
Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна. АН-ынхан үе тэнгээрээ, бүлэг фракцаараа арсалдаад сүйд.
Сүүлдээ хэн нь хэнтэйгээ дайралцаад байгаа нь ч мэдэгдэхээ болив. Энэ бол муу. Яагаад гэхээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН аятайхан оролцож ахиу суудалтайгаар УИХ-д орох нь “нийгмийн захиалга” болчихоод байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилд дөнгөж бүлгийн хэмжээний гишүүдтэй АН улс төрийн сөрөг хүчин болж чадаагүй юм.
Сөрөг хүчингүй найман жил өнгөрсөн. Тэр хэрээр дангаар засагласан МАН ч, сөрөх хүчгүй сөрөг хүчний үүрэгтэй явсан АН ч нэр муутайхан шиг энэ сонгуультай тулсан. Монгол хүн яваандаа ялагчид дургүй болдог араншинтай. Нэг үгээр хэлбэл, намууд ташраараа тааруухан нэр хүндтэй байна. Угтаа энэ бол АН-д алтан боломж байсан юм. Бүтэн хоёр сонгууль, үргэжилсэн найман жил гудамжинд лааз өшиглөсөн нам шүү дээ. Үүний сайн тал бий. Аятайхан эвлээд сонгуульдвал ахиухан суудал, олон гишүүнтэй болох бололцоо байгаа юм. Уг сууриараа 30 гаруй жил, сүүлд нийлснээрээ 24 жилийн түүх энэ намд бий.
Хамгийн гол нь “…АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэдэг дэмий үг биш гэдгийг бодох хэрэгтэй. Гэвч одоо засахад тун хэцүү нөхцөл байдал руу гулсчих шиг боллоо. АН-ынхан үүнийг намын даргатайгаа холбож байна. Энэ үнэн.
2020 оны сонгуулиас хойш намын даргагүй, бараг нам нь ч хаа байгаа нь мэдэгдэхгүй гурван жилийг өнгөрөөсөн. Уг нь тэд тэгж тарж бутарч болохгүй гэдгээ сайн л мэдэж байсан. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсаныхаа дараа, арванхоёрдугаар сард Их хурлаа хийж байв. Тэр хурлаар ялагдлын шалтгаанаа дүгнэсэн. Их хурлынх нь 1206 төлөөлөгч Судалгаа, зөвлөх үйлчилгээний нэр бүхий байгууллагаар хийлгэсэн судалгааны тайланг хэлэлцсэн. Ер нь бол тэгэхэд тэр судалгааны дүн АН юунаас болж ялагдсан хийгээд цаашид хэрхэх ёстойг тодорхой “хэлж” өгсөн юм. Тодруулбал, тэндээс “…АН-ын удирдлагууд эв нэгдэлгүй” гэж судалгаанд оролцогсдын 64.3 хувь нь үзсэн байдаг. Энэ том дүгнэлт байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялалт байгуулж чадаагүй шалтгааныг “…Намын дотоод хагарал”, “…Намын даргаасаа болсон”, “…Амлалтаа биеллүүлдэггүй”, “…Нэр дэвшигчдийн буруу сонголт”, “…Нэр цэвэр биш, ёс зүйгүй намын гишүүд” гэсэн. “…АН-ынхан эдгээр алдааг гаргаагүй бол дэмжих байсан” хэмээн 58.2 хувь нь илэрхийлсэн.
Мөн “…АН нэр хүндээ өсгөх, сонгуульд ялалт байгуулахын тулд юу хийх шаардлагатай вэ” гэсэн асуултад олонх нь “…Дарга болон гишүүдээ сольж, шинэчлэл хийх хэрэгтэй” гэж хариулсан. Харамсалтай нь энэ Их хурлаас хойш дарга ч үгүй, тамга ч үгүй болсон.
Бүтэн гурван жил тийм байдалтай явсан. Тэгж тэгж 2023 оны эхээр даргатай болж, тамга тэмдгээ нэгтгэж авсан. Түүнээс хойш АН-ынхны идэвх илтэд сэргээд ирсэн. Гэвч улс төрийн хамгийн чухал үед, УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа нь будилж орхив. Хөндлөнгөөс харахад АН-ын дарга, Улс төрийн зөвлөл хоёрт нэлээд учир жанцан нуугдаж байх шиг байгаа юм. Ээлж дараалан мэдэгдэл хийж байгаа АН-ын гишүүд ч үүнийг хэлж байна. Шулуухан хэлэхэд, АН-ын дарга Лу.Гантөмөр хоёр “экс”-ийн хайчнаас гарч чадсангүй л дээ. Яг энэ утгаараа өмнөх дарга нарынх нь ааш аяг, арга барил АН-ыг “барихад” хэрэг болж байсныг харуулав. Товчхондоо, МҮДН-ийнхэн шиг хэнтэй ч хэл амаараа, хөл гараараа үзчихдэг, Соцдекүүд шиг ая учрыг нь олчихдог дарга эдний намд хэрэгтэй юм байна.
Гэвч АН-ынхан нэгэнт “арсалдаад” эхэлсэн. Нэлээд хол ч явчихлаа. Юу болж дуусахыг бүү мэд.
Гэхдээ “…АН-ынхан арсалдлаа” гэдэг алга таших явдал биш. Энэ бол зөвхөн АН-ын асуудал биш. Наад зах нь Монголын ардчиллын хэм хэмжүүр буцаад “0” заана. Цааш нь яривал муу ёрлосон болох биз. Ямартай ч АН иймдээ тулж байгаа нь МАН-д ч хамаатай, Монгол Улсад ч нөлөөтэй явдал юм л даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл19
Санаа зовох хэрэггүй энэ удаагийн сонгуулиар бүрэн эрхт монголчууд коммунистуудаас бас ардчилсан нэртэй авилгачдаас салах сонголт хийнэ. Эх орноо хөгжүүлэх түүхэн цаг үе ирчээд байхан юун МАН, АН ????
Элийрэгч овогтой уяанга хошин шогч зэргээсээ эрт салж нэртэй туршлагатай хүмүүсээ оролцуулж ялалт авч чадвал тэр хошин шогийнхон дараагийн сонгуульд үзнэ биз энэ удаа сайн багаар оролцох хэрэгтэй байна.
МАН АН хоюулаа сөнө тэгээд цоо шинээр дахин төр Ум мааний бад мий хум пад
АН-ыг МАН-р дэмжүүлсэн хятадын эрлийзүүдийн мафи удирдаж байгаа нь тодорхой боллоо.
Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү
АН-д санал өгнө гэсэн хүмүүс олон бнаа
Нэг бол ганц тоо. Хоёр бол олон тоо.
An songoh ni eh oronoosoo urabsan hereg gadnii irged erliizuud hyadad humuus golduu ba Thailand d beye uneldeg uyanga geed gadnii tagnuul hurtel ba
Ядаж Сосорбарамыг жагсаалтын эхэнд оруулчих байсан юм хургачин хүү Гантөмөр ! Одоо Со өшөө авна ! Яаж авахыг нь хараарай !
Ардчилал гэхээр л зөвхөн АН-ын өмч юм шиг, АН ганцаараа ардчилалыг хамгаалаад байгаа юм шиг ойлгодог Гарьд мэтийн тэнэгүүдийг яалтай билээ??? За за тэнэг хүнд юм хэлээд ч ямар ойлгох биш. Тэнэг чигээрээ л дуусаг
Ан гэдэг жорлон байхгүй болвол ардчилал байхгүй болох юм шиг нэг тэнэг үгийг мянга давтаж иргэдэд үнэн мэт ойлгуулах гэж чармайх юм. Ардчилал бол шоронжсон АН биш, тэр тусмаа энэ гамингийн өмхий үнэртэй жорлонгийн өмч биш. Ардчилал гэдэг юм бол манай ард түмний оюун санаанд байгаа үнэт зүйл юм. Эрүүгийн элемент бат үү үхчихээр үгүй болчихдог ч юм уу,АН үгүй болчихоор үгүй болчихдог юмыг ардчилал гэдэг юм бол байснаасаа байхгүй байсан нь дээр. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн шоронжсон өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
АН-ыг дэмжих масс их байна шүү, дотоод асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй АН ил тод нээлттэй гишүүдтэй байгаа нь ардчилалын амин сүнс юмаа МАН ханцуйн дотроо наймалцаж ард түмнийг хуурч хулхидсаар 30 жил болсныг санаарай сонгогчид минь
Элийрэгч уянга та энд коммент бичихээ болино уу
Эмэгнэл,Элбэгдоржийн найруулсан жүжиг өөр юуч биш сонгочид дүнгээ тавиад өгөх биз.
Гоё Нэрнээс цааш юу ч алга даа
An songoh ni eh oronoosoo urabsan hereg hyadad America mafia g songoj ba gesen ug kolonchlold oroh gazar nutgaa aldah
Наад гантөмрөө элбэгрүүнь хөөж явуул одоо...
Элийрэгч алиалагч зусарлагч нэртэй салбадйнуудтай нь шүү бүр...
Gadnii irged hyadad hyadadiin erliizuud bur Thailand d yanhan hiideg uyanga geed huuhen hurtel an d jagsaj ba an songoh ni eh oronoosoo urabsan yabdal