм л болчихоод байгаа юм бэ.Үйл явдлын үр дүн нь ч бас ийм болчихоод байгаа юм бэ. Юмыг худлаа бичих,үнэлэх, хий сайрхан магтах тусам л үйл явдал улам ужгирж, муудаад байгаагаа ойлгох цаг болсоон
МАН сайд УИХ - ын гишүүдийнхээ нэгийг ч жагсаалтын хөнгөвчлөлд оруулж эрхлүүлсэнгүй. АН болон ХҮН дарга, гол идвэхтнүүдээ жагсаалтад оруулжээ. Энэ юу өгүүлэнэ вэ?

Маш зөв дүгнэжээ. Чамд амжилт хүсье. Судлаач Х.Д.Ганхуяг.
Тэр нарантуяа гэгч шулам өөрөө босоод буугаад явчихгүй яах гэж амьтнаар өргүүлж нүдний булай болов. сайхансамбууг гаргахгүй гэж зориуд очиж санал хуваасан төрсөн дүү батсамбуу тэр хоёрын дундуур гүйгээд гишүүн болсноос биш шальтай амьтан биш шүү дээ