
Хэтрүүдорж нарын эх орон бүү болчихоосой!
Туйлшралаар зөрчил тэмцэл, аз жаргалаа шийдмээргүйсэн!
Зохиолч Ч.Лодойдамбын “Малгайтай чоно” өгүүллэгийг мэдэхгүй ахмад хижээл дунд насны монгол хүн гэж байхгүй. Чухам тэр зохиол өнөө цагт дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт ордог эсэхийг мэдэхгүй тул насны үеэр нь биччихлээ. Өршөөгөөрэй!
Монголд хэлбэр ялж, агуулга ялагдав гээд биччихсэн чинь хандалт арвин, комент олныг дагуулж, бас зөвлөсөн ярьсан хүмүүс тааралдаж, тэрүүхэндээ сенсаац дэгдээгээд авчээ. Түүндээ урамшаад дараагийн нийтлэлээ дор нь босгоод авлаа. Энэ удаагийн сэдвээ ХЭТРҮҮЛЭГ гэж нэрлэе, эсвэл улс төр дээр ТУЙЛШРАЛ!
“Малгайтай чоно” өгүүллэгт Хэтрүүдоржоос гадна, Аймар, Сүсэгжав гээд тэр бүр хүнд заяадаггүй ховор нэртэй баатрууд гардаг даа. Нэрний цаад эздийг нь тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Тэр өнцгөөсөө бол шог зохиол ч юм шиг. Зохиолч Ч.Лодойдамба монголчуудын үнэн нүүр царайг л гаргасан нь тэр юм. Хурцаар элэглэн шүүмжилсэний цаана одоо болиосой гэсэн цухалдал нь бас харагддаг. Харин би өнөөгийн Монгол руу татаж авчран холбож байгаад гөвөх санаатай. Монголчуудын 90% нь утга уянга, уран сайхан дотор хөвж живж явна, яг нийтийн ба зохиолын дууны үг ая шигээ амьдралын эргүүлэгт түүртэн, зовон, бас жарган явна. Харин 10% нь гөлийчихөөд, тархиа гашилган мөнгө босгох, эдийн засгаа өөд татах гээд нойр хоолгүй зовон бэдрэн, бас хааяа жарган явна. Энэ бол миний итгэл үнэмшил. Байрыг нь сольчихмоор санагддаг. Байрыг нь сольчихсон учраас Сингапур хол тасархай хөгжиж, одоо бол хэнд ч гүйцэгдэхээcээ өнгөрсөн гэж би үздэг. Энэ бол ганц жишээ.
Тэрхүү 90% бол баяр наадам, амралт, цэнгүүн, жаргал цэнгэлийг хүсч хүлээн амьдрах ба амьдралаа ч тэгж төлөвлөдөг. Тэдний дунд орчин цагийн Хэтрүүдорж, Аймар, Сүсэгжав нар түг түмээрээ байна.
“Малгайтай чоно”-д Хэтрүүдорж гэж хэтрүүлж давсалж, фантазлан ярьдаг цөлх малчин гардаг даа. Аймар нь мухар сүсэгтээ автаад айж эмээсээр яваад зүрх нь дэлбэрчихдэг эмгэнэлт дүр. Сүсэгжав бол мухар сүсгийн биет баатар. Мухар сүсгээсээ болж ямар ч луйварчинд олзлуулах гэнэн томоогүй малчин ард. Тарвага барьсан чоныг савдаг сахиус догширлоо гэж итгээд, савдагийн нэрээр залилан хийхийг завдсан лам Чогдонд идэш болох шахдаг Сүсэгжавууд өнөөдөр Монголын нийгэмд маш олуулаа байна. Шашин, бөө, лам хуварга, мэргэ төлөг хөгжөөд байгаа чинь эдний ажлын үр дүн. Хэтрүүдоржууд Монголын нийгэмд хэт олуулаа байгаа тухай зах зухаас нь өгүүлье. Монгол хүний цусанд, генид байна уу, эсвэл талын нүүдэлчний уран сайхны мэдрэмжэнд байна уу, монгол хүн бүх юмыг хэтрүүлдэг. Бүх юм гэдэгт ажил үйл, хөдөлгөөн, зан үйл, араншин, эдлэж хэрэглэх, идэж уух бүгд багтана.
Жаргалаа ч хэтрүүлчихдэг, зовлонгоо ч хэтрүүлчихдэг, тэнэглэлээ ч хэтрүүлчихдэг, атаархлаа ч хэтрүүлчихдэг, талархлаа ч хэтрүүлчихдэг, улс төржихөө ч хэтрүүлчихдэг, найзлахаа ч хэтрүүлчихдэг, муудалцахаа ч хэтрүүлчихдэг, стрессээ ч хэтрүүлчихдэг, зугаа цэнгэлээ ч хэтрүүлчихдэг, идэхээ ч хэтрүүлчихдэг, уухаа ч хэтрүүлчихдэг, өвчлөхөө ч хэтрүүлчихдэг, ерөөсөө бүгдийг!
Хэтрүүдорж нар эрүүл биеэ сүйтгэтлээ идэж ууж, баярлаж, жаргаж, дараа нь олсон зөөсөн хамаг мөнгөө эмчилгээндээ зарцуулдаг. Хэтрүүлэг л гэе, өөрөөр нэрлэ дээ. Цагаан сарын үед түргэний дуудлага тасрахгүй, хоол хошны хордлогоор олуулаа эмнэлгийн хаалга татдаг ганц жишээ хэлээд өгнө. Хэтрүүдорж нар нийгэмдээ цойлох, эсвэл уруудаад улны иргэн болох нь маш хялбар. Баяжлаа хөлжлөө гээд хэтрүүлчихнэ. Хэтэртлээ мөрөөдсөн, дараа нь хэтэртлээ хэрэглэсэнийг Монголын нийгмийн жишээн дээрээс өдөр бүр харж болно. Зуу наслахгүй байж мянган жилдээ хэрэглэх их мөнгө, эд юмс, хөрөнгө цуглуулах гээд хэтэртлээ зүтгэчихнэ. Тансаглал, чамирхал, баярхал аархал нь дан хэтрүүлэг. Цагаан сар, Наадмаар өмссөн зүүснийг нь сайн хараарай. Монголчуудын дээл хувцасны хэрэглээ–торго дурдан чисчүү үйтэн хуарыг хангах гэж Хятадад бүхэл бүтэн нэхмэлийн маш том сүлжээ үйлдвэрүүд ажиллаж байна. Хэтрүүлэг нь өмнөд хөршийг баяжуулна. Зогсох шинж алга. Баяжлаа хөлжлөө гээд урд насандаа, олон үеэрээ өлөн ядуу явснаа нөхөх гээд үзэж таарна. Хорвоод хосгүй хүн, хорвоод хосгүй эр эм, хорвоод хосгүй гэр бүл болох гээд нэг насны хүслэн, шаналан, адаг сүүлд нь нэг л өдөр хорвоогоос явчихна.
Хэтрүүдорж нар уруудаж гундаад хог дээр гарах нь бас л жолоо цулбуургүй. Арай ч дээ, энэ хүнд ухаан байна уу, болиосой гэмээр уруудаж доройтоод золбин тэнэмэл болчихсон иргэд олон байна. Буруутан нь Төр биш, 100% өөрөө. Хэт арчаагүй амьдрасныхаа золиосыг амсаад, бусдыгаа тэгсэнгүй гээд атаархаж үхэж яваа сэхээтнүүд ч олон байна.
Хэтрүүлсний л гай шүү дээ. Чамайг хэн ч тийм зам руу түлхээгүй, чи арчаагүй амьдралаа хэтрүүлчихэж! Хэтрүүдорж нар аж төрөх гэж, хоног төөрүүлэх гэж, өлсөж үхэхгүй гэж гэр хорооллыг тамын орон болгочихсон байхыг бид харж байна. Өвөлдөө агаарын бохирдол, өвөл зунгүй хөрсний бохирдол, түм бумаар тоологдох нүхэн жорлонгууд, хогондоо дарагдсан, Туул, Сэлбээ хогоор дүүргэсэн нүд хальтармаар зураглал. Бүгд л хэтрүүлсний гай. Байгаль орчныг сүйтгэх нэг төрлийн экотерроризмд Хэтрүүдорж нар гаршсан. Хот хөдөөгүй. Хог ил задгай хаях гэдгийг эрүүгийн гэмт хэргийн төрөлд оруулж ял тооцохгүй бол оройтлоо шүү! Нийслэлийн автозамын их түгжрэл бол Хэтрүүдорж нарын сонгодог бүтээл юм. Аль насандаа, хэдэн үедээ машин авч унах донд хөтлөгдөөд хэдэн үе дамжин шаналсан юм бол гэж би гайхдаг юм. “
Машин унахгүй бол үхлээ”-чүүдээр нийслэл хахаж байна. Зам дээр олон цаг түгжрээд метр метрээр урагшлан байгаагаа аз жаргалд тооцчихсон, огтоос ичсэн эмээсэн шинжгүй зогсоцгооно. Гэхдээ ганц минут тэвчээд өнгөрүүлчихгүй сигналдаад стрессдэнэ. Хувийн машин худалдан авах, номер олгох, зөвшөөрөл олгох, замын цагдаа, энэ бүгд нь хэтэрчихсэн.
Гадаадын иргэдийн доог. Тэгэхдээ огтхон ч гудийхгүй. Их дээд сургууль, их дээд сургуулийн диплом, дээд боловсролтой иргэд (сэхээтнүүд) нь тоогоо хэтэртэл олширсон, олширсоор ч байна. Дээд боловсролын хэтрүүлэг. Гэтэл нөгөө талд нь ажилчин анги (пролетари анги) нь хэтэртлээ хорогдоод бараг алга болсон. Барилга дээр ажилладаг хэдэн барилгачдаас өөр ажилчин үлдээгүй. Мэргэжилтэй ажилчдын тооны хорогдлын хэтрүүлэг. ТМС, Техникумыг үгүй хийдэг чинь хэтрүүлэг шүү дээ. Боловсролын салбарын хавтгай хэтрүүлэг. Тэгэхдээ бүх шатандаа огтхон ч гудийхгүй. Өмнөх нийтлэлд бичсэн дээ, урлаг, уран сайхан, бэлэг дурсгал, дуу хуур, дуучин, жүжигчин, продюсер олшроод уралдаж уран бүтээл туурвиж 3.5 сая хүн ардынхаа тархийг эргэтэл шахаад, нийтийн ба зохиолын дуундаа живүүлж байгаа чинь урлагийн хэтрүүлэг. Урлаг хөгжүүлнэ гэхэд цаг нар, завсарлага баймаарсан. Энэ их дуу, үзүүлбэр, тоглолт, цэнгүүн-шоу, кино, ар араасаа. Огтхон ч гудийхгүй үргэлжлүүлнэ. Урлагийн салбараар дүүрэн Хэтрүүдорж нар, тэдэнд сүсэглэн биширсэн Сүсэгжав нар нийгмээр дүүрэн. Хөгжөөд байхаас яахав.
Уран сайханжсан, урлагжсан улс төртэй. Ерөөл магтаал, газар дор ортол муулах нь ямагт хэтрүүлэг. Гоншигноон, гонгиноон, далжиганах, хов стресс энэ тэр нь дан хэтрүүлэг. Барагдах юм биш. Буруутныг олж илрүүлэх гэж шувтан хэтрүүлнэ, шувтан туйлшруулна. Буруутны эрэлд нийгмээрээ явдаг. Одоогийн УИХ-ын сонгууль ч хэтрүүлгээр дүүрнэ. Би бүр ёрлож байна.
Хөдөө нь тэр чигтээ хэтрүүлгээр дүүрчихлээ. Мал нь өсөөд алж өгч байна. Зуун сая өлхөн хүрчих байх. Хэтрүүлэг л гэе дээ. Бэлчээр, даац, арыг нь даах пян (зуд, цас) байхгүй хэрнээ олны тоонд толгой нь эргээд олон малтай болж өрсөлдөх хэнээ тусаад хэтрүүлчихсэн. Дэлхийн зах зээлд гаргая эрүүл мал нь цөөднө. Дуу хуур урлаг уран сайхандаа хэдэн малаа шингээчихсэн, тоог нь харж уяраад уярал нь хэтрээд явж байна. Хөдөөд бэлчих олон сая малнаас өөр тэр гээд үзүүлж гайхуулчих юмаар Монголын хөдөө дутмаг. Сумын төвүүд нь болхи, баараг, арчаагүй, хэнэггүй амьдралын амьд толь. Гашуун сургамжийн жишээ. Эрх чөлөөгөө эдлээд хэнэггүй дураараа амьдарч байгаагийн хэтрүүлсэн зураглал.
Ажил хийхгүй амьдарч болдогийн хэтрүүлсэн жишээ сургамж хот хөдөөгүй байна. Монголын нийгэм гэж ахай ижий, ахан дүүсийн хэлхээний хэтрүүлсэн асар том сүлжээ. Сайн муу сайхан муухай нь холилдсон, сайхан сэтгэлтэй улсуудын хэнэггүй нийгэм. Нуль өрөвч, уучламтгай чанар. Бас л хэтрүүлэг. Хэтрүүлэг хаа сайгүй.
Монголын нийгмийг дахин анги давхаргажуулмаар байна. Тэгэхгүй бол Хэтрүүдорж нараар дүүрлээ! Хэтрүүлгийн тусгал–нийслэл хотоор дүүрчихсэн наймаачин, ченж, хувийн таксины жолооч нарыг нийгмийн анги давхаргад бүртгэмээр байна. Сэхээтэн нь хэн юм, ажилчин нь хэн юм, малчин нь хэн юм, бас энэ “шинэ”-үүд хэн юм гэдгийг ангилан хувааж нийгмээ цэгцэлмээр санагдана. Ингэж ингэж XXI зууны хурдны эриний аяыг даахгүй байх вий дээ гэдэгт миний сэтгэл түгшиж явдаг. Санаж сэрвэл ямар вэ, монголчууд аа?
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Сэтгэгдэл48
шүд Баярхүү Элбэгдоржийг учир зүггүй долоодог байсанаа одоо хазаж ноцож эхэлж байна, ийм л өчүүхэн хэн ч биш амьтан даа энэ шүд Баярхүү гэгч
төрхөмдөө буцах. байршлаа тогтоох, тодотгох цемент гэдэгт орох л байхдаа.
Оюун-эрдэнэ гэдэг хүн чинь дээд зэргийн аймхай нохой шүү дээ аль хэдийн нүхээ ухаж бэлдэж байна гээд бодчих юмыг яаж мэдхэв уналаа суудлаа алдлаа намын 1 эрэмбэлсэн утасан хүүхэлдэйдээ хэдэн төгрөг өгөөд за ахын дүү гадагшаа ав эсвэл өвд гэж хэлээд нөгөөх өвдөөд ажиллах боломжгүй оронд нөгөө данх очлоо. Эрдэмтэн доктор гэх гадны тэмжээмэлүүдийг зүгээр дараа суудлыг булаах гэж түрдээ ашиг хонжоо харж байрлуулж байгаа ухаантай юм. Данхаас тэгдэг зориг гардаг бол монгол хөгжих байллаа.
Баярхүү бол одоо монголд болж байгаа юмыг яг байгаагаар нь нүдэнд харагдтал бичдэг цөөхөн хүмүүсийн нэг, даанч үүнээс санаа авдаг нь хэд бол.
Nen Tasarhai, Tasarchihsan mundag niitlel bn. You deserve very special Credits for your job. Smart intelligent person.
S.Erdene Baavai, Anton Pavlovich Chehov nar geed uran ugiin boginohon uguullegees ogt dutahgui gedgee l dahin dahin tunhaglaad baih um. Ter ni yamar ch munguur zodoogui yamar ch budag shunhaar budaagui atal nutsgen unenii "SHEER TERROR" met tarhi zurhiig zuseed orood irehiig yaana. Bas sudlaach Ganaa gej uls turiig daanch enguun goe taivan murtluu chas chas hiitel BITTERSWEET MOSTLY BITTER talaas ni mash goe urlan siilne. Hetruudorjiin esreg dur deer ueiin orosiin OBLOMOV gedeg goe uguulleg baidagiig sanav. Jaahan zav garsan tul dahin orj irj b.
баяраүүд үнэн юм байхгүй элбэгдорж шиг гошгоруулдаг
ХЭТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХЭТРҮҮЛЭГГҮЙ ХЭЛЖЭЭ !! НЭМЭЖ ХЭЛЭХЭД БҮХ ЮМАА ЛАМААС АСУУЖ ДААТГАН АМЬДАРДАГ БОЛСОН ХЭТРҮҮЛЭГЧ БИШ БҮР СОЛИОРОЛ БОЛСОН ХАРАГДДАГ ШҮҮ ! ДАРААГИЙН СЭДЭВ НЬ БАЙГААСАЙ БИЛЭЭ !!! БАЯРЛАЛАА
Үнэн.Оросжсон Монголчууд ухаан гэдэг бол алтан дунджийг олох чадвар гэж сургадаг язгуур Дорнодоо эргэж ирэх болсон.Орос Буриадууд шиг хэт хямдхан жүжиглэж,бөөлжис хүрэм дүр эсгэхийг дорно ч өрнө ч хүлээж авдаггүй.
kjkv
украй н гэж хиймэл нэр өгсөн Оросын Холбооны Улсын нэг муж улсыг ЁВРОП АМЕРИК улсууд эзэлж гучин жил эзэгнэж дорнот домбаас улсын орсуудыг барууны гитлерийн үзлээр зэвсэглэсэн нацист орсуудадыг зэвсэглэж алуулж эхэлснээр дайн эхэлсэн одоо мужийн төв Харькийв
орсыг эсэргүүцэгч нацист миний сайтыг хаагаад байна олж илрүүлж устгаж өгнө үү
америк авганистаны талибуудыг хорин жил зэвсэглэж наццист болгоод мөн Украныг гучин жил нацист үзлээр зэвсэглэж дорнот домбаассын арван таван мянган орсуудыг алуулсан ИХ ОРОС МОСКВАГИЙН ОРОС хамгаалж демилитаризации денацификаций хийж одоо украйны зэвсэг дуусчээ ёвроп америка москвагийн орсуудыг алуулахаар их хэмжээний зэвсэг цэрэг украйнд нийлүүлсээр байна москвагийн орсууд ялах нь гарцаагүй
Баярхүү гуай шиг үнэнийг хэлэх хүн ховор болсон доо. Монголчууд минь ойлгож хүлээн аваасай. Ардчилал эрх чөлөө гэдгийг арай л хэтрүүдорж болгоод байна даа.Ёс суртахуун гэдгийг бүр уландаа гишгэсэн.
Баярхүү гуай шиг үнэнийг хэлэх хүн ховор болсон доо. Монголчууд минь ойлгож хүлээн аваасай. Ардчилал эрх чөлөө гэдгийг арай л хэтрүүдорж болгоод байна даа.Ёс суртахуун гэдгийг бүр уландаа гишгэсэн.
одоо ер нь уран зохиолын хичээл орж байгаа болов уу? Эртний дэлхий дахины түүх болон Одон орон судлалын сурах бичиг гэж лав харагдахгүй юм ...
Синга Баярхүүг жагсаалтанд тэр акёдимич өвгөн Рэгдэлийн оронд биччих байсан юм Данх ! Данхад тийм ухаан байхгүй л дэ ! Рэгдэл 5 билүү 6 д бичигдсэн байх !
Данх гэж доромжлоод байгаа хүн чинь харин ч Монгол Улсын түүхэнд байхааргүй маш эх оронч жагсаалтыг анх удаа гаргаад ирлээ шдээ гөлөг мээнь. Харсан л байлгүй. Гэтэл танай АН-ын байж байгаа царайг хар даа. Лу Гантөмөр гээд боловсролын зээлийн хулгайч, шаамий ац чинь жагсаалтынхаа эхэнд өөрөө гөлийгөө шаасс. Аймхай, хулчгар новш. Доржханд гэж нэг лалар байна, баахан пасторууд цуглуулж жагсааж бичингүүтээ өөрөө бас хамгийн эхэнд нь явж ч байх гэж.
ухаантай хүн рэгджл академийг толгойлдог юм шүү шинжлэх ухааны академийг ардчилсан на огт үзэж чаддаггүй байсан МАН сууриа тавьж өх нь зүй
рэгдэл бабник шуа татан буугдана ажилгүй болох нь гэж айгаад орох газраа олжээ.
Монголын өнөөгийн дүр төрхийг нүдэнд харагдтал маш сайн бичжээ.
рэгдэл амиа бодохоос өөр юм хийхгүй. оюк гэнэн юм. хүк настан буурай гээд эхний жил хөдөлмөрийн баатар өгнө, дараа жил сүхбаатарын одон, тэрний дараа жил төрийн шагнал өгөхийгөө шинжлэх ухаан нээрээ хөгжөөд байна гэж хэлнэ. фүкийн сэтгэл ханана, өөртөө тааламжтай байх болно.
Маш үнэн . Монголын өнөөгийн дүр зураг. Иймээс л би үр хүүхдүүдээ монгол улс 30 жил таг зогсохоор аймшигтай бүхэл бүтэн үе бий болчихож гэдэг хүмүүстэй санал нийлэх болсон
Маш үнэн . Монголын өнөөгийн дүр зураг. Иймээс л би үр хүүхдүүдээ монгол улс 30 жил таг зогсохоор аймшигтай бүхэл бүтэн үе бий болчихож гэдэг хүмүүстэй санал нийлэх болсон
Баярлалаа. Та бас нэгэн Хэтрүүдорж болжээ.
Элбэгдоржийн хүчээр тааруухан мэдлэгтэй ч үгэнд ордог гээд гадагшаа элчингээр явж бсн байж одоо яахнэв ккк
сонин н дээр байгаа хүний сайтыг эзэлж сэтгэгдлээ бичхийг хаагаад байгаа орсыг эсэргүүцэгч монгол нацистыг олж устгах х:рэгтэй
Үнэнийг л хэлсэн байна. Энэ эсрэг бичээд байгаа хүмүүс ийм байгаад байгаасай гэж хүсэж байгаа юм байх даа...
Хэдэн жилийн дараа Хүрэлийг сүхдээд явж байх вий. Монгол хүн унасан хүнийг нэмж дэвсэлдэггүй.
Ардчилал эрх чөлөө гэдэг чинь энэ юм биш үү! Яасан ч миний дур хүний эрх гэсэн шүү дээ.аав ээж нь ч хүүхдэдээ сургааль хайрлаж болохгүй болсон цаг шүү дээ Одоо яая гэхэв ингэж ингэж нэг ухамсар сууж эхлэх байх олон жил шаардагдах байх аа.Маш муухай арчаагүйгээр хар амиа хичээсэн иргэд болсон байна.
Харвардчууд ба "ХҮН" үүд маань арайл хэтрүүлээд байгаа шүү
Өөрийнхөө нэрийг хэлсэнд баярлалаа Баярхүү гуай.та ч бас хэтрүүлнэ гж баллана шүү дэ
Төв цэг дээр оршин бгаа МАН ын бүлэг хулгайчдын голыг нь олоод хэлжээ
Дүлзэн мэтийн нөхдүүдийн атаархахын ариун үгнүүдээ уншиж бна уу? Зочид үзэл бодол бичигсэд
Ардчилал гарч ирээд улсын үйлдвэрүүдийг хувьчлал нэрийн дор бүгдийг нь төмрийн хог болгож устгаснаас энэ бүх юм болж байгаа. Цэдэнбал даргын үлдээсэн өвийг халхчууд бид цааш нь хөгжүүлээд явж чадсангүй дээ. Аж үйлдвэр хэрэггүй. Зөвхөн ардчилал чөлөөт зах зээл байхад л монгол хөгжинө гэж хуурсаар байгаад Ардчилагчид Монголыг далаар нь цэвэр тавьж чадлаа даа. Одоо аж үйлдвэргүй болсон монголчууд зөвхөн уруудаж доройтно. Өөр зам байхгүй. Хөгжил дэвшил гэдэг чинь аж үйлдвэр түүнийг дагасан техник технологийн хөгжил дэвшлийг л хэлдэг юм шүү дээ.
Чи дүгнэлт хийхдээ алдаж байна. Халх монголчууд энэ өмч хувьчлал нэртэй террорист давалгааг хийгээгүй юм. АН нэртэй гамингийн шээснүүд МАХН дотроос сувдаг шунахай,үндэсний үнэт зүйлийн хомсдолтой золбин очирбат, бямбасүрэн,гомбосүрэн,гончигдорж мэтийн хог шаарнуудыг олж урвуулан үндэсний эдийн засгийг сүйрүүлсэн. Гэвч яг зохиогчийн эрх нь бол эднийх биш бөгөөд англосаксуудын буурай орнуудыг колоничлохдоо хэрэглэдэг жор байсан юм.Ардчилал гэсэн нэртэй хар хараал бол монгол үндэстэнд сүйрэл авчирсан. Өнгөрсөн 30 жилд баабар гэгч тархи угаагчаар дамжуулан энэ неоколоничлогч терроризмыг магтан дуулж байсныг мартаж болохгүй. баабарын учруулсан хохирол бол элбэгдоржоос ч давна.Бидний монголчууд дүр эсгэсэн хуурамч ардчиллаар халхавч хийсэн шоронжсон гамингийн шээснүүдийн Алны Нам/АН/ гэгч жорлонг ор мөргүй болгон устгах ёстой.
Хэтэрхий их ардчилал, хэтэрхий их хүний эрх, хэтэрхий их хувийн өмч, хэтэрхий их ашгийн төлөөх ажиллагаа, хэтэрхий их барууныг шүтсэн үзэл, хэтэрхий их лам, хэтэрхий их шашин, хэтэрхий их улс төр, хэтэрхий олон нам, хэтэрхий их дээд сургууль, хэтэрхий их хуурамч диплом, хэтэрхий их ажилгүйдэл, хэтэрхий их өвчлөл, хэтэрхий их ядуурал, хэтэрхий их баян хоосны ялгаа, хэтэрхий их эд хөрөнгө шүтсэн үзэл, хэрэрхий их Америкийг магтах үзэл, хэрэтхий их Оросыг муулах үзэл, хэтэрхий их Хятадыг муулах үзэл, хэтэрхий их залуучдыг шүтсэн үзэл, хэтэрхий их хөгшчүүлыг муулах үзэл, хэтрэхий их социализмыг муулах үзэл, хэтэрхий их коммунизмыг муулах үзэл, хэтэрхий их Марксизмыг муулах үзэл, хэтэрхий их зах зээлийг магтах үзэл, хэтэрхий их реклам, хэтэрхий их шоу, хэтэрхий их.......
дэндүү их чингэс нэр судлал дэндүү их дээл хувцас монгол малга дэндүү их үндэсний баяр наадам дэндүү их уаячдын морин уралдаан дэндүү их овгийн үзэл санаа дэндүү их хотын хүн амын төвлөрөл дэндүү их секийн өвчин дох тэмбүү дэндүү их гэр бүлийн салалт дэндүү их англи монгол дуулаачид дэндүү их улс төр хөөгчид дэндүү их тэнүүлчид дэндүү их хжлгайчид дэндүү их худал молигодогчид дэндүү их бэлэн зэлэн үгтэн-------------------------------------
Үүнээс илүү хэн хэлэх юм бэ. Бидний үнэн, нүүр царай ердөө л энэ. Эсэргүүцээд, Баярхүүг доромжлоод байгаа троллууд өнөөх Хэтрүүчүүдийн армийн төлөөлөгч нар мөн. Нэр нүүрээ нуусан, өчүүхэн зүйл ойлгох тархигүй хохимойчууд боорлохоос өөр чадваргүй сүгнүүд...
Гое бичжээ….
Юу үнэн энэ үнэн болсон доо. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж. Юу ч хийхгүй, юм ч уншихгүй, хичээл хийхгүй байж бүгд дээд боловсрол эзэмшээд, дарга захирал болно гэж мөрөөддөг. Ээ Бурхан минь Бурхан минь
Монгол ардчилалыг дэндуу «хэтруулж» буй. Хариуцлага. , стандарт дутагдсан орон.
Ер нь бол манай хэрэглэдэг байсан хэллэг бол "нугалаа" гэсэн үг байсан юм. баярхүү өөрөө энийг мартсан уу эсвэл өөрөө нэр томьёо гаргасан болох санаатай байж болно.Зүүний нугалаа,барууны нугалаа гэж ном уншдаг, түүхээ сонирхдог хүмүүс бол мэдэж байгаа. Одоогийн бидний гай гамшгийг нь мэдэж амсч байгаа үе бол ардчиллын нугалааны үе юм.Талийгаач С.Зориг ,монголчууд эмэгтэй хүний логикоор сэтгэж байна. Үндэстнээрээ туйлширч байна гэж байсан юм. Сүрхий хүн шүү. Эндээс харвал бидний туйлширдаг буюу нугалаа хийдэг зан араншин маань үндэсний онцлог бололтой юм.Гэвч бид бас ганцаараа биш.Буддын гүн ухаанд "Төв үзэл" гэсэн туйлшралаас ангид сэтгэдэг гүн ухааны үзэл бий.Эрт үед бас энэтхэгчүүд туйлширдаг л байж. За энэ ч яах вэ. Одоо бид дүр эсгэсэн хуурамч ардчиллын нугалаагаа засч зөв замд орох нь тулгамдсан асуудал. Хэт туйлширсан ардчилал эргээд ардчиллаа булшилж буйг бид харж байна. Одоо ардчиллаа аврахын тулд үүргээ мэдсэн хариуцлагатай иргэдийн эрх зүйт ардчилал байгуулах хэрэгтэй.
эргээд ардчиллаа энгийн ирэдэд тохохно уу ард түмэнддерөөсөө ардчилал хэрэггүй социализмын үеийн төгөлдөр ардчилал хангалттай байсан одоогийн ардчилил ардчилил биш дарангулал колончлол мөнгөний олигархийн эуйлгачид гэж доромжилдог доройтуулах үгссэн мафийн ардчилал италын фашизмын ардчилал
хов яривал эрэгтэй нь хамгийн их ярих, муулвал аймар муулах, царайлаг гм ийг эр нь хамгийн их ярьдаг гэдэг ээ. нялууны туйл, хатуугийн туйл. эм нь энэ хоёр туйлд нь хүргэхгүй. савлах нь харьцангуй гайгүй. сайтар савж зүүн баруунаа үзэхгүй байна гэнэ үү. харгис гавтлизмаар явж байгаа. ум хэтрэх
Tugrel chn huuli bus gazar olgolt tuluvlultgui yavsanii gai bolohoos hun bur mashin unah chn erh ni shu dee
Tugrel chn huuli bus gazar olgolt tuluvlultgui yavsanii gai bolohoos hun bur mashin unah chn erh ni shu dee
Д.Баярхүү элитүүдийн нэгшт. Малгайтай чоныг уншаагүй малууд Эби гэж солиороод л. Баярхүү шиг дипломат ховоршт.