СӨҮЛ, 2024 оны зургаадугаар сарын 23 /VOA/. Цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц хэдхэн хоногийн дараа Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр Өмнөд Солонгосын Бусан боомт хотод ирлээ гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүс бямба гарагт мэдээллээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард болсон дээд түвшний уулзалтын үеэр гурван улсын удирдагчид Хятад улсын өсөн нэмэгдэж буй хүч чадал, түүнчлэн Умард Солонгосоос учирч буй цөмийн аюулын эсрэг эв нэгдлээ харуулах зорилгоор жил бүр цэргийн сургууль хийхээр тохиролцсон юм.
Энэ сард болох "Эрх чөлөөний зааг" нэртэй сургуулилалтад "гурван улсын тэнгисийн цэргийн хүчин" оролцох ажээ. Хамтарсан сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах сургуулиудыг хийнэ гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч 9-р бүлгийн командлагч, хошууч адмирал Кристофер Александр мэдээлжээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Энэхүү сургуулилалт нь манай тэнгисийн цэргийн хүчнүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бид аливаа хямрал, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой" хэмээгээд сургуулилалтын явцад “Теодор Рузвельт” командлагч хөлөг онгоц байх болно гэж мэдэгдсэн байна.
Гурван улс мөн Умард Солонгосоос учирч буй аюул заналын эсрэг хариу арга хэмжээгээ сайжруулах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоц эсэргүүцэх сургуулийг өнгөрсөн онд хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Умард Солонгост айлчиллаа. Тэрбээр удирдагч Ким Жөн Унтай харилцан батлан хамгаалах үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол сүүлийн жилүүдэд Ази тивд хийсэн ОХУ-ын хамгийн том алхмуудын нэг байсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч эл алхмыг "эвсэлтэй дүйцэхүйц" хэмээн мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Дэлхийн хамгийн том хавдар орос улс болж ,Энэ улсыг задалж тарааж бж дэлхий амгалан болох юм бна.
Оросыг задалж тараах гээд анус,натотайгаа нийлээд барахгүй байгаа болохоор шээс чинь гоожиж чацга царайлж байгааг чинь ойлгож байнаа,хараал эзэндээ эргэж хүрдэг гэдэгдээ,баруун чинь балрахын цаг тулаад бна яанамбэ дээ???
Zov oo
Elbeg terguutniiig munhuur ugjij asian d dainiig ehluuleh gej usa mungu songuul demjej Elbeg batuul nart orosiin esreg dainiig ehluuleh uureg ugchee mongol daraagiin Ukraine
монгол мал шиг алаад хаа гуя хүзүү толгой өвчүү нуруу шийр шиг болгоно гэж ярих нь шив дээ үхэр монгол чинь
Дэлхийн хамгийн том хавдар орос улс болж ,Энэ улсыг задалж тарааж бж дэлхий амгалан болох юм бна.
Usa asian d dainiig degdeeheer Filipino Taiwan mongol iig songoson an elbegiig tabij America mongol d dainiig ehluuleheer mungu tsatsaj ba
рузвельт уг нь орсын хар тэнгэсийн эрэгт байдаг крымийн хойгийн боомт хот ЯЛТАД ирдэгсэн Далайн маяк - гэрэлт цамхаг андуураад буруу боомтонд буучихаа юу даа