
5-р сарын 20-ний өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И , ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар Астанад болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохдоо уулзжээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Владимир Путин шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд анхны төрийн айлчлалаа Хятад Улсад хийсэн нь амжилттай боллоо. Хятад, Оросын дипломат харилцааны 75 жилийн ойд тулгуурлаж, төрийн тэргүүнүүд шинэ эринд хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг хамт тодорхойлон, шинэ нөхцөл байдалд Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө санал нэгдсэн. Энэ нь дэлхийд тогтвортой байдал бий болгох том гүрнүүдийн үүрэг хариуцлагаа харуулж байна. Оростой хамтран дипломат харилцааны 75 жилийн ойг боломж болгон ашиглан, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон олон шинэ чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Оросын харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
Сергей Лавров харин хэлэхдээ, "Ерөнхийлөгч Владимир Путин улиран сонгогдоод, Хятадад айлчилсан нь Орос, Хятадын түншлэлийн онцгой шинж чанар, ач холбогдлыг харуулсан юм. Ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийх айлчлалыг сайтар зохион байгуулсан Хятадын найз нөхдөд талархал илэрхийлж байна. Хоёр төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, бидний өмнө тулгамдсан шинэ зорилтуудыг тодорхойлсон. Хятадтай бүх түвшинд солилцоогоо хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд Орос улс бэлэн байна. Тайваний асуудлаар Хятадын үндэсний нэгдлийн үйлсийг Орос улс дэмжиж байна. Энэ байр суурь маш тодорхой юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой. Энэхүү чухал санаачилгыг хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар Хятадтай идэвхтэй харилцаа холбоотой байхад Орос улс бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл5
Ишакын барлаг лалров,,, эзэддээ үнэнчийн тангарага өргөсөн юмуу,,,,хаашаа юм,,,,
эмээ уу бөгсөө!
Лалар
Ээдээ удахгүйдээ,,,орос хятадын хооронд дайн болно шүү,,,орос герман учир зүггүй,,,зүү орох зайгүй,,,ахан дүүс байсан юмшүүдээ,,,сталин гитлерээ мурих гэж үзээд алуулж байсан түүх байнаа байна,,,,
эмээ уу бөгсөө!