
БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуа 5-р сарын 20-ны өдөр Аюулгүйн зөвлөлд Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар хэлэлцэх үеэр, Америкийн төлөөлөгч Хятадын эсрэг үндэслэлгүй мэдээлэл тарааж буйг няцааж үг хэлжээ.
Тодруулбал Гэн Шуан хэлэхдээ, "Америкийн төлөөлөгч үг хэлэхдээ Хятадыг үндэслэлгүй буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.. Нэгдүгээрт, Хятад улс Украины хямралыг үүсгэгч биш, оролцогч тал ч биш, мөргөлдөөнд оролцогч аль нэг талд хөнөөлт зэвсэг нийлүүлээгүй. Хятад улс Америк шиг дайныг зориудаар сунгаж, түүнээс ашиг олж байгаагүй, цаашид ч олохгүй.
Хятадын талын байр суурь ил тодорхой. Энэ нь энхийн хэлэлцээ, улс төрийн зохицуулалтыг ахиулах явдал юм.
Хоёрдугаарт, Хятад улс дэлхийн улс орнууд, тэр дундаа Оростой эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа хэвийн явуулах эрхтэй. Энэ хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, саад учруулах ёсгүй. Хятад улс цэрэг, иргэний давхар зориулалттай бүтээгдэхүүний экспортод маш хатуу хяналт тавьж ирсэн. Хятадын эсрэг цуурхал, гүтгэлэг хийхээ зогсоож, Хятадын компаниудад ганц талаас хориг тавьж, үндэслэлгүй шахалт үзүүлэхээ зогсоохыг Хятад Улс Америкаас шаардаж байна. Гуравдугаарт, Украины асуудлаарх Америкийн зорилго, үйл ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэг тодорхой байр суурьтай байна. Мөргөлдөөнийг өөр тийш нь эргүүлж, буруутгах нь Украины хямралыг шийдвэрлэх зөв арга биш гэдгийг Америкт сануулж байна. Украины хямралыг ашиглаж, геостратегийг өдөөн, лагерь хоорондын сөргөлдөөнийг өдөөн турхирч, өөртөө үйлчлэхгүй байхыг Америкт зөвлөж байна. Хятад Улс Украины асуудалд бодитой, шударга байр суурь баримталж, энхийн хэлэлцээг ахиулж, улс төрийн зохицуулалт хийхийг дэмжинэ. Холбогдох орнууд Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг сааруулахгүй байж, гал зогсоож, дайныг эцэслэж, энх тайвныг сэргээх үйл явцад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Хятад улс найдаж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл6
“”””Путин ишак китая””””сергей лавров,,,,
эмээ уу бөгсөө!
Орос ялагдаж, орос орон задарч байгаль нуур наашлаасай
Чам шиг гоожуурууд ядаж байгаль тийшээгээ мяралзаад байдаг орхон сэлэнгэ мөрөн нь уудаа захад нь нь усанд орж чадах уу
Хужаагын угаадас долоогч пүтин гөлөг орос орныг сүйрүүлж дууслаа
Ukraine dollars erhend orson avilga e ene dainiig ehluulsen uls oron ard tumnee hudaldsan urbagchid Ukraine iig duusgaj ba