
Өчигдөр буюу 5-р сарын 22-нд ОХУ-ын Гадаад Харилцааны Яамны дэд сайд Сергей Рябков: " БРИКС-ийн орнууд хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах талаар дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэжээ. Тодруулбал тэрээр Москвад болсон БРИКС-ийн Эрдэм шинжилгээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцохдоо, "БРИКС-ийн орнууд дэлхийн хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Одоогоор БРИКС-ийн орнууд хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллаж, тогтолцооны төсөл гаргаж, хамтын ажиллагааны платформ байгуулахаар идэвхтэй судалж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна." гэсэн байна.
ОХУ бол БРИКС-ийн 2024 оны ээлжит дарга. БРИКС-ийн орнуудын эрдэм шинжилгээний форум тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Москвад болж байна. Форумд БРИКС-ийн орнуудын нийт 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн нар оролцож буй ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Оросын асуудлыг үхсэнд нь орчуулж тавиад байгаан. Г. Бямба новшоо. Монголыг яагаад дахиад Орос ру наах гээд зүтгээд байдаг лаларууд вэ