
Монгол хүний реализм ба прагматизм
Нутгийнхаа хөгшдийн үг, үйлдлээс нь тэдний аливаад бодитой ханддаг, практик ач холбогдлыг нь заавал үнэлдэг, тооцдог төрөлх гэхээр ухаалаг ааш авирыг нь би өсөх, өндийх, ухаан суух хэрээрээ л сайтар ойлгож, хүндэлж ирсэн юм.
Аливаа бүхэн нэг янзаараа байдаггүйг, хүн хүний үзэл бодол адилгүйг, сайн зүйлд ч садаа ихийг, их сонсож бага ярихын чухлыг, эвлэвэл бүтдэг эвдэрвэл гутдагийг, бүгдээрээ хэлэлцвэл буруугүйг, хүний газарт нэрээ, өөрийн газарт ясаа тавихын учрыг тооцож аливаад онож зөв хандах, үр дагаврыг нь үнэлж байхын зохистойг хөгшид тун ч сайтар хичээдэг байлаа.
Өөрсдөө ямагт хичээхийн зэрэгцээ залууст байнгад л сануулж, зөвлөдөг байв. Ийм реалист, прагматист үзэл, хандлага л хүнийг зөв зүгрүү хөтөлж, их үр дүнд хүргэж, алдах, эндэхээс хамгаалж байдаг ажээ. Өвгөдийн маань хэлж, сургаж, сануулж, сэхээрүүлж ирсэн зүйр цэцэн үгнүүдийн утга, санааг тайлж, тайлбарлаж ном бичих аваас яах ч аргагүй л реализм, прагматизмыг үндэслэсэн, чухалчилсан онол, сургаал өгүүлэгдэх болно. Өвгөдийн маань зүйр цэцэн үгнүүдээс диалектикийн аль, ямар ч хуулийг ургуулан гаргах боломжтой, мөн нийгмийн хөгжил, хувьслын аль, ямар ч хууль, зүй тогтлыг бүтээж томъёолох магадлал өндөр. Сэтгэлгээний арга, зарчим, логик ч зүйр цэцэн үгнүүдэд агуулагдаж байдаг. Ард олны философи сэтгэлгээний үр жимс нь зүйр, цэцэн үгнүүд юм. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө хатдаггүй, Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш, Баян нэг шуурганаар, баатар нэг сумаар, Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз, Зовох цагт л нөхрийн чанар танигддаг, Шөлөөр цаддаг, төлөөр баяждаг, Усыг нь уувал ёсыг нь дага, Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш мэддэггүй, Тэнхлүүн явахад нь тэмээ өгөхөөр, тэвдэх цагт нь тэвнээр тусал, Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр, Хүний сайныг ханилан байж тань, морины сайныг унан байж мэд, Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш, Өргүй бол баян, өвчингүй бол жаргал, Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн гэхчилэн тоочоод байвал мөн ч олон ухаалаг, цэцэн, мэргэн үгс бий дээ.
Өнгөрснөөсөө сургамж авч байхын чухлыг, өнөөдрийн бодит байдалд нийцүүлж амьдрахын зохистойг, ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг тооцож сурахын ач холбогдлыг өвгөд маань мөрдлөг болгосоор иржээ. Тийм дээрээс ч монгол хэмээх нэгэн угсаатан өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор л байгаа ажээ.
Устсан улс ч зөндөө, мөхсөн угсаатан ч зөндөө, буруу сэхээд сүйрсэн, ихийг санаад алдсан, шунан шунасаар үгүйрсэн, ихэрхэж дээрэлхсээр ялагдсан, баярхаж ташуурхсаар ядуурсан тохиолдол ч олон шүү дээ...
Эх дэлхий дээр бүтэн улсаараа, бүхэл үндэстнээрээ биеэ даан, тусгаар тогтнон, аюулгүй оршин амьдрах нь тийм ч хялбархан хэрэг биш юм. Энэний тулд тун ч ухаалаг байх, болгоомжтой байх, бусад улс оронтой найрсаг харилцах, нацист, фашист, милитарист үзэл, хандлагаас байнгад сэргийлэх, болж л өгвөл төвийг сахиж, энх тайвныг эрхэмлэх, бусдын шашин суртал, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, нийгэм дэх аливаа зөрчил, тэмцлийн галд тос нэмэхгүй байх хэмжээний мэдлэг, боловсрол, соёлтой улс, үндэстэн л өөрийгөө өнө удаанаар хадгалж чадаж байсан түүхтэй. Ийм ухаан, ийм боловсрол, ийм соёлд суралцаагүй хаад, улстөрчид эх орон, ард түмнээ энэ XXI зуунд ч хохироож, хэлмэгдүүлж байна.
Өнөөдөр гэхэд ардчилсан гэгдэх төр, засагтай атлаа ядуурч, доройтож, зовж, хэлмэгдсээр байгаа ард түмэн ч байна. Мөн хаант засагтай атлаа боломжийн сайхан аж төрж байгаа ард түмэн ч цөөнгүй. Төр, засгийн удирдлага, халамж, дэмжлэгийн чанар, байдал нь зүүж байгаа нэртэйгээ тохирох, дүйцэх нь ихэнх тохиолдолд эргэлзээтэй, маргаантай болчихоод байна.
Дүр эсгэсэн ардчилагчид бол яг үнэндээ ардчиллын дайснууд юм. Энэ үг, ийм дүгнэлтийн зөвийг манай орны бодит байдал, амьдрал, практик ч нотоллоо. Бодит байдлаар, практик дээр нотлогдчихоод байгаа үнэнийг яаж ч гоёчилж харууллаа гэсэн үр дагавар нь, үлдээсэн хар мөр нь өөрийгөө илчилсээр, өргөн олон түмний зүгээс сөрөг үнэлгээ авч нэр, нөлөө нь доройтлоо. Төлөөллийн ардчилал нь ихэнх тохиолдолд үндэсний хөрөнгөтний төрийг, хөрөнгөтний ардчиллыг л төрүүлдэг ажээ.
Ардын ардчилал, иргэний ардчилал гэх хэмжээ, түвшин, чанарт хүртлээ ардчилал хөгжиж, боловсронгуй болж чадахгүй байна. Ийм боломжийг хөрөнгөлөг давхраа, олигархиуд олгохгүй байна. Ардчилал нь үндэсний хөрөнгөтний ашиг, сонирхлоор хязгаарлагдаж, зогсонги, царцанги байдалд орчихдог боллоо.
Дараах шатруугаа шилжиж, хөгжиж чадахгүй байна. Ингэхлээр нийгмүүдийн хөгжлийн талаар шинэ онол, шинэ үзэл баримтлал гэрч ирэх хэрэгцээ, шаардлага өнөөдөр гэхэд л буй болчихлоо. Энэ хүлээлтийн хариу тун удахгүй гарах бизээ. Дүр эсгэсэн ардчилал, анархизмтай хил нийлсэн ардчилал, ардчиллыг баг, бамбай болгон ашигладаг төр, засаг хүн төрөлхтөнд танигдаж, ирээдүйгүй болчихлоо шүү дээ. Монголд маань гэхэд л “ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайнууд” бүгд л авилгачид, луйварчид, хулгайчид болж тодорлоо. Энэ л тэдний жинхэнэ дүр, нүүр царай байжээ. МАН-ын удирдлага ч төрөөс төрсөн тэрбумтнуудаар “бэхэжлээ”, тэдний цүнх баригчид нь бас л авлигачид, хулгайчид болчихлоо. Гурав дахь хүчин гэгдсэн жижиг намууд хэн болохыг сонгогчид мэдэхгүй, ойлгохгүй байна.
“Сэхэх, сэргэх гэж хичээсэн монголчууд харамсалтай нь буруу замруу ороод мөхөх тийшээ хандлаа” гэж үнэлэгдэхээр л болчихоод байна шүү дээ. 2024 оны сонгууль юу л авч ирэх бол оо? Реализм, прагматизм өвлөгдсөнгүй гэж үү?
Монголчууд бид чинь төр, ёсны 3600 гаруй жилийн түүх, уламжлал, соёл бүхий ард түмэн шүү дээ. Ийм удаан хугацаанд төрийн түүхээ, угсаатны нэр, соёлоо хадгалсаар ирсэн, нутаг газартаа эзэн нь болсоор, гэр сууцанд амьдарсаар өнөөдрийг хүрсэн ард түмэн, хүмүүс ховор шүү дээ. Өнөөдрийн зарим том, хүчирхэг улс ердөө л 200 гаруй жилийн төрийн түүхтэй, зарим нь 50 хүрэхгүй жилийн төрийн түүхтэй, төрийн дархлааны хувьд ихээхэн эмзэг, хүн ам нь нэг угсаатан, нэгдмэл үндэстэн болж бэхжээгүй, нийгмийн хүчтэй донсолгоо тохиолдвоос 20-40 хүртлээ задарч ч мэдэхээр байна.
Монголчууд Монголдоо цуглавал, түүхийн ухамсраараа нэгдмэл байж чадвал, тусгаар тогтнолоо гол гол тулгуур багануудаар нь бэхжүүлж, хамгаалж, төвийг сахин амьдарч сурвал хоёр том хөрш маань бидэнд хоёр том хана, хэрэм болсоор л байх болно.
Улсын маань хил бүх уртаараа элдэв зүсмийн халдлагаас, бүр таван тив, дөрвөн далайн зүгээс хамгаалагдчихаад байгаа юм шүү дээ. Дэлхий дээр маань байгаа бүх цас, мөс хайллаа ч гэсэн, дөрвөн далай нэгэн зэрэг цалгиж цунами боллоо ч гэсэн Төв Ази, Монголын өндөрлөг усан галавт өртөлгүй торойн үлдэх нь ч тодорхой юм. Монголын газар нутгийн хамгийн нам доор хэсэг нь далайн түвшнээс дээш 500 гаруй метрийн өндөртэй билээ. Байгалийн нөхцөл маань ивээлтэй, өгөөжтэй, баялаг ихтэй, харин улстөрчид маань л найдваргүй, шунал шүглэсэн, хүйтэн сэтгэлтэй “чөтгөр, шуламнууд” болчихоод мөн ч зовоож байна даа. Бид тэднээс хэзээ, яаж нэг сална даа! Монгол орон байгаа бүх боломжоо бүх иргэддээ тэгшивтэр эдлүүлээд тайван, түвшин, тогтвортой хөгжих, амьдрах цаг хэзээ, хэн ерөнхийлөгч, хэн ерөнхий сайдын үед ирэх юм бол оо?! Тэр хоёр хүнд л хөшөө босгох хэрэгтэй.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл40
Garchignaas n tanigdah yumaa
Нам бол Монгол улсыг удирдах гэж байгаа гэж тодорхойлох ёстой. Гэтэл монголын намын тодорхойлолт нь засгийн эрхийг авах гэж нам байдаг. Монголын намууд засгийн эрхийг авсан бол улсаа огт удирдахгүй зөвхөн дээрэмдэж ирсэн. Монголд нам хэмээн АН, МАН гэсэн дээрэмчдийн эвсэл бий. Хоёр нам нэртэй хулгайч дээрэмчдийн байгууллагыг хурдан устгах цаг болсон. Намын тодорхойлолт буруу тул тэд улсаа хохирогч болгосон түүхтэй билээ.
Монголын улс төрчид шуналын тулам болсон нь бүр цаашаа, одоо бүр хэзээ ч ханаж цаддаггүй ( үлгэрт гардаг) бэрд болцгоосон байна! Харин Х.Баттулга гэх эрлийз хурлийзын хольцгүй цэвэр монгол хүн, тэдний фракцынхан л монголыг минь аварч мэднэ шүү!
Мөн горьдвоо. Баттулга ч гэсэн бас л нэг шүүр унасан шулам мөн л дөө. Хоёр ч шүртэй байж магадгүй
Хүний наймаа хийхээс буцахгүй
Баттулага монголыг холож барах биш дээ
УИХ-ын суудлыг боломж гэж хардаг болсон байна
Нам бол Монгол улсыг удирдах гэж байгаа гэж тодорхойлох ёстой. Гэтэл монголын намын тодорхойлолт нь засгийн эрхийг авах гэж нам байдаг. Монголын намууд засгийн эрхийг авсан бол улсаа огт удирдахгүй зөвхөн дээрэмдэж ирсэн. Монголд нам хэмээн АН, МАН гэсэн дээрэмчдийн эвсэл бий. Хоёр нам нэртэй хулгайч дээрэмчдийн байгууллагыг хурдан устгах цаг болсон. Намын тодорхойлолт буруу тул тэд улсаа хохирогч болгосон түүхтэй билээ.
Нам нь тийм нөхцөл бүрдүүлдэг гэдэг нь олон үйл явдалаас тодорхой харагдсан.
Нам бол Монгол улсыг удирдах гэж байгаа гэж тодорхойлох ёстой. Гэтэл монголын намын тодорхойлолт нь засгийн эрхийг авах гэж нам байдаг. Монголын намууд засгийн эрхийг авсан бол улсаа огт удирдахгүй зөвхөн дээрэмдэж ирсэн. Монголд нам хэмээн АН, МАН гэсэн дээрэмчдийн эвсэл бий. Хоёр нам нэртэй хулгайч дээрэмчдийн байгууллагыг хурдан устгах цаг болсон. Намын тодорхойлолт буруу тул тэд улсаа хохирогч болгосон түүхтэй билээ.
Нэгдүгээрт xуучин иx xуралд байсан xүмүүсээс нэгийгч сонгоxгүй байxаас эxэлнэ
Хулгайч эрх баригчиддаа хайртай улны оркууд
Найман янзын Богдыг хэдэн үе мөгөөд ч гэдэг шиг НАЙМАН ИХ ХУРАЛ гэгчийг хагас жаран хараад ч өөдөлсөнгүй . Найман Их Хуралд сонгогдож байсан НЭГ ч ЭТГЭЭДИЙГ ДУГУЙЛАХГҮЙ шүү - ТИЙ ЭТГЭЭД ЖАГСААЛТАД нь орсон НЭГч НАМЫГ ДУГУЙЛАХГҮЙ шүү ... ДАМЖУУЛААРАЙ ...
МАН хар машинаараа хэнийг гаргахаа аль эрт шийдчихсэн байгаа. Зүгээр сууж байгаад кноп дарж хууль захиалсан хятад хүнээс сая долларын шагнал авахын төлөө тэнэг мал л биш бол хүн бүхэн улайрах нь зүйн хэрэг. Тавантолгойн хуулийг үдээс өмнө 76 сая доллар бэлнээр өгвөл батлуулна гээд гүйж явсан МАН-ын бүдүүн данжаадыг хэн байсан гэж бодоцгоож байна? Өмхий малууд аа.
МАН 30 гаран жилийн турш оросын мафийнхантай хуйвалдан Эрдэнэтээс зэс молибден алтны хулгай нууцаар хийж байна. Энэ их хулгай хэзээ зогсох юм бол?
орсын ардчилагчдад хахууль өгч эрдэнэтийг ардчилсан нам их хуралд хэлэхгүйгээр авсан гэтэл саалийн үнээ миллиард төгрөгийн ашиг өгч байсан одоо ч бэлэн зэсийн орлого нь өрдчилагчдад бий өрд түмний гэх өмч хөрөнгө байхгүй одоо МАН намаа ялуулахгүй гаргахгүй бол өмчөө ардчилагчид олигархуудаас салгаж авах өөр нам байхгүй дахиад зуун хувь ардын намаа гаргацгааяаа Орсууд шиг тэгшитгэл хийж хэнээс ялангуяа гадаадын олигархаас хамааралгүй болъёо хятад бол коммуист орон олигарх бас ямарч эрх мэдэлгүй тэгшитгэлийг ард түмэн хүсч байна
Монголчуудын шунал ардчиллаас эхтэй. Хүн гэдэг амьтан ер нь байгалаас заяасан шуналтай амьтан бна. Тиймээс монгол хүн үр хүүхдүүддээ шунал ихэдвэл шулам болно гэж сургаж ирсэн. Муу хэлээд ирсэн соц нийгэмд харин шуналтай хүн байгаагүй шүү. Намаар нь авч үзвэл АН-д Монголын хамгийн шуналтай хүмүүс цугласан байна. Төр бол муу менежер, иргэн баян бол төр баян гэж уриалаад л тууж өгсөн дөө. Одоо төр бариагүй үедээ МАН-хан яаж идэж байгаа бол гээд л шүлсээ гоожуулж өгдөг улсууд даа. МАН-д ч гэсэн шуналтай хүн бна аа бна. Тэхдээ тэр шуналтангууд нь арай жаахан ичэх булчирхайтай юм уу даа.
Шунал биег зовоодог юм.
Нам бол Монгол улсыг удирдах гэж байгаа гэж тодорхойлох ёстой. Гэтэл монголын намын тодорхойлолт нь засгийн эрхийг авах гэж нам байдаг. Монголын намууд засгийн эрхийг авсан бол улсаа огт удирдахгүй зөвхөн дээрэмдэж ирсэн. Монголд нам хэмээн АН, МАН гэсэн дээрэмчдийн эвсэл бий. Хоёр нам нэртэй хулгайч дээрэмчдийн байгууллагыг хурдан устгах цаг болсон. Намын тодорхойлолт буруу тул тэд улсаа хохирогч болгосон түүхтэй билээ.
Тайчдаг бааруудад гадаадын хүмүүс их орж долларыг урсгалыг нэмэгдүүлдэг
Шүүхийг л шударга болгох хэрэгтэй дээ. Өөр зам бидэнд байхгүй. Хичнээн улс төрийг цэвэршүүллээ гээд яах юм бэ??? Нэг л арга зам нь болохоос бүгд биш шүү дээ. Эцсийн эцэст шударга шүүх засаглалтай л болохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй
Зүүн мөрөн дээрх чөтгөр нь давамгайлж
Өмнөх сонгуульд сонгогдох ёсгүй,луйварчид гарсан.Одоо л зөв хүнээ сонгохгүй бол булхай луйвар нь ил болсон хүмүүсийг сонговол,тэд Монголын төлөө юу ч хийхгүй.Худлаа ярьдаг нь хирээс хэтэрсэн.
Өмнөх сонгуульд сонгогдох ёсгүй,луйварчид гарсан.Одоо л зөв хүнээ сонгохгүй бол булхай луйвар нь ил болсон хүмүүсийг сонговол,тэд Монголын төлөө юу ч хийхгүй.Худлаа ярьдаг нь хирээс хэтэрсэн.
UNEN SHUU BUGD HUWIA BODSON HUGIIN ULS TURCHID
Дахин дахин тогтож уншиж ухаарах хэрэгтэй юм байна ...
24 oni songuuliar burmoson zailuuli. Bug chutgir bidend hereggui ee.
1990 оноос хойш Төрд гарсан хүмүүс бүгд баяжих гэсэн л хүсэлтэй байсан бүгд л санасандаа хүрсэн байх
1990 оноос хойш Төрд гарсан хүмүүс бүгд баяжих гэсэн л хүсэлтэй байсан бүгд л санасандаа хүрсэн байх
Монголын улс төрчдийг сэм сэмхэн улсынхаа төлөө оросын дайсантай байлдуулж байх хэрэгтэй. Монголд хэрэгтэй эсэхийг дайн хэлж өгнө.
Olon hulgaichdaa dahiad ner dewshuulj baina Buu songooroi
Төр засаг, ард түмний төлөө гэсэн нэр доор сэтгэлгээний доройтолд орсон улс төрчдийг сонгуулиар бүр мөсөн авч хаях хэрэгтэй, сонгуульдаж ухаантай оролцьё
Улс төрчид нэртэй шуналын бузаруудаас болж нийгмийн байдал хуурамч бусармаг ,хүмүүсийн итгэл үнэмшил алдагдаж харьцааны соёл уруудан доройтож оюуны ядуурал газар авсан
Нэг үе соли гдоод арай өөр болох юм боловуул гэж горьдож байлаа Гэтэл энэ согуульд бүүр нэг архаг хулгайч нар хүч түрээд ороод ирэх юмаа Сонголтоо л зөв хийх юмсан даа
ЕХ- Арчилал гэдэг бол ,АВИЛГА гээд хүлээн зөвшөөрихсөн шүү дээ!!!!
ЕВОПЫН ХОЛБОО:АРДЧИЛАЛ гэдэг бол,хээл хахуул,АВИЛАГА гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүүдээ!!!!
За миний болон бодолтой яг ижил байна,санал нэг ,харин тиймээ,улс орон ард иргэддээ элэгтэй сэтгэлтэй хувиа болдоггүй сэтгэл сайтай монгол өв уламжлалаа сахидаг дарга нартай болох цаг хурдан болоосой
Санал нэг
Санал нэг ,яг ьийм
Монголын баячууд газар ухаж тонож байгаа хулгайчууд Мак-ын Нямтайшир, Дорнын говийн Дэлгэрсайхан гэсэн луйварчид өөрсдийнхөө зарж буй юмнаасаа ёндоо 3-6$ авдаг гнээ ёстой цадаж ханахаа байсан луйварчид авилгачид юмаа