sonin.mn

Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ нь Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд хийж буй үйл ажиллагаа бөгөөд "Тайванийг тусгаар тогтнуулах" гэгч хагалан бутаргах хүчний “Салан тусгаарлуулах” оролдлогод чиглүүлж буй, гаднын хүчний хөндлөнгийн оролцоо, өдөөн хатгалгад өгч буй хатуу сэрэмжлүүлэг юм.


 Тайваний удирдагч Лай Чиндэгийн тавдугаар сарын 20-ны өдрийн хэлсэн үг нь "Тайваний тусгаар тогтнолын тухай бодлоо илэрхийлсэн санаархал" бөгөөд Нэг Хятадын зарчмыг ноцтойгоор өдөөн хатгаж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг ноцтой эвдэж буй явдал юм. Туйлын хүчтэй, хор хөнөөлтэй гэж дүгнэж болох тул аль өнцгөөс харсан ч Хятадын эх газрын хариу арга хэмжээ нь хууль ёсных билээ.


Лай Чиндэ хэлсэн үгэндээ эх газрыг “Хятад улс”, Тайванийг “Үндсэн улс” хэмээн нэрлэж, “Бүрэн эрх тусгаар тогтнол” “Тайваний хоолойн хоёр эрэг харилцан харьяалагдахгүй”, “Тайваний оршин суугчид шийдлээ гаргана” гэх мэт хагалан бутаргах үг хэллэг хэрэглэж, хоёр орны харилцаа гэгчээр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг орлуулахаар зэхэж буйгаа илэрхийлэв.


Лай Чиндэ илтгэлдээ Тайвань болон эх газрыг “Хоёр улс” гэж дуудаж, “Тайванийг тусгаарлуулах” оролдлогоо зөвшөөрөхийг зэхэж байгаа нь Тайваний хоолойн энх тайван байдалд асар их аюул болж буй юм. Үгээр хичнээн тоглосон ч Тайваний хоолойн хоёр эрэг түүнчлэн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг эвдэх санаархал, атгаг мөн чанараа нууж чадахгүй. Тайвань бол Хятадын Тайвань, Тайвань бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм юм. Энх тайван, хөгжил цэцэглэл, солилцоо хамтын ажиллагаа бол Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүсийн хамтын хүсэл. Ардчилсан дэвшилтэт намын эрх баригч болон гаднын хүчин “Тайванийг тусгаарлуулах” өдөөн хатгалгааг нэн даруй зогсоохгүй бол зайлшгүй хариу арих болно." гэжээ.


Г.Бямба