
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотоос Төв Ази хүрэх автомашины тээвэрлэлтийн анхны тусгай галт тэрэгний цуваа тавдугаар сарын 25-ны өдөр Шалянгийн логистикийн төвөөс хөдөлжээ.
Эл цуваанд нийт 29 сая юанийн үнэтэй Хятадын 286 автомашин ачсан бөгөөд ШУӨЗО-ны Хоргос боомтоор дамжин Казахстаны Алма-Ата хотод хүргэх юм байна.
2024 он гарснаас хойш Хөххотоос Төв Европ, Төв Азийн орнууд руу автомашин, машины дугуй, хөдөө аж ахуйн машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүний 3740 стандарт контейнер ачсан галт тэрэгний 68 цуваа явсан гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Чанаргүй бүтээгдэхүүнийг нь Европ тоохгүй дээ Макрон,Урсула хоёр хэлээд байсан, Ши хуанди Европт хүчирхиилсэн тулгалт хийж бна !
Европ чанаргүй гээгүй л дээ. Эрэлтээс давсан үйлдвэрлэл явуулж байгаа нь үнийг зохиомлоор унагаж байна гэж ярьсан. Европ Хятад автомашин аль хэдийн хэрэглэдэг болчихсон доо. Цахилгаан автомашин бол бүр хамгийн том хэрэглэгч болсон байх шүү! Бид Хятадыг санаанаасаа муулаад суудаг гэтэл дэлхий аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байна. Сэтгэлгээгээ өөрчил бид яаж ингэж хөгжих вэ гэж бод, суралц, санаа ав. Монголын онцлог болсон Хятадын хийж чадахгүй зүйлийг олж гаргаж ирээд дэлхийд болон Хятадуудад нийлүүлэх талаар бодох хэрэгтэй.